Хохирогч охины ээж Г.Отгонтуяа "Могой жил миний хувьд Монгол түмний нэгдэл асар их хүчтэйг би харлаа. Зарим эх хүн, эмэгтэй хүний мөсгүй чанарыг ч харлаа. Бодоод ч ойлгох ухаан алга даа.
1. Монголын хуульчдийн эрх зүйн байдлын тухай хууль, өмгөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд, Хуульч өмгөөлөгчид Урьдчилан АМЛАЛТ өгөхийг хориглосон байдаг юм байна.
Нийгмийн цахим сүлжээгээр болон Шүүх хурлын танхимд охин үрээ алдаж өнчирч хоцорсон намайг өчүүхэн төдий өрөвдөхгүй илт хүндлэлгүй хандаж, басамжлан, доромжилсон үйлдэлд холбогдуулан өмгөөлөгч Б.Мэргэнд Монголын өмгөөлөгчдийн холбооны ёс зүйн хороонд гомдол гаргасан. Харин өчигдөр буюу 2026.02.12-ны өдөр гомдлыг хүлээн авсан тухай мэдэгдлээ.
2. Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлд; Сэтгүүлч А.Шинэбаяр нь өөрийн цахим хуудас, “Shinebayr Altai” “Дэнс.мн” гэх сайтаар, Олон нийтийн сүлжээнд амь хохирсон охин үрийг минь болон манай гэр бүлийн талаар буруу ташаа мэдээллийг түгээж, “ХОХИРСОН” дээр минь дахин тохуурхан, доромжилж, сэтгэл санааны шаналал үүсгэсэн шууд санаатай үйлдэлд нь холбогдуулан мөн гомдол гаргалаа. Хэрхэн яаж шийдвэрлэхийг олноороо хүлээх л үлдлээ дээ.
Миний охины хохирсон бүлэг онц хэрцгий хүн амины хэрэг үнэн зөвөөр шийдэгдэхийн төлөө би явж байгаа болохоос гэмгүй хүн хохироох тухай биш. Бичлэгүүд байгаа болно” гэжээ.




