Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Дархан-Уул аймагт ажиллаж байна. Энэ үеэр Дарханы ДЦС-ын үйл ажиллаагатай танилцаж, эрчим хүчний шинэ эх үүсвэр барих тооцооллыг хийхийг үүрэг болгов.
Дарханы дулааны цахилгаан станц (ДЦС) нь 83 МВт хүчин чадалтай бөгөөд нийт есөн зуух ажиллуулж байгаа аж. 1965 онд ашиглалтад орсон тус станцын турбин генераторуудын ашиглалтын хугацаа хэтэрсэн байна. Тодруулбал, 120 мянган цаг ажиллах ёстой турбин генераторууд 288–359 мянган цаг ажилласан нь хэвийн хугацаанаас даруй гурван дахин их үзүүлэлт болжээ.
Сүүлийн жилүүдэд Дархан хотын хүн ам, эдийн засгийн өсөлт эрчимжсэн байна. 2025 онд 3800 орчим хүн шилжин ирж, 1300 айлын орон сууц ашиглалтад оржээ. 2021 оноос хойш төсвийн орлого гурав дахин нэмэгдэж, эдийн засгийн хэмжээ гурван жилийн хугацаанд хоёр дахин тэлсэн.
Иймд өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах, эрчим хүчний найдвартай байдлыг сайжруулах зорилгоор шинэ цахилгаан, дулааны эх үүсвэр зайлшгүй шаардлагатай гэж үзлээ.
Аймгийн удирдлагууд уг төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх санал тавьсан бөгөөд судалгаа, тооцооллыг шуурхай хийж, ажлыг эхлүүлэхийг үүрэг болгов.




