Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн Засаг даргыг огцруулах ИТХ-ын саналыг хүлээн авахаас татгалзлаа
2026.02.13 •
1м унших
Сэлэнгэ аймгийн ИТХ өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ний өдөр хуралдаж Засаг дарга Н.Лхагвадоржийг огцруулах асуудлыг хэлэлцэж, дэмжсэн байдаг. Тодруулбал, "Засаг даргын үндсэн чиглэлийг дэмжихгүй" гэж үзэн, олонхын саналаар аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийг огцруулах санал дэмжигдсэн юм.
Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх саналыг хүлээн авах боломжгүй гэдгээ өчигдөр /02.12/ Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхонд албан бичгээр мэдэгдсэн байна.
Ташрамд, Н.Лхагвадорж нь 2021 оны 11-р сарын 30-наас хойш Сэлэнгэ аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байгаа юм.