CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-08-14 • 1м унших

Оюутолгой төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, Б.Ононхангайтай ярилцлаа.

-Уул уурхай, тэр тусмаа уурхайчдад тулгамддаг асуудал хамгийн түгээмэл бэрхшээл нь юу байдаг юм бэ?

-Би уул  уурхайн салбарт тулгамддаг асуудлыг шийдүүлэх чин зорилготойгоор сүүлийн арваад жилийн  хугацаанд ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Монголын уул  уурхайн салбар дахь уурхайчдын эрх ашгийг хамгаалах, нийгэм дэх тэгш бус байдлыг арилгах зорилгоор ажилладаг гэж ойлгож болно. Яагаад энэ чигт залуу нас, цаг заваа зарцуулах болсон нь учиртай. 2000 оны эхээр манай улс, уул уурхайн салбарт  идэвхттэй ажиллах болсныг  бид мэднэ. 1990-ээд оны сүүлчээр  маш эрчимтэйгээр манай улс уул уурхайг сонирхох болсон. Тэр үеэс л асуудал бэрхшээл тохиолдож эхэлсэн байдаг юм. Хөгжлийн  хажуугаар гажуудал гарна гэдэгчлэн  хууль, эрх зүйн орчинд сул тал их байдаг  нь нөлөөлдөг л байх. Нөгөө талаар,  уул  уурхайг дагасан эрх мэдэл, мөнгө,  албан  тушаалын   асуудалд  орооцолдох бүхэл бүтэн нэг хүрээлэл бий болсон.  Тэр хэрээр уурхайчдын эрх ашиг зөрчигдөж  эхэлсэн. Олон улсын төсөл дээр, манай улс дэлхийн томоохон  компаниудтай хамтран оролцохоор  болсон.  

Өнөө, Оюу толгой, Рио Тинто зэрэг  хамтарсан компанийн  үйл ажиллагаа эхлэх үеэс л үүссэн асуудал шүү дээ. Монголчууд бид олон улсын томоохон төсөл дээр ажиллаж үзээгүй байсан учраас бэрхшээл үүссэн гэж ойлгож болно. Оюутолгойн тухайд,  гэрээ хийхээсээ л алдаад эхэлсэн. Өдгөө уг төслийн гэрээ алдаатайг нийгмээрээ мэддэг болчихсон, засах гээд явж байна. Мэдээж, төсөл үйл  ажиллагаагаа явуулж байгаа байх. Уурхайчдын асуудал энэ зуур бүүр орхигдчихсон.

Тэр тусмаа дундаа монгол ажилчдын эрх ашиг бүр мартагдсан. Хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн үнэмлэмж нь  маш муу. Хөдөлмөр эрхээ зөрчүүлж байгаа нь харамсалтай ч үнэн. Эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрх нь хамгийн түрүүнд зөрчигдөж эхэлсэн. Тэр ч утгаараа ямар хуулийн зохицуулалтаар шийдвэрлэж болохыг судлах шаардлага тулгарсан.

-Уурхайчдын эрхийн зөрчлийг арилгах тал дээр ахиц дэвшил гаргах аргачлал нь тэгээд юу юм бэ?

-Уурхайчдынхаа эрх ашгийг хамгаалах, амьдралын баталгааг нь хангах шаардлага бол бодит нөхцөл байдал.  Ялангуяа Оюутолгой дээр дээрх ажлыг хэрэгжүүлэх вэ гээд  хийх ажил их байна. Өнөөдөр яригдаж буй уурхайчдын эрхийн зөрчил өнөөдөр бий болчихоод яригдаад байгаа юм биш, Монгол Улсад уул уурхай  хөгжих үеэс буюу сүүлийн 25 жилийн туршид хуримтлагдсан гажуудал. Анх эхлэхдээ л буруу тогтолцоогоор явсны хор уршиг өдгөө багтаж шингэхээ байгаад дэлбэрч байгаа хэлбэр. 25 жилийн турш үргэлжилсэн гажуудлын үр дүнд нэгэн үеийн хохирогчид хүртэл бий болчихоод байна.

-Оюутолгойд хөндөгддөг асуудал нь цалин хөлс. Монгол ажилтан, гадны мэргэжилтэн хоёрын цалингийн зөрүү хэтэрхий их. Гэхдээ Оюутолгой үндсэн ажилтан цөөтэй, туслан гүйцэтгэгч компани олонтой. Туслан гүйцэтгэгч нь хувь хүнийг ажилд аваад, тогтмол шимтгэл авдаг гэх зүйл сонсож байсан. Өөрөөр хэлбэл, Оюутолгойгоос нэг ажилтны цалин гэж хоёр сая таван зуун мянган төгрөг авдаг ч 500 мянгыг нь автоматаар компани нь авдаг? 

-Туслан гүйцэтгэгч компаниуд ажилчин, албан хаагчдынхаа цалингаас шууд суутгаж авдаг нь үнэн. Гэвч компанийн дотоод асуудал гээд халгаадаггүй, хэнд ч  хэлдэггүй. Угтаа энэ бол хөдөлмөрийн мөлжлөг. Ер нь бол  Оюутолгой, туслан гүйцэтгэгч компаниуддаа сардаа тэдэн төгрөг гэж бөөнд өгдөг. Тухайлбал, тухайн ажлыг гүйцэтгэх ажилтны цалин, хоол хүнс, хувцас хунар гээд бүх юмыг багтааж багцалдаг гэсэн үг. 10 сая төгрөг тусгасан, үүндээ тааруулж хий, гүйцэтгэ гэдэг.  Хэдийг нь хоол хүнсэндээ өгөөд хэдийг нь аюулгүй ажиллагаандаа зарцуулах нь та нарын асуудал гэх маягтай. Нөхдүүд, компани дотроо цалингийн сангаа багасгадаг. Шуудхан хэлэхэд, тендер өгөхдөө аймаар өндөр шалгуур тавьчихаад, шалгарсны дараа бидэнд огт хамаагүй шүү гэдэг. Мэдсээр байж мэдээгүй царайлдаг. Туслан гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулахдаа, ажилчдыг эрх ашгийг хамгаалах  талаар тусгадаггүй. Хариуцлагаас мултрах арга л даа…

-Миний сонссоноор туслан гүйцэтгэгчдийн олонх нь улс төрийн өндөр албан тушаалтны хамаарал бүхий компаниуд байдаг гэсэн. Үнэн үү?

-Туслан гүйцэтгэгч компаниуд манай томчуудын  хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд байдаг нь нууц биш. Рио Тинто, Оюутолгойн туслан гүйцэтгэгчээр хууль тогтоогчдын ах, дүүсийн компанийг авсан нь нарийн учиртай.

-Ямар учиртай гэж?

-Хамаарал бүхий туслан гүйцэтгэгчтэй учраас хууль батлахад шууд нөлөөлдөг.  Барьцаалагдсан гэсэн үг шүү дээ. Манай хуулинд нөлөөлж, эрх зүйн орчноо өөрсдийн талд бүрдүүлээд, Монголын баялгийг  үнэгүйдүүлж, хямдхан авч байгаа. Баялаг маань гадагшаа ямар ч хяналтгүй гарч байгаа. Эцэст нь Рио Тинто, Монголоос төслөө татаад авчихвал  олон улсад тайлбар хийхдээ, бид Монгол Улсын өөрийнх нь хуулийн дагуу хийсэн гэж тайлбарлана. Нөлөөлж батлуулсан хуулийг нь олон улс мэдэхгүй, Монголын өөрийнх хууль эрх зүйн орчин  л тийм байж гэж ойлгоно. Өөрөөр хэлбэл, Рио Тинтогийнхон олон улсад, цэвэр нэртэй  гараад явчихна. Нүхээ малтчихсан байгаа шүү дээ. Энийг нь манай томчууд мэдэхгүй биш,  мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Даанч авилгад идэгдэж, амаа таглуулан яаж ч чадахгүй болчихсон. Үгүй гэж хэлж чадахгүй болтол нь авлигадчихсан гэсэн үг.  Шууд тэр энэ гэж нэр заах хэцүү ч, гишүүд эхнээсээ тодроод эхэлчихсэн шүү дээ. Зах зухаас нь мэдэж л байна. Эхний буюу 10-аад жилийн өмнө авлига авч байсан  нөхөд гадагшаа оргон зайлчихаад,  эх орондоо ч эргэж ирж чадахгүй зугтаагаад явж байна. Энэ гажуудлын балгаар, эх орны баялаг үнэгүйдэхийн хажуугаар уурхайчид  хохирч байна. Уурхайчид, тэдний гэр бүл, ах дүү, амраг садан хамтдаа хохирч байгаа нь маргашгүй үнэн. Ийм луйврын аргаар хөгжил ярьж болохгүй ээ.

Хуучин нийгмийн үед ч Монгол том уурхайнууд байсан. Багануур, Шарын гол, Эрдэнэт, Бэрхийн уурхай гээд. Сургууль, цэцэрлэг, ажилчдын байр, орон сууцны хороолол хүртэл байгуулсан. Нийгмийн хариуцлагын хүрээндээ ч гэх үү,  ажилчдын эрх ашиг, амьдрах орчинг хамгийн түрүүнд харж, бодож хийсэн байдаг.

Хүнийхээ эрүүл мэндийг бодчихоод ажиллуулах, олборлолт руугаа оруулах нь зөв. Гэтэл  Оюутолгой бусдад, шууд баялаг руу нь  дайр гэдэг мессежийг өгсөн. Авах юмаа  аваад  гэдэг шиг хэдэн контейнер авчирч тавиад л ухаад байна.

-100 жилийн баталгаатай канад технологи гэж байсан шүү, давхарласан контейнераа?

-Тэгдэг юм. Сургууль, цэцэрлэг гээд уурхайчид, тэдний гэр бүлийнхэн аж төрөх наад захын хэрэгцээ байхгүй учраас гэр бүл салж, хүүхэд өнчирч байна. Гэр бүлтэйгээ хамт байж чадахгүй байгаа ажилчид салж сарних  нь түгээмэл үзэгдэл. Ни йнуугүй хэлэхэд, гэр бүлтэй уурхайчид байхгүй болж байгаа шүү. Олон ижл ийм байдлаар ажиллахаар хүүхэд нь ч ааваасаа төсөөрдөг. Аав, ээжтэйгээ харьцаа хөндий, эмээ, өвөөгийн тавиул хүүхэд их байдаг болсон. Шилжилтийн насны хүүхдүүд нь тоохгүй, бүүр том болсон нь ямар ч харьцаагүй болсон. Жижгүүд нь аавыгаа очихоор, бишүүрхэж, тойрч гүйдэг байдалтай. Уурхайчны гэргий өрх толгойлсон эмэгтэй шиг  амьдардаг. Бүхий л баяраар  аав нь видео каллдаад л, аль болох гэртээ байгаа мэт зүтгэдэг ч болохгүй юм гэх уурхайчин залуус олон. Өрөвдмөөр байгаа биз. Тав, зургаан жилийн турш ингэж амьдарсны  эцэст нөхрийнхөө утаснаас өөр хүүхэнтэйг мэдсэн, аль л эртнээс харьцаа үүсгэсэн байсан хэмээн  ярих   эхнэрүүд ч цөөнгүй. Кемп дээр очихоороо гэр бүлийн хүмүүс шиг амьдардаг нь бас байна. Энэ бүхэн хүнээ бодоогүйн гай. Оюутолгой төсөл, дэлхийд дөрөвт ордог том төсөл. Ханбогдод дөрвөн давхар, дөрвөн орон сууц барихад л ажилчдын ахуй амьдрал гэрэл гэгээтэй  болчихно. Нөхрөө дагаад эхнэрүүд нь очоод амьдарчихна. Ядаж л гэр бүл салахгүй.  Уурхайчид өдөр бүр гэрээсээ  ажилдаа явуулах боломжийг хангах ёстой шүү дээ. Шуудхан хэлэхэд, улсын хамгийн үнэт зүйл барилга байшин зам тээвэр биш шүү. Улсын баялаг нь хүн. Хүнээ бодож байж баялаг бүтээнээ. Тогтвортой ажил явуулна. Тогтвортой гэр бүл байж гэмээнэ ажлаа сайн хийнэ. Гэр бүл тогтвортой байж гэмээн зөв хүн бойжино. Сайн иргэн тэнд  л өсч хүмүүжнэ. Гэр  бүл тогтворгүй болоод ирэхээр л ирээдүйн хүчирхийлэгчид бий  болдог. Амиа бодсон, эх оронч сэтгэлгээгүй, муу бүхнийг шингээсэн хүн тогтворгүй гэр бүлээс л улбаатай. Ханбогдоос иргэд гэрээсээ  автобусаар ажилдаа ирж болоод байгаатай ижил амьдрах байр орон сууцаар ажилчдаа хангаж өгөх үүрэг нь Оюутолгойгийнх.

Батаа, Дулмаа хоёр салаад өнгөрдөг бол хамаа алга. Ард нь үр хүүхэд нь, алсуураа бол Монгол Улс хохирох гээд байна. Эр, эм салж л байдаг гээд тоохгүй өнгөрөх асуудал биш шүү. Уул уурхайг буруу хөгжүүлсний гай л гарч ирж байгаа нь энэ. Эрдэнэт, Багануурын уурхай, өвдөж зовсон ажилтнаа ядаж л сувилалд явуулж, анхаарал хандуулдаг. Атал дэлхийн энд яригддаг Оюутолгой төсөл таг чимээгүй. Эмгэнэлтэй хэрэг шүү.

-Оюутолгой эмнэлэгтэй биз дээ?

-Оюутолгойд бүхэл бүтэн эмнэлэг байдаг ч уурхайчид ханддаггүй. Сард нэг хоёр очиж үзүүлвэл өвчтэй, бие муутай юм байна гээд халчихна. Том том оношлогоонд ороод эрүүл гээд Оюутолгойд очихоор, Оюутолгойн эмнэлэг нь эрүүл мэндээр тэнцэхгүй гээд шууд унагадаг.  Гайгүй албан тушаалд очих гээд байгаа нөхрийг албаар унагаж новширдог. Нууц биш.  Оюутолгойтой гэрээтэй эмнэлэг гэх  Интермэд, Грандмед ч эл шударга бус оношлогооны хамсаатан. Эрүүл мэндээр тэнцэхгйү гэсэн хариу өгөхөөр нь гайхаж, айгаад улсын эмнэлэгт оношлуулахаар эрүүл, ажил хийхэд саадгүй гэсэн дүгнэлт гаргадаг. Монгол Улсын Хөдөлмөрийн хуульд заасан хэм хэмжээнд тэр шүү дээ.

-Түүнээс гадна нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдлүүлсэн уурхайчдад хүндээр туссан. Уг нь иргэний хувьд татвар төлөх нь тийм байж боломгүй зүйл биш биз дээ?

-Хөдөлмөрийн мөлжлөгөд орж байж олсон хэдэн төгрөгөө улстөрчид гэх луйварчдад өгөхийг хэн хүсэх юм бэ. НДС-гийн мөнгө хэний гараар ороод хаашаа урсдагийг мэдэхгүйдээ асууж байна уу. Нөгөөтэйгүүр эл нэмэгдэл зөвхөн уурхайчдад цохилт өгч байгаа юм биш шүү дээ. Та ч бас татвар төлдөг. Ажил хийж байгаа бүх хүнд хүнд ачаа болж байна. Ажиллагсдаар тогтохгүй, ажил олгогчдод ч хэцүү байгаа. Яагаад ийм хүнд үед ард түмэн аижл хийж байгаа цөөн хүнээ, ажил олгож буй хэдхэн аж ахуйн нэгжээ дарамтлах арга бодож олдог юм бэ…

