"АЛТАН УНАГА”-НЫ ЭЗЭД
2026.02.15 •
1м унших
Монголын радиогийн Таван эрдэнэ нэвтрүүлгийн нэрэмжит 48 дахь удаагийн алтан төл “Алтан унага”- ны эзнээр Дэлгэрцогт сумын Цахиурт багийн малчин О.Баярдорж, гэргий Г.Давааханд нар тодорч, шагналаа гардан авлаа.
О.Баярдорж 2005 оноос мал маллаж эхэлсэн бөгөөд малыг дөрвөн төрөлд өсгөж үржүүлдэг. Тэрээр 2013 оноос адуун сүргээ голлон өсгөж байгаа бөгөөд сайн удмын азрага тавьж, адууныхаа үүлдэр угсааг сайжруулахад онцгой анхаарч ажиллаж байна.
Шагналыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат, сумын удирдлагууд гардуулав.