CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-10-11 • 1м унших

Уул усаа бараадан зугаалах нь улаанбаатарчуудын гол хобби. Хорт утааны баг зүүхдээ тултал манардаг утаанаасаа түр ч болов зугтагсад Урьханаар үйлчлүүлдэг. Гэвч  “Урьхан”-аар овоглоддог Б.Чинбатын үйлдсэн гэмт хэрэг нь увайгүй гэхэд зөөлдөм  байх  аж.  Тодруулбал, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт байрлалтай MV021972 дугаартай лицензтэй Вайнд Майнд" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Чинбат, Ариунболд нар нь / тухайн үед энэ компанийг эзэмшиж байгаад буцааж эзэнд нь зарсан/ 2022, 2023 онд алт олборлох үйл ажиллагаа явуулж байхдаа, зэрэгцээ орших өөрсдийн биш тусгай зөвшөөрөлтэй газрын хилийн зөрчин Туул голын сав хамгаалалттай 6,8 га газарт алт олборлолт явуулж "Ард түмний өмч" 500 кг алтыг хууль бусаар олборлож 200 гаруй тэрбум төгрөгийн хохирлыг Монгол Улсад учруулсан гэмт хэргийг үйлджээ.

Гэтэл энэ гэмт хэрэгтэй тэмцэхээр байгуулагдсан Экологийн цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа Цогтбаатар нь иргэдээс ирсэн мэдээллийг шалгалгүйгээр 1бүхэл бүтэн сарын хугацаанд дарж, эс үйлдэхүйгээр тусалсан байх юм. Шуудхан хэлчихэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах байтал эсрэгээрээ гомдол мэдээллийг нуун дарагдуулсан гэсэн үг. Харин мань Б.Чинбат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2. "Хууль бусаар ашигт малтал олборлох" хуулийг зөрчин 200 гаруй тэрбум төгрөг олжээ.

Үнэн хэзээд ялдаг гэдэгчлэн, нууж дарсан ч булавч бултайна гэдэг болж, алтны томоохон хулгайн асуудал Хууль зүй дотоод хэргийн сайдын түвшинд хүрчээ. Өөрөөр хэлбэл иргэний гомдол бүхэл бүтэн сарын дараа холбогдох албанд хүрч, хууль бусаар алт олборлож байсан үйлдлийг нь таслан зогсоож 0.7 кг алтыг нь хураан авч үйл ажиллагааг нь шалгаж эхэлсэн байна. Хачирхалтай нь Булган аймгийн цагдаагийн газар дээрх хэргийг шалгуулан хэргийн ул мөрийг замхруулж, гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хаах саналыг прокурорт хүргүүлж прокурор хэргийг хааж, эд мөрийн баримтаар хураагдсан 0,7 кг алтыг буцаан өгчээ. Эдийн засгийн зохион байгуулалттай гэмт бүлэглэлд үйлчилсэн гэсэн үг.

Эх сурвалжийн өгүүлснээр хууль бус алт олборлолтоос олсон орлогоороо Б.Чинбат,  Г.Ариунболд нар нь “Эрдэнийн босго" ХХК-ийн Хулман нуур нүүрсний уурхайг худалдаж авсан байж болзошгүй гэнэ.

Гэтэл эл уурхайтай холбоотой гэмт хэргийг Улсын Ерөнхий прокурорын орлогч М. Чинбатын шийдвэрээр хэрэгсэхгүй болгож хааснаар хохирогч нар дахин гомдол гаргах эрхгүй болжээ. Түүгээр ч  үл барам  Б.Чинбатын цагдаагийн байгууллагатай холбогдож асуудлаа шийдвэрлэх ажлыг цагдаагийн чөлөөндөө гарсан хурандаа Пээдгэр Эрдэнэбаяр гэх хүн зохион байгуулдаг бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны дэд дарга бөгөөд залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга цагдаагийн хурандаа Б.Батдэлгэр, түүний гэмт үйлдлүүдийг хаацайлан хамгаалдаг гэх сураг байна. Харин хариуд нь Б.Батдэлгэрийн эхнэр Б.Чинбатын өмчлөлийн 1 тэрбум төгрөгийн үнэтэй машиныг унаж гангардаг гэж байгаа. Ташрамд дуулгахад, цагдаагийн байгууллагыг өөрийн хувийн хамгаалалтын алба мэт өөртөө үйлчлүүлдэг Б.Чинбат нь “Ид шидийн орон”-ы Чадраабалын Ганжавхлангийн авга ах юм байна. Тэр ч утгаараа хууль бус мөнгөө Ид шидийн орон төвийн дансаар оруулж “цэвэрлэдэг” гэх албан бус мэдээлэл бий.