У.Урсгал

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (1)
  • Зочин • 4 сар - 202.179.24.249 Хариулах
    Үнэн байхаа бид мэдэхгүй 30 жилийг өнгөрсөн байна. Бизнесмен, хуульчид, оюу толгойн ханган нийлүүлэгч бүгд хамаарал байж тэнд ажиллаж байсан гэдгийг огт мэдэхгүй байсан байхнээ.
Шууд
Дүрэм зөрчсөн жолооч нарыг AI-аар илрүүлж хариуцлага тооцно
18 цагийн өмнө • 1м унших
Шууд
БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн хугацааг нэг жилээр сунгажээ
18 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Уоррен Баффет албан тушаалаа орхилоо
18 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Бүх төрлийн тэтгэврийг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүллээ
2025-12-31 • 1м унших
Улс төр
АН-ыг нэгтгэсэн Л.Гантөмөрийг харлуулж байгаагийн цаана юу байна вэ?
2025-12-31 • 1м унших
Шууд
18 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
2025-12-31 • 1м унших
Эдийн засаг
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг хаврын чуулганаар өргөн мэдүүлнэ
2025-12-31 • 1м унших
Эдийн засаг
Х.Нямбаатар: 2026 онд орон сууцжуулах төслийг урагшлуулж, барилгын салбарыг дэмжинэ
2025-12-31 • 1м унших
Гадаад мэдээ
ХУРДНЫ ЗАМЫН ХАМГИЙН УРТ НҮХЭН ГАРЦ
2025-12-31 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛААР УДИРДУУЛЖ, УЛС ТӨРД ТОГЛОХ МАН-ЫН ИРЭЭДҮЙГ ТОДОРХОЙЛСОН 2025 ОН
2025-12-30 • 1м унших
Шууд
Улсын арслан Б.Орхонбаяр хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн цом гардлаа
2025-12-30 • 1м унших
Шууд
Бенгалын гал, салют зэрэг пиротехникийн хэрэгслийг хэрэглэхээс татгалзаарай
2025-12-30 • 1м унших
Шууд
Монгол бахархал-2025
2025-12-29 • 1м унших
Гадаад мэдээ
Трамп-Зеленский нарын уулзалт тодорхой үр дүнд хүрсэнгүй
2025-12-29 • 1м унших
Шууд
“Аавдаа бичих захидал” уралдаан
2025-12-29 • 1м унших
Эдийн засаг
Урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологдлоо
2025-12-29 • 1м унших
Шууд
Богд Хаант Монгол Улсын Төрийн бэлгэдэл далбаа
2025-12-29 • 1м унших
Шууд
Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдөр
2025-12-29 • 1м унших
Улс төр
С.АМАРСАЙХАН: ЭДИЙН ЗАСАГ ХЯМАРСАН, ИРГЭДИЙН ОРЛОГО ХУМИГДСАН ЭНЭ ҮЕД ТӨРИЙН ӨМЧИЙГ БӨӨНӨӨР НЬ ХУВЬЧИЛЖ БОЛОХГҮЙ
2025-12-26 • 1м унших
Гадаад мэдээ
Германы Холбооны Захиргааны Шүүх неонацист бүлэглэлд тавьсан хоригийг хүчингүй болголоо
2025-12-26 • 1м унших
Эдийн засаг
БНХАУ-аас 26 вагон АИ95 бензин Монгол Улсын нутаг дэвсгэрт орж иржээ
2025-12-26 • 1м унших
Эдийн засаг
Оюу толгой бүлэг ордын талаарх УИХ-ын тогтоолыг баталлаа
2025-12-26 • 1м унших
Эдийн засаг
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН АВРАЛЫН ГАРЦ
2025-12-05 • 1м унших
Шууд
Мал, тэжээвэр амьтдын тооллого ням гарагт эхэлнэ
2025-12-05 • 1м унших
Шууд
Холимог тулаанч Б.Энх-Оргил аваргын бүсийн төлөө өнөөдөр тулалдана
2025-12-05 • 1м унших
Шууд
Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлаа
2025-12-05 • 1м унших
Эдийн засаг
Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа
2025-12-05 • 1м унших
Улс төр
ТОМИЛГОО:Ерөнхий сайдын ахлах зөвлөх
2025-12-05 • 1м унших
Гадаад мэдээ
Францын ерөнхийлөгч Украины дайныг зогсооход дэмжлэг үзүүлэхийг уриаллаа
2025-12-05 • 1м унших
Шууд
"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна
2025-12-05 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх