Гал морин жилийн Цагаан сарын баяр босгон дээр хаалга тогшин буй энэ өдрүүдэд хэвлэлийн компаниуд, номын дэлгүүрүүд, хэсэг яруу найрагч, зохиолчид ард олондоо урьд өмнө төдийлөн байгаагүй “Ном бэлэглэе” үзэсгэлэн худалдааг энэ сарын 07-14-ний өдрүүдэд санал болгожээ.
Үзэсгэлэн худалдаанд “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Жамбалдорж, С.Начин, зохиолч Б.Наминчимэд, Х.Дуламсүрэн, Ж.Нямдэжид, Р.Оюунжаргал, Хүүхдийн зохиолч Ч.Наранцэцэг, Л.Насанбуян, Н.Уламбаяр нар оролцох юм байна.
Харин “Анар”, “Чунт”, “Nepko”, “Geren” тэрүүтэй арван хэвлэлийн компани болон Номын дэлгүүр оролцох юм байна. Хүн төрөлхтний хөгжил асар хурдтай довтолгож байгаа өнөө цагт Цагаан сарын баяраар ард иргэд маань чанаргүй бараа нэгэндээ бэлэглэж байхаар Монгол Улсын болон гадаадын нэр алдартай зохиолчдын ном бэлэглэх нь юу юунаас чухал биз ээ.




