CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
8 цагийн өмнө • 1м унших

Олон нийтийн сүлжээнд ШШГЕГ-ын нэр бүхий албан тушаалтныг “Олон овоот гоулд” ХХК-д давуу тал олгосон төдийгүй төрд хохирол учруулсан гэх мэдээлэл түгэх болсон. Энэ талаар  тус газраас тайлбар мэдээлэл хийх үеэр ШШГЕГ-ын Дотоод хяналтын хэлтсийн дарга, хурандаа, Хуульзүйн ухааны доктор  Б.Батболдтой уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.

-”Олон овоот гоулд” ХХК-ийн асуудал шийдэгдэхгүй, өр барагдуулах ажиллагаа явагдахгүй байна гэх шүүмжлэлтэй зэрэгцэн сүүлийн үед танай байгууллага болон удирдлагуудын талаар сошиал орчинд эргэлзээтэй мэдээллүүд гарах боллоо. Энд тайлбар өгөөч?

-Шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2023 оны тушаалаар “Олон овоот” ХХК-д холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг идэвхжүүлэх, төлбөр авагч иргэн, хуулийн этгээдийн төлбөрийг барагдуулах чиглэлээр үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг ажиллаж байгаад 2024 онд шинэчлэгдэн 10 хүний бүрэлдэхүүнтэй байгууллагдаад ажиллаж байна. “Олон Овоот гоулд” ХХК-ийн  үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч иргэн А, 2023 оны гуравдугаар сард нас барсан. Нас барснаас хойш Иргэний тухай хуульд заасны дагуу Өв залгамжлах эрх нь  нэг жилийн дараа нээгддэг. Энэ дагуу иргэн О жил хагасын дараа өв залгамжлах эрхээ авсан. Эрх нээгдээгүй байх хугацаанд манай банкны төлбөр барагдуулах газраас “Олон Овоот гоулд” ХХК-ийн  эзэмшлийн найман тусгай зөвшөөрлийг 44 сая төгрөгийн авлагатай “Хадгаламж” банкны эрх хүлээн авагч төлбөрт нь тооцож, уг банкны эрх хүлээн авагч охин компани гэх “Минерал Эксплорейшн Фандинг” ХХК руу тусгай зөвшөөрлүүдийг битүүмжлэлээс чөлөөлж, шилжүүлье гэсэн албан бичгийг хүргүүлсэн байдаг юм.

-Хариуцаж хүсэлт хүргүүлсэн хүн нь хэн юм бэ?

-Банкны төлбөр барагдуулах газрын  дэд даргын гарын үсэгтэй  албан бичиг л дээ.

-Барьцаалсан лицензийг өөр компани руу шилжүүлэх боломжтой юм уу?

-”Олон Овоот гоулд” ХХК-ийн эзэмшилд нийт 44 лиценз байснаас найм нь л үлдсэн байсан.

-Бусад нь яасан юм бэ. Ямар учраас цуцлагдсан юм бэ?

-Ихэнхийг нь татвар төлөөгүй гэх үндэслэлээр хүчингүй болгоод барьцааны найман зөвшөөрөл л үлдсэн байсан. Барьцааны найман тусгай зөвшөөрлийг тухайн үеийн гарын үсэг зурсан Банкны төлбөр барагдуулах газрын дэд даргын албан бичгээр  шилжүүлэхдээ хадгалалт хамгаалалтыг төлбөр  авагчийн удирдлагад шилжүүлье гэсэн  тайлбар хийдэг. 2024 оны есдүгээр сарын 26-ны өдөр ажлын хэсэг хуралдаад, лицензийг хадгалалт хамгаалалтад шилжүүлсэн ажиллагааг албан ёсоор хүчингүй болгосон юм.      

-Өдгөө яригдаад байгаа 03 дугаар тогтоолыг гаргасан гэж ойлголоо, зөв үү?

-Тийм. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хүчингүй болгосон.

-Ямар үндэслэлээр хүчингүй болгосон юм бэ?

-Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэгч болон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, мэргэжлийн  удирдлагаар хангах, нэгдсэн тоо бүртгэл хөтлөх, хяналт тавих  бүрэн эрхтэй. Энэ  хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 3-ийн нэг, 3-ийн хоёр, 3-ийн гуравт заасан үндэслэл журмын дагуу Банкны төлбөр барагдуулах газрын дэд даргын явуулсан 2024 оны 2, 4, 36  гэх албан бичгийг хүчингүй болгож, зөвтгөсөн. Энэ асуудал зөвхөн “Хадгаламж” банкны эрх хүлээн авагчийн эрх, төлбөр биш. Цаана нь 100 гаруй тэрбум төгрөгийн иргэн хуулийн этгээд улсад учирсан хохирлын талаарх шүүхийн шийдвэр бий.

