Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Даваа гаригт огцрох өргөдлөө өгсөн ерөнхий сайд Себастьян Лекорнюг албан тушаалд нь дахин томиллоо. Өдгөө тэр дахин томилогдсон тул шинэ засгийн газраа байгуулах ёстой. Тэрбээр “Х” хаягаараа “Бид Францын ард түмнийг бухимдуулж буй улс төрийн хямрал, Францын нэр хүнд, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж буй тогтворгүй байдлыг зогсоох ёстой” гэж жиргэжээ.
Францын улс төр дэх галзуу хулгана долоо хоног гэж өнгөрсөн өдрүүдийг нэрийдээд буй.
Лекорню ерөнхий сайд болоод 26-хан хонож байсан бөгөөд өнгөрсөн Ням гаригт /2025.10.05/ шинэ засгийн газраа танилцуулсан. Ерөнхийлөгч Эммануэль Макроны ойрын холбоотон байсан тэрбээр томилогдсоноосоо хойш дөрвөн долоо хоногийн турш ажлаа албан ёсоор хүлээж аваагүй байжээ. Гэвч түүний засгийн газрын томилгооны дараа Францын улс төрийн намууд, парламентын гишүүд дургүйцлээ илэрхийлж эхэлсэн юм.
Хэт зүүний үзэл баримтлалт "Frans Unbowed" намын дарга Жан-Люк Меленшон Лекорнюг дахин томилсныг егөөдөн хэлэхдээ, "Макрон Макроноос өөр юу ч хийж чадахгүй" гэж хэлжээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Макроны томилсон таван ерөнхий сайд бүгд огцорлоо. Хөл толгойгоо олохгүй байгаа Францын хувьд нэг зүйл ойлгомжтой байгааг олон улсын ажиглагчид хэлэх болжээ. Энэ нь Франц улс Макронизмаас залхсан гэх ойлголт юм.