Олон улсын охидын өдөр
2025.10.11 •
1м унших
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг Олон улсын охидын өдөр болгон тунхагласан. Охидын хүч чадал, дуу хоолой, өөрчлөлтийн төлөөх хүсэл зоригийг онцлох өдөр юм.
Энэ жилийн уриа нь "Би бол охин: Би өөрчлөлтийн манлайлагч" гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.