Сураггүй алга болсон 46 настай эмэгтэйг 18 хоногийн турш хайж, ар гэрийн хүсэлтээр эрэн хайх ажиллагааг зогсоолоо
2025.10.10 •
1м унших
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт Тосонцэнгэл сумын харьяат дөрвөн хүн самар түүж байснаас 09 дүгээр сарын 21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн. Хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан тухай дуудлагыг 09 дүгээр сарын 22-ны өдрийн 14:40 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан юм.
Тус аймгийн Онцгой байдлын газар болон ар гэрийнхэн иргэн Э /46 настай, эмэгтэй/-г 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд эрэн хайх ажиллагааг алга болсон гэх газраас 20 км-ийн тойрогт зохион байгуулан үр дүнд хүрээгүй тул ар гэрийн хүсэлтээр эрэн хайх ажиллагааг түр зогсоосон байна.