Өнөөдрийн байдлаар иргэн А-д  холбогдох “Дархан роял энержи”-д олгох 4.3 тэрбум төгрөг, Нийгмийн даатгалын санд олгох нийт  780 гаруй сая төгрөгийг  “Олон Овоот гоулд” ХХК болон өв залгамжлагчаас авч төлбөрийг нь бүрэн барагдуулсан. Өөрөөр хэлбэл хоёр шүүхийн шийдвэр буюу 5,.4 тэрбум төгрөгийн хохирол барагдуулсан гэсэн үг.

-“Минерал Эксплорейшн Фандинг” ХХК-ийн хадгалалт, хамгаалалтын эрх нь цуцлагдсан гэж ойлголоо. Гэтэл одоо тус компани нь лиценз бүхий уурхайд олборлолт явуулж буй гэх мэдээлэл байна.  Энэ нь ямар учиртай юм бэ. Угаасаа хадгалж хамгаална гэснээс биш олборлож ашиглана гэх ойлголт байхгүй юм биш үү?

-“Минерал Эксплорейшн Фандинг” ХХК Өмнөговь аймагт байрлалтай “Олон Овоот гоулд” ХХК-ийн эзэмшиж буй олборлолтын газарт хууль бусаар олборлолт явуулаад байгаа юм. Энэ асуудлыг Мөрдөн байцаах ерөнхий газар шалгаж байгаа. Түүнчлэн дээр дурьдсан 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар “Хадгаламж” банкны эрх хүлээн авагчаас Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь  хэрэг хянан шийдэгдэх ажиллагаа хийж байгаа. Гэтэл өнгөрсөн долоо хоногт нэр бүхий хэвлэл мэдээллийн цахим хэрэгслээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дэд даргын нэрийг цохоод, хууль бусаар 03 тоот тогтоолыг гаргасан, бусдад давуу байдал олголоо, олон жилийн турш шүүхийн шийдвэр биелэгдээгүй байхад дахиад “Олон Овоот гоулд” ХХК-д давуу байдал олгож байна гэх утга бүхий мэдээлэл  түгсэн. Үнэн 2013 оноос  2023 он хүртэл “Жаст”-ын Г.Батхүү болон иргэн А-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагаа явагдаж байгаад  2023 онд л эцэслэн шийдвэрлэгдсэн. Эцэслэгдэн шийдвэрлэгдэж, “Олон Овоот гоулд” ХХК төлбөр барагдуулж эхлээд буй.

Нөгөөтэйгүүр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Сүхбаатар дүүргийн шүүх дээр явж байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд буруу мэдээлэл өгч байна. Шуудхан хэлэхэд, төрийн байгууллагын өндөр албан тушаалтан, аж ахуйн нэгжийн талаар олон нийтэд буруу мэдээлэл өгч байгааг шүүхэд нөлөөлөх оролдлого гэж үзэж байгаа.

-Шүүхэд шууд утгаар нөлөөлж байна гэж үзэх үндэслэл мөн үү?

-Шүүгч хэргийг хянан шийдвэрлэхдээ эл мэдээллээс болж эргэлзэж болно. Тангараг өргөсөн төрийн албан хаагчид хуульд заасан хуулийн хүрээнд л  ажилладаг. Ямар нэг байдлаар бусдад давуу байдал олгохыг хуулиар хориглосон. Бид бусад  төлбөрийн асуудлыг ч төлүүлээд явж байтал эсрэгээрээ  “Хадгаламж” банкны эрх хүлээн авагчид давуу байдал олгосон юм шиг харагдаад байна. Хэрвээ 03 тоот тогтоол гараагүй байсан бол эсрэгээрээ бид хууль хяналтын байгууллагад шалгуулаад, бусдад давуу байдал үүсгэсэн гэх асуудал үүснэ. 03 тоот тогтоол зөвтгөх үүрэгтэй гарсан юм.

-Түүнээс гадна гурван шатны шүүхийн шийдвэр гарсан гээд байгаа. Энэ талаар тодруулж тайлбарлаач?

-Гурван шатны шүүхийн шийдвэрийг “Хадгаламж” банкны эрх хүлээн авагч “Минерал Эксплорейшн Фандинг” ХХК буруу ойлгож, тайлбарлаад байдаг юм билээ. Жишээ нь “Зөв зүг” компани “Олон овоот гоулд”-аас 11 сая ам.доллар нэхэмжилсэн байдаг.  Нэхэмжлэлийн хүрээнд МЮ:019336 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг төлбөртөө тооцох тухай асуудал бас яригдаж, төлбөрт нь тооцсон. Гэхдээ шүүх хэргийг шийдэхдээ тусгай зөвшөөрөл нь талуудын маргаанд хамаарахгүй гэж үзсэн.

Өөрөөр хэлбэл, “Олон овоот гоулд” ХХК-ийн “Хадгаламж” банктай байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр хэвээр байгаа.  Иргэний тухай хуулийн 153 дугаар зүйлийн дагуу барьцааны зүйл хэвээр байгаа гэсэн үг.

Хэдийгээр “Зөв зүг” компани “Олон овоот гоулд” ХХК-аас нэхэмжлэл гаргаж байгаа ч энэ тусгай зөвшөөрлөө шилжүүлье гэж эвлэрсэн нь барьцааны зүйлээ алдахгүй гэсэн болохоос “Хадгаламж” банкны эзэмшлийнх биш. “Олон овоот гоулд” ХХК-ийн найман тусгай зөвшөөрөл одоо ч “Олон овоот гоулд”-ын эзэмшилд байгаа. Тэд татвараа төлөөд үйл ажиллагаагаа явуулах ёстой байтал “Минерал Эксплорейшн Фандинг” ХХК хууль бусаар олборлолт явуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл мөн. “Хадгаламж” банк, Банкны тухай хууль тогтоомжоор уурхай ажиллуулж, ашиг олох боломжгүй. Зөвхөн үнэт цаас, төлбөр тооцоо, ашигт  малтмалын тусгай зөвшөөрөл барьцаалах эрхтэй. Барьцаалсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлөө ашиглаж, ашиг олохоор үйл ажиллагаа явуулж болохгүй. Банкны тухай хуулийн зургаадугаар зүйлд “Гүйлгээ хийх, хадгаламж эзэмших, зээл олгох үйл ажиллагаа явуулна”. Уг хуулийн зургаагийн нэг, хоёр, гуравдугаар зүйлд өөр бусад  үйл ажиллагаа явуулахыг хориглоно гээд заачихсан.

Гэтэл яагаад банк компани байгуулаад,  олборлолт явуулаад байгаа юм бэ. Энийг нь Мөрдөн байцаах газар шалгаж тогтоох байлгүй . Одоогоор “Олон овоот гоулд” ХХК  АТГ-т гомдол гаргасан. Тодруулахад өвлөх эрх 2024 оны есдүгээр сарын 26-нд нээгдсэн. Иргэн О өвлөх эрхийн гэрчилгээгээ аваад “Олон овоот гоулд” компанийн төлбөрийг төлөөд эхэлсэн. Ер нь өнөөдөр хүн нас барчихаад байхад хөрөнгийг нь хууль бусаар авах нь буруу. Өв залгамжлах  эрх жилийн дараа нээгддэг хуультай. Өнгөрсөн хугацаанд нэг хүүхэд нь гадаадад нөгөө нь Монголд хүлээгээд л байж байсан.  Гадаадад байдаг нь эрхээсээ татгалзаж, Монголд  байдаг нь эрхээ авсан. Өв залгамжлангуут Газрын тосны газар, манай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газарт бичиг явуулахдаа  “Минерал Эксплорейшн Фандинг” ХХК-д шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн гэдэг. Яагаад гэвэл  03 дугаар тогтоол гарч буцаан шилжүүлсэн. Гүйцэтгэсэн шийдвэрийг буцаан гүйцэтгэх  тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль байдаг.  Бид буцаан шилжүүлж, зөвтгөсөн. Энэ асуудал дээр ”Хадгаламж” банкны эрх хүлээн авагч яахаараа охин компани байгуулдаг юм бэ. Хууль бус үйлдэл шүү дээ.

-Хэрвээ “Олон овоот гоулд” төлбөрөө барагдуулж чадахгүй бол хуулийн ямар зохицуулалтай юм бэ?

-Банкиндаа  төлбөртэй тооцоог санал болгох зохицуулалттай. Банк нь  хүлээн зөвшөөрөл төлбөрт тооцож авч болно гэсэн үг. Энийг  нь Ашигт малтмалын тухай хуулиар нотлох баримтуудаар баталгаажуулаад хүлээлгэж өгдөг. Гэтэл эд нар барьцааныхаа зүйлийг авч байна гэж яриад байгаа.

