“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ АЛАГЧИЛАХ БҮХ ХЭЛБЭРИЙГ УСТГАХ ТУХАЙ КОНВЕНЦ”-ИЙН 11 ДЭХ ТАЙЛАНГ ХАМГААЛНА
2025.10.10 •
1м унших
Монгол Улс НҮБ-ын “Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенц”-д 1981 онд нэгдэн орсон бөгөөд конвенцийн хэрэгжилтийн үндэсний 11 дэх тайланг ирэх оны 7 дугаар сард хүргүүлнэ. Ээлжит тайланг боловсруулах салбар дундын ажлын хэсгийн уулзалт өчигдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд боллоо. Манай улс 2022 онд 10 дугаар тайланг илгээж, хэлэлцүүлэхэд Конвенцийн хорооноос дараах зөвлөмжийг ирүүлсэн юм.