Монгол Улсын хэмжээнд хүүхдийн эсрэг үйлдэгдэх гэмт хэрэг жилээс жилд нэмэгдсээр аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрснийг холбогдох байгууллагууд хүлээн зөвшөөрч, тоо баримтууд дахин дахин сануулсаар буй. Гэвч бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт охидын тоо баримтыг дурдаж, анхаарч үздэг ч хөвгүүдийг тас мартчихдаг гэхэд үнэнээс хол зөрөхгүй. Тэгвэл хөвгүүд сурч буй сургуулийнхаа захирал эмэгтэйн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах бай болж, хохирч байгаа тухай мэдээлэл ирсэн юм.
Тодруулбал, нийслэлийн харьяа нэгэн дунд сургуулийн захирал эмэгтэй нь ахлах ангийн сурагч хөвгүүдэд “дүнг нь онц гаргана” гэж амлаад ёс бусаар бэлгийн дур хүслээ хангадаг тухай мэдээлэл, бичлэгийн хамт эх сурвалжаас ирсэн. Бид мэдээллийн мөрөөр нягталж үзэхэд Ерөнхий боловсролын .. дугаар сургуулийн захирал эмэгтэй Д нь тус ёс бус үйлдлийг үйлдсэн байв.
Эмэгтэйчүүд, охидыг хүчирхийлэл, гэмт хэргээс хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар ярьж, тэмцдэг шиг хөвгүүдийн эрхийг ч мөн хамгаалах тухайд тодорхой арга хэмжээг авч, орхигдуулахгүй байх нь чухал гэдгийг уг үйл явдал харуулж байна.
Манай улсын хувьд боловсролын салбар уналтад орж дээгүүрээ гүйдлээ ололгүй самгардаж байхад доогуур энэ мэт хүний санаанд оромгүй үйлдлийг үйлдэгчид соён гэгээрүүлэх салбарт ажиллаж, дураараа дургиж байна.
Тус захирлын хувьд 50 орчим насны эмэгтэй байх бөгөөд өөрийн үр хүүхэд, ач, зээ байхаар насны хөвгүүдийг садар самуунд уруу татах, өөрийн давуу байдлаа ашиглан айлган сүрдүүлэх, амлалт өгөх хэлбэрээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байгаа энэ үйлдэлд хариуцлага тооцож, хяналт тавьдаг байгууллага, албан тушаалтан байна уу П.Наранбаатар, Б.Энхбаяр, Т.Аубакир сайд аа.





Зохиол юм уу ха ха. Баримт бвл тодохой бичээч