Харин “Олон овоот гоулд”- ын зүгээс бид барьцааны зүйлээ өгөхгүй.  Барьцааны  зүйлээ ашиглаж, худалдан борлуулж,  төлбөрөө төлнө гэдэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар шүүхийн шийдвэр  дээр ч гэсэн “Олон овоот гоулд”-аас 44  сая төгрөг гаргуулж “Хадгаламж” банкинд олго. “Хадгаламж” банкны  барьцаа болох тусгай  зөвшөөрлүүдээс худалдан борлуулах замаар  олсон орлогоос төлбөр барагдуул л гэж байгаа. Түүнээс биш “Олон овоот гоулд”-ын эзэмшлийн тусгай зөвшөөрлийг банкны эрх хүлээн авагч руу шилжүүл гэсэн шийд гараагүй. Гэтэл тэр “Минерал Эксплорейшн Фандинг” ХХК бид эзэмшилдээ авсан гээд байгаа юм.  Бид хуулийг тайлбарласан ч өөрсдийнхөөрөө тайлбарлаад байдаг. Барьцаалуулагч  нь “Олон овоот гоулд”, барьцаалагч нь банк. Хүн ломбардад юмаа тавьчихаад авдаг биз дээ, хүүгээ төлөөд... Гэтэл барьцааны зүйлийг минийх гээд байж болох уу.

Түүнээс гадна манай ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн зургийг элдэв аппаар элдэвлэж, сарниагаад мэдээлэл түгээгээд байгаа. Хувийн эмзэг мэдээллийн хуулийг зөрчиж байгаа хэлбэр шүү. Байгаа зургийгнь байгаагаар нь тавь. Бид энэ мэт асуудлыг багцлаад АТГ-т өгсөн. Эцэст нь хэлэхэд, банкны эрх хүлээн авагч нь Монгол банкны Ерөнхийлөгчөөр томилогдчихоод төлбөр төлөх ажиллагаан дээрээ төрийн байгууллагатай хамтарч ажиллах ёстой атал хувийн охин компани байгуулаад  ашиг олох зорилгоор Банкны тухай хууль тогтоомжоо зөрчөөд, төрийн байгууллагын албан тушаалтнаа илт гутаан доромжлоод байж болох уу.

Тэгээд ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Сүхбаатар дүүргийн шүүх дээр явж байгаа энэ үед хийж буй үйлдэл, цацагдаж буй мэдээллүүд нь шүүхэд нөлөөлөхийг завдаж буй үзэгдэл мөн гэж үзээд холбогдох байгууллагуудад нь шалгуулахаар төлөвлөж байна.

 

Сэтгүүлч З.УРАНСҮХ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 2 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (7)
  • Зочин • 7 цаг - 202.126.90.153 Хариулах
    Эгэвэл хараат хууль чинь хааччихсан бэ ?
  • Зочин • 7 цаг - 202.126.90.153 Хариулах
    Хараат бусын хуулийг яасан сайн давуулан биелүүлдэг юм бэ
  • Зочин • 7 цаг - 202.126.90.153 Хариулах
    Нэ эрхийн дор юу юу үйлдэгдэж байна бүгд худлаа иргэдийн хээ төлөө юм шиг жүжгэлж гарч ирээд хэсэг хугацааны дараа шал өөр хууль ярмад зогсож байна
  • Зочин • 7 цаг - 202.126.90.153 Хариулах
    Хараат бус үйл ажиллагаа явуулах эрхтэй гэж мэдээлж байна
  • Зочин • 7 цаг - 202.126.90.153 Хариулах
    Юунаас нь айгаад чичирээд байгаа эсвэл бүлэг хамтрагчид юм байна
  • Зочин • 7 цаг - 202.126.90.153 Хариулах
    Энэ монгол банкийг атгачихсан дархалагдчихсан Лхагвасүрэн гэгч Зөнөг өвгөнийг 689000 -Ч үгүй хөөгөөд гаргаач
  • С. Энхтуяа • 8 цаг - 103.212.118.247 Хариулах
    Энэ улсын эцэг Ухнаагийн Хүрэлсүх бна уу. Эх орон ард түмэн чинь элгээрээ мөлхөж бэа
  • Зочин • 6 цаг өмнө
    Яаанада яаана, өдий насны хүн ухамсар гүй байх ч гэж, төрийн алба тэр лундаа иргэн бүрийн итгэл найдвар энгээд л иймэрхүү юмнуудаас болоод алдрана улсын эдийн засаг төсөв .....хэлэх ч үг алга, даан ч их хөгшцүүлмйн тэтгэвэр рүү ичих нүүргүй дайрсныг яаана!! УИХ -д байнга нэр дэвшлг гишүүд ерөнхийлөгч болон оюунэрдэнэ,занданшатар амарбаясгалан амарсайхан гээд энэ олон сайд дарга гишүүд яагаад энэ хүнийг бас жавхлан эл нарыг одоо болтол таниагүй мэдээгүй байдгийн!!!
Ярилцлага
Б.Батболд: Монгол банкны Ерөнхийлөгч ашиг олох зорилгоор Банкны тухай хууль тогтоомжоо зөрчөөд байна
8 цагийн өмнө • 1м унших
Шууд
Дэлхийн адууны өдрийг анх удаа тэмдэглэн өнгөрүүлнэ
12 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
“Эцэггүй гэр бүл живж буй хөлөг онгоцтой адил"
14 цагийн өмнө • 1м унших
Шууд
Улаанбурхан өвчний тохиолдол 11016 боллоо
14 цагийн өмнө • 1м унших
Шууд
 Монгол Улсын зээлийн эрсдэлийн үнэлгээг нэг түвшин ахиуллаа
14 цагийн өмнө • 1м унших
Шууд
Хуурамч дипломтныг өөгшүүлж байсан хурган дарга нар
2025-06-30 • 1м унших
Шууд
Процессын дахин инженерчлэлийн хамтарсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт ажиллаа
2025-06-30 • 1м унших
Шууд
Гандангийн хашаанд орчин цагийн барилга барих нь түүхэн дурсгалд "дайсагнасан" хэрэг
2025-06-30 • 1м унших
Шууд
Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг нөхөн дархлаажуулалтад хамруулна
2025-06-30 • 1м унших
Гадаад мэдээ
Японд ажлаас үүдэлтэй сэтгэцийн өвчлөл дээд хэмжээнд хүрчээ
2025-06-28 • 1м унших
Шууд
Хүй долоон худаг руу 10 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна
2025-06-28 • 1м унших
Улс төр
Г.Занданшатар:Уламжлалт өв соёлыг хадгалсан бэлчээрийн мал аж ахуйн уламжлалыг хадгалж хамгаалахад онцгойлон анхаарна
2025-06-27 • 1м унших
Шууд
Түймрийн улмаас учирсан хохирол 6 тэрбум төгрөгт хүрчээ
2025-06-27 • 1м унших
Улс төр
Гаалийн даргыг “гадуурхах” ажиллагаа эрчимжлээ
2025-06-27 • 1м унших
Шууд
Казахстан улс Монголоос 500 ямаа худалдаж авахаар төлөвлөжээ
2025-06-27 • 1м унших
Шууд
Амралтын өдрөөр ХӨСҮТ ажиллана
2025-06-27 • 1м унших
Шууд
Долдугаар сард олгох нийгмийн халамжийн хуваарь
2025-06-27 • 1м унших
Шууд
Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уулын тахилга
2025-06-27 • 1м унших
Улс төр
Хамтарсан Засгийн газрын сайд нарынхаа араас алхаад марш
2025-06-26 • 1м унших
Улс төр
НЯЦААЛТ
2025-06-26 • 1м унших
Шууд
БНХАУ-ЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦАХ ТӨГСӨГЧДӨД 115 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
2025-06-26 • 1м унших
Шууд
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 700-ААС ДЭЭШ ОНОО АВСАН БАГШ, СУРАГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА
2025-06-26 • 1м унших
Шууд
ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ЗАХИРАЛ АСАН Д.АНГАР САНХҮҮГИЙН ЛУЙВАР ХИЙЖ ЯВНА
2025-06-26 • 1м унших
Шууд
Монгол Улс цахим засаглалын хөгжлийн индексээр “маш өндөр” түвшинд үнэлэгджээ
2025-06-26 • 1м унших
Шууд
Сэлэнгэ аймаг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ
2025-06-26 • 1м унших
Улс төр
“ЭРДЭНЭС МОНГОЛ”, С.НАРАНЦОГТЫН БҮЛЭГЛЭЛИЙГ ДАВРААСААР БАЙХ УУ?
2025-06-26 • 1м унших
Шууд
Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах шаардлагыг хүргүүллээ
2025-06-25 • 1м унших
Шууд
Эрчим хүчний зарим компанийг нэгтгэлээ
2025-06-25 • 1м унших
Шууд
Тендер нэрээр төсвийг цөлмөгчдөд хариуцлага тооцъё
2025-06-25 • 1м унших
Улс төр
Б.Жавхлан: Засгийн газрын нөөц хөрөнгө 50 тэрбум байна
2025-06-25 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх