Т.Гал
Т.Гал - Сэтгүүлч
2022-05-22 • 1м унших

Сармагчны цэцэг хэмээх халдварт вирусийн тархалт нэмэгдэж, дэлхийн 12 оронд бүртгэгдсэн талаар ДЭМБ-аас мэдээллээ. Тодруулбал, Их Британи, Испани, Португал, Герман, Бельги, Франц, Нидерланд, Итали, Швед зэрэг Европын улсуудад болон АНУ, Канад, Австралид халдвар авсан нь батлагдсан байна. Энэ асуудлаар ДЭМБ-ын Европын бүсийн захирал Ханс Клюге "Зуны улирал эхэлж, олон нийтийн цугларалт, баяр наадам, үдэшлэг болж байгаа энэ үед халдварын тархалт хурдасч магадгүй" гэж анхааруулав.

Харин Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албаны мэдээлснээр уг өвчин нь ихэвчлэн хөнгөн хэлбэрийн вирусийн гаралтай ховор халдвар бөгөөд ихэнх хүмүүс хэдхэн долоо хоногийн дотор эдгэрдэг ажээ. Мөн вирус нь хүмүүс хооронд амархан тархдаггүй бөгөөд олон нийтэд үзүүлэх эрсдэл маш бага юм байна.

Сармагчны цэцэг хэмээх энэхүү өвчин нь Poxviridae овгийн Orthopoxvirus төрөлд багтдаг сармагчны вирусээр