Өвлийн элсэлтийн шалгалтад 10-12 дугаар ангийн сурагчдыг бүртгэхгүй
2025.10.10 •
1м унших
2025 оны есдүгээр сарын 29-нд эхэлсэн өвлийн Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл үргэлжилж байна. Өвлийн Элсэлтийн Шалгалтад ерөнхий боловсролын сургуулийн 10, 11, 12 дугаар ангид сурч байгаа хүүхдүүд бүртгүүлэх боломжгүй. Харин 2025 оны зургаадугаар сар ба түүнээс өмнө ерөнхий боловсролын сургуулийг төгссөн, их, дээд сургуульд орох хүсэлтэй иргэд хамрагдах боломжтойг Боловсролын Үнэлгээний Төвөөс санууллаа.
Бүртгэл арваннэгдүгээр сарын 14-ний 18:00 цаг хүртэл eyesh.eec.mn сайтаар явагдаж байгаа бөгөөд зааврын дагуу баримт бичгээ оруулж, хичээлээ сонгосноор бүртгэлийн хуудсаа авах ажээ.
Монгол Улсын хэмжээнд 2022 оноос Элсэлтийн Шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулдаг болсон билээ