Түүнчлэн эдийн засгийн зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг Урьханы хэмээх Б.Чинбат зохион байгуулж, Баянзүрх дүүргийн ерөнхий прокурор Ү. Содномцог нь Б.Чинбатын прокурортой холбоотой ажил хэргийг прокурорын шат, шатанд нь шийдвэрлэж өгдөг байж болзошгүй гэх хардлага ч байна.

Сонордуулхад, Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ганбатын төрсөн ах нь Б.Чадраабал. Өдгөө “Урьхан санаа" ХХК-ийг удирддаг. "Урьхан санаа" ХХК нь БГД-ийн 29 дүгээр хороо, Саппорогийн уулзварт байрлах барилгын материалын "Гурвалжин-1", "Гурвалжин-2" худалдааны төвүүдийг эзэмшдэг. Б.Чадраалбал нь "Ид шидийн орон”-оор танигдсан Ч.Ганжавхлангийн аав гэдгийг дээр дурьсан. Хамгийн ноцтой нь, Б.Ганжавхлан "Вайнд майнд” ХХК-ийг 2017 оны дөрөвдүгээр сард үүсгэн байгуулж, 2021 оны тавдугаар сард авга ах Б.Чинбатдаа шилжүүлсэн байдаг.

Гэтэл "Вайнд майнд" ХХК нь Булган аймгийн Бүрэгхангай сумын Туулын их тохойрол гэх газарт алт олборлож, алт угаасан усаа Туул гол руу хууль бусаар цутгаж байсныг 2022 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас илрүүлж, үйл ажиллагааг нь зогсоож байжээ. Ах дүүсийн хууль бус үйлдэл хийдэг байж болзошгүй асуудал үүгээр зогсохгүй. Эх сурвалжаас харахад, "Урьхан" ХХК-ийг үүсгэн байгуулагч нь Б.Чадраабал, "Урьхан" ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Б.Ганбат, "Урьхан" ХХК-ийн дэд захирал нь Б.Чинбат. Дүү Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ганбат нь "Урьхан” ХХК-ийг эзэмшдэг. "Урьхан” ХХК нь Улаанбаатар-Дарханы зам дагуух "Урьхан” зоогийн газрыг ажиллуулдаг гэж дээр дурьдсан.  “Урьхан" ХХК-ийн дэд захирлаар төрсөн ах Б.Чинбат нь ажилладаг байсан бөгөөд 2020 оны нэгдүгээр сарын 21-нээс "Эко төв аргууль” ХХК-ийг эзэмшдэг болжээ. Үүнээс ердөө сар гаруйхны дараа буюу 2020 оны хоёрдугаар сарын 17- ноос эхлэн Б.Чинбатын нэр дээр болон эзэмшиж буй "Эко төв аргууль” ХХК-ийн нэр дээр Төв аймгийн Борнуур сумын дөрөвдүээр баг, Улаанбаатар-Дарханы замаас холгүйхэн орших Ар гууль хэмээх газарт зургаан удаагийн захирамжаар нийт 280.000м2 газар олгожээ.

Хамгийн ноцтой нь, Б.Чинбатын газар авсан захирамжийн хугацаа нь 2020 оны орон нутгийн сонгуулийн өмнөхөн, 2024 оны сонгуулийн өмнөхөн гэсэн дамтамжтай байгаа юм. Мөн "Вайнд майнд" ХХК-ийн хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан алтны уурхай, Булган, Бүрэгхангай сум, Туулын их тохойрол, "Инкоммаш" ХХК нь 2020 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар Хан-Уул дүүргийн 23-р хороо, Арцатын аманд 51.104м2 газар эзэмшдэг юм байна. Энэ газар дээрээ 30 айлын тансаг зэрэглэлийн "Green hill” хотхоныг барьж худалдсан байдаг. "Green hill" хотхоны нэг айлын хаус нь 4.3 тэрбум төгрөгийн үнэтэй бөгөөд 30 айлын хаусыг 4.3 тэрбум төгрөгөөр тооцохоор 129 тэрбум төгрөгөөр худалдсан гэсэн үг. Эцэст нь тэмдэглэхэд, "Урьхан" зоогийн газрын дэд захирал байсан Б.Чинбат Дархан цаазат Богдхан уулын аманд яаж ямар хөрөнгийн эх үүсвэрээр 30 хаус барив гэдгийг хууль хяналтынхан шалгах ёстой.

Эх сурвалжууд:

ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГГҮҮЛЧДИЙН АА НЭГДЭЛ

https://ergelt.mn/news/22/single/46881 https://www.facebook.com/share/v/1G5b9Fvi8n/ https://www.facebook.com/share/p/1BZqEsca9Z/

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
БНХАУ-д үйлдвэрлэсэн хагас коксон түлшний үзүүлэлт “Сайжруулсан хатуу түлш. MNS5679:2025” стандартын шаардлагыг хангажээ
12 цагийн өмнө • 1м унших
Улс төр
С.Наранцогт Монгол банкыг “самрах”-аар явах сургаар “Эрдэнэс Монгол”-д эзэн суух марофон эхэлчихлээ, зүгээр үү?
12 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
ТЭТГЭВРИЙН САН БА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
12 цагийн өмнө • 1м унших
Шууд
УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар Б.Төгсбаярыг томилно
13 цагийн өмнө • 1м унших
Шууд
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхийг 10 саяар шагнана
13 цагийн өмнө • 1м унших
Шууд
КИБЕР ТУСГААР ТОГТНОЛ ФОРУМ–2025
14 цагийн өмнө • 1м унших
Шууд
Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор С.Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
16 цагийн өмнө • 1м унших
Шууд
Монгол, Японы төр, хувийн хэвшлийн XII зөвлөлдөх уулзалт болж байна
16 цагийн өмнө • 1м унших
Шууд
Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 2025-2029 оны гишүүнээр сонгогдлоо
16 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Трампын төлөвлөгөөний заалтуудыг 19 болгов
16 цагийн өмнө • 1м унших
Шууд
Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ
16 цагийн өмнө • 1м унших
Шууд
ЗГ: ГБХНХХ-ын сайд Т.Аубакирт гэр бүл хүүхдийн хүчирхийллийн эсрэг төлөвөлгөө боловсруулахыг даалгалаа
16 цагийн өмнө • 1м унших
Шууд
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.663 болжээ
16 цагийн өмнө • 1м унших
Шууд
Монголбанкны ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилно
2025-11-24 • 1м унших
Шууд
Хүүхдийнхээ актыг үзүүлээд 5 хоногийн цалинтай чөлөө авах боломжтой
2025-11-24 • 1м унших
Шууд
ТАВАН ЖИЛИЙН ӨМНӨХТЭЙ ХАРЬЦУУЛАХАД ГЭРЛЭЛТ 29 ХУВИАР БУУРЧЭЭ
2025-11-24 • 1м унших
Гадаад мэдээ
"Энхийн төлөвлөгөө"-ний талаар шинэ баримт бичиг бэлтгэжээ
2025-11-24 • 1м унших
Шууд
“365 АНХААРЧ ХАЙРЛАЯ”
2025-11-24 • 1м унших
Эдийн засаг
Ирэх жилийн төсвийг эрдэс баялгийн орлогод даатгах нь эрсдэлтэйг эдийн засагчид сануулж байна
2025-11-24 • 1м унших
Шууд
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
2025-11-24 • 1м унших
Шууд
Гадаадын 240 иргэнийг албадан гаргалаа
2025-11-24 • 1м унших
Шууд
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
2025-11-24 • 1м унших
Шууд
Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллана
2025-11-24 • 1м унших
Шууд
ДЦС-IV -ийн захирал Ү.Төмөрхуяг ажлын байрандаа архидан согтуурч байна
2025-11-20 • 1м унших
Шууд
Академич С.Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээхээр болжээ
2025-11-20 • 1м унших
Эдийн засаг
Н.Учрал: Тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгох асуудлыг яаралтай шийднэ
2025-11-20 • 1м унших
Шууд
Хугацаанаасаа өмнө суллагдсан Б.Эрдэнэсүх хүчирхийллээ үргэлжлүүлж явна
2025-11-20 • 1м унших
Улс төр
УИХ-ын даргаар МАН-ын дарга Н.Учралыг сонголоо
2025-11-20 • 1м унших
Шууд
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа
2025-11-20 • 1м унших
Улс төр
ПРОКУРОРООС Э.БОЛОРМААГ АЛБАДАН ИРҮҮЛЭХ ХҮСЭЛТ ШҮҮХЭД ХҮРГҮҮЛЖЭЭ
2025-11-20 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
1 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх