CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-08-08 • 1м унших

Ажилдаа дуртай, сэтгэлтэй, итгэлтэй, гэрэлт ирээдүйгээ мэргэжлийнхээ сайхнаар тодотгож яваа Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч өмгөөлөгч Н.Болормаатай ярилцлаа. Цаг ямагт суралцаж ирсэн тэрбээр өмгөөллийн ажлаа туйлын чамбай, цэгцтэй явуулж, үйлчлүүлэгчдийнхээ талархлыг олонтаа хүлээсээр ирсэн нэгэн. Энэ ч утгаар энгийн элдэв баг маскгүй, хэнтэй ч амархан хэл үгээ ойлголцох чадах хэмжээнд өөрийгөө төлөвшүүлж чадсан түүнтэй ярилцаж суухад ямар их гэгээлэг, эвсэг, хүнлэг бүсгүй вэ гэдгийг төвөггүйхэн олж харсан билээ. Энэхүү эрч хүч, хичээнгүй зангаараа гадны хуульч, өмгөөлөгчидтэй хамтарсан өмгөөллүүд нь амжилт дагуулсаар байгаа билээ.

-МЭРГЭЖИЛ, МЭДЛЭГ ХҮНИЙГ ЧИМДЭГ. ИЙМД ТА ХУУЛИЙН САЛБАРТАЙ ХУВЬ ЗАЯАГАА ХЭДИЙНЭЭС ХОЛБОХ БОЛОВ?

-Цаг хугацаа гэдэг амархан юм даа. Нэг л мэдэхэд 20 жилийг ардаа үдсэн байна шүү дээ. Миний бие анх Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг хятад хэлний багш мэргэжлээр дүүргээд, дараа нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2004 оноос эхлэн Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч болсон тэр цагаас тасралтгүй өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байгаа.

-ТАНЫГ ГАДНЫ ӨМГӨӨЛӨГЧИДТЭЙ ХАМТАРЧ ӨМГӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛДАГ ГЭЖ СОНССОН. ИХЭВЧЛЭН ЯМАР ЧИГЛЭЛЭЭР ӨМГӨӨЛӨЛ ХИЙЖ БАЙНА ВЭ?

-Эрүү, иргэний хэрэг дээр ихэвчлэн ажилладаг. Энэ хугацаанд олон хэрэг маргаан дээр ажилласан. Түүнээс онцолбол, Хойд солонгосын уламжлалын нэгэн эмч зүү тавих эмчилгээ хийсний улмаас бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгагдсан байдаг.

Энэхүү хэрэгт хэд хэдэн удаагийн шинжээчийн дүгнэлт гаргуулж, гэм буруу дээр нэлээн маргаж ажилласан. Анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн ч Улсын дээд шүүх цагаатгаж шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотой 2019 оны 12 дугаар 25-ий өдрийн 01 дугаартай Улсын дээд шүүхийн тайлбар гарсан байдаг. Мөн тухайн үед нэлээн дуулиан шуугиан дагуулж байсан О.Цэнгэл гэж харьяалалгүй өвөрмонгол иргэний холбогдсон эрүүгийн хэрэг дээр ажиллаж анхан шатны шүүхээс цагаатгуулж байсан. Түүнчлэн хамгийн олон оролцогчтой хамгийн олон өдөр үргэлжилсэн гэх тодотголтой “Хөгжлийн банкны” хэрэг, сүлжээний гэгдэх Хөвсгөлийн “Бэлтэс”мөрөн” ХХК, “Жи тайм” зэрэг сүлжээтэй холбоотой олон хохирогчтой залилангийн хэргүүд дээр хохирогч нарын эрх ашгийг хамгаалж ажилласан.

Одоо БНХАУ-ын Бээжин хотын нэгэн хуулийн фирмийн Ли Фэнг Циан гэдэг өмгөөлөгчтэй нэг хэрэг дээр хамтран ажиллаж байна. Миний хувьд хятад хүмүүсийн хэрэг маргаан дээр ажиллалаа гэхэд заавал дэргэдээ орчуулагч дагуулж явах шаардлагагүй ойлголцоод явдаг нь давуу тал болж өгдөг болов уу. Хуулиндаа өмгөөлөгч, орчуулагч хоёр хэргийн хоёр өөр оролцогч учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэргэжлийн орчуулагч оролцуулдаг.

-ӨМГӨӨЛӨГЧ БОЛГОН ӨӨРИЙН ГЭСЭН АРГА БАРИЛ, ОНЦЛОГТОЙ БАЙДАГ ДАА?

-Миний хувьд үйлчлүүлэгчээ маш сайн сонсдог. Ингэж аливаа үйл явдал, процесыг өөрөөр нь маш сайн яриулснаар ямар зарчмаар ажиллах вэ гэсэн гарц гаргалгаа гардаг юм. Эхний нэг, хоёр удаагийн уулзалтаар хэр үнэн бодитой ярьж байна вэ гэдгийг мэдэж аваад түүнийгээ бусад баримттай харьцуулж үзээд дүгнэлтээ гаргадаг. Зөвхөн үйлчлүүлэгчийнхээ үгэнд итгээд байвал өрөөсгөл. Хүн болгон л өөрийгөө хамгаалж ярьдаг бөгөөд хэрэгтэйгээ танилцаад нотлох баримтуудаа судлаад үзэхээр бодит байдал өөр байх тохиолдол олон байдаг.

-ЗАРИМ НЭГ ХУУЛИЙН ТАЛ ДЭЭР ТАНД БОДОГДОЖ ЯВДАГ ЗҮЙЛ БАЙДАГ УУ?

-Эрүүгийн хуулинд ял шийтгэл гэхээс илүүтэй засрал хүмүүжил, хэргийн бодит нөхцөл байдлаас хамаарч шийдвэрлэгдэх хэдий боловч хэргийн хөнгөн, хүнд хэргүүдээс хохирогч, яллагдагч сэжигтэн нарыг өөр хооронд нь эвлэрлүүлж тэднийг хүн ёсоор бие бие хүндэтгэх зан харьцаанд оруулах нь өмгөөлөгчдийн зүгээс нийгмийн харилцааг эв нэгдэлтэй байлгахад чухал үүргийг гүйцэтггэдэг гэж үздэг. Олон жилийн практикаас харахад бие биедээ буулт хийх, уучлалт гуйх зэргээр эв зүйгээр шийдвэрлэгдэж байгаа хэргүүд нь аль аль талдаа зөв шийдвэр байдаг юм. Эрүүгийн хуулинд талууд эвлэрэн хэлэлцсэн тохиолдолд хөнгөн хэргүүд хэрэгсэхгүй болдог байсан хуучин заалтуудыг сэргээн оруулж өгөөсэй гэж бодож явдаг юм.

-НЭГЭНТ ӨМГӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗСАНЫХ ӨМГӨӨЛӨГЧИЙН ЁС ЗҮЙН ТАЛААР АСУУХГҮЙ ӨНГӨРЧ БОЛОМГҮЙ?

-Үйлчлүүлэгчээсээ олж авсан мэдээ мэдээлэл, нууцтай холбоотой асуудлыг хугацаагүй жилээр хадгалахаас гадна үйлчлүүлэгчдээ хэрэг маргааныг хэрхэн шийдвэрлүүлэх талаар урьдчилан амлалт өгөхийг хориглосон байдаг. Гэтэл сүүлийн үед хүмүүс “Би ......… өмгөөлөгчтэй уулзлаа, хэргийг маань шийдүүлж чадна, хэрэгсэхгүй болгож чадна, ялгүй гаргаж өгч чадна гэж байна.Та миний холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгож чадах уу. Чадна гэвэл таныг өмгөөлөгчөөр ажиллуулья” гэх зүйл ярьж ирэх нь ихэссэн. Би “Танд амлаж чадахгүй ээ.Энэ нь хуулиар хориотой. Эцсийн шийдвэрийг шүүх гаргадаг юм” гэдгийг тайлбарлаад л явуулдаг. Зарим нь эргээд ирдэг л юм. Анх өмгөөлөгч болж байхдаа ахмад өмгөөлөгчдийнхөө үгийг сонсоод зөвлөгөө аваад туршлагажаад явдаг байлаа. Мөн ёс зүйн талаар ч бидэнд маш ихийг зааж сургасан даа. Гэвч өнөөдөр өмгөөллийн үйл ажиллагааг бизнесийн салбар гэж харах болсонд жаахан харамсдаг. Миний хувьд зарим үнэхээр төлбөрийн чадваргүй хүмүүсийн хэрэг дээр үнэ төлбөргүй ажиллаад хууль зүйн туслалцаа үзүүлдэг.

-ТАНЫ АЖИЛДАА БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ?

-Үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалахын төлөө тууштай ажиллана гэсэн зарчимдаа үнэнч явна.

- ЦААШДЫН ЗОРИЛГООСОО ХУВААЛЦВАЛ?

-Хятад өмгөөлөгчтэй ажиллаж байгаа хэргийн хүрээнд харж байхад Хятад улсад ял эдэлж байгаа монгол хүн ч олон байдаг юм байна. Монгол Улсын иргэд БНХАУ руу хувийн болон бизнесийн чиглэлээр байнга зорчдог, олон аж ахуйн нэгж БНХАУ-ын хуулийн этгээдтэй хамтран ажиллаж байгаа зэрэг хоёр улсын иргэд, аж ахуйн нэгжүүдэд монгол, хятад хуульчид их хэрэгцээтэй болж байгаа юм.Тийм учраас миний бие энэ харилцаагаа өргөжүүлээд өөрийн хамтран ажилладаг өмгөөлөгч нараа оролцуулаад харилцаагаа улам бэхжүүлж ажиллах юмсан гэсэн зорилготой л ажиллаж байна даа. Мөн Хятадын хуулийг судлах зорилго давхар тавьсан байгаа. Манай улс БНХАУ-тай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй бөгөөд тус гэрээг 1989 оны 8 сарын 31-ний өдөр байгуулсан юм. Тус эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг судлахад иргэний эрх, гэр бүлийн эрхзүй, эрүүгийн эрх зүйн чиглэл гэх мэтээр төрөлжсөн байдаг юм билээ.

-ЮУНААС САЙХАН МЭДРЭМЖ, БАЯР БАЯСЛЫГ АВДАГ ВЭ?

-Хэрэг маргаанаа санасандаа хүртэл шийдүүлэх юмсан гэдэг зорилгодоо хүрсний дараа ажил хийсний ач гавьяа минь гарлаа гэж баярладаг. Ер нь хүний амьдралд баярлах, бахдах зүйл олон байдаг шүү дээ.

-ХОББИ, СОНИРХОЛ ГЭВЭЛ?

-Сүүлийн үед аялах дуртай болоод байгаа. Ажлаасаа хэсэг хөндийрөөд нүд хужирласан зүйлүүдийг харан баясах үнэхээр сэтгэл сэргэм. Угтаа аялал олон стрессийг тайлдаг гайхамшигтай зүйл юм.

- ХЭЛЭХ ДУРТАЙ ҮГ ТАНЬ?

-“Ажил хийвэл дуустал”... гэдэг үүднээс аль болох үйлчлүүлэгчийнхээ хүсээд байгаа үр дүнд нь хүртэл ажиллах юмсан гэж зорьдог доо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
4 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
4 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
4 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
4 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
14 цагийн өмнө • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
14 цагийн өмнө • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Ж.Дугардорж: Тендерийн хууль зөрчиж 22 тэрбум завшсан хэргийн ард Б.Батцэцэг сайд байгаа
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учрал:Улстөрч та бүхнийг үндэстний эрх ашгийн төлөө ухаан бодлоо уралдуулж, ажиллахыг уриалъя
2026-04-01 • 1м унших
Шууд
Монгол, Францын Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
2026-04-01 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: Төвийн бүсийн физикийн олимпиадаас багш, сурагчид зургаан медаль хүртлээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Улаанбаатарын өдрүүд эхэллээ
2026-04-01 • 1м унших
Эдийн засаг
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал
2026-04-01 • 1м унших
Шууд
Өнөөдөр инээдмийн өдөр
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болжээ
2026-03-29 • 1м унших
Шууд
Алга болсон цэрэг эсэн мэнд олдлоо
2026-03-29 • 1м унших
Сэдвийн мөрөөр
"Сахалтай дарга"
2026-03-18 • 1м унших
Улс төр
Т.ДОРЖХАНД: Эрчим хүчний салбар уналтад орж байгаа нь шалтгаан нь цалин, хангамж муугийнх
2026-03-18 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Хөшөөтийн уурхайн тоосжилтын улмаас хүн, мал хордож эхэлжээ
2026-03-18 • 1м унших
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Улс төр
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэнэ
2026-03-13 • 1м унших
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
3 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх