УБ-Москва чиглэлийн нислэгийг дөрөвдүгээр сард эхлүүлнэ
2026.02.15 •
1м унших
Улаанбаатар-Москва чиглэлийн нислэгийг ирэх дөрөвдүгээр сард эхлүүлэхээр бэлтгэж байгааг танилцуулав. Онгоц замдаа ОХУ-ын Красноярск хотод арилжааны буулт хийх тул Монголын "Аэро Монголиа" компанид зөвшөөрөл олгохыг Оросын талаас хүслээ.
ОХУ-Украины дайны улмаас 2022 оноос хойш хоёр улсын нийслэлийг холбосон, шууд нислэг зогссон. Хэрэв замдаа аль нэг хотод түр зогсохгүй бол УБ-Москва чиглэлд долоон цаг, Москва-УБ чиглэлд таван цаг орчим нисэх боломжтой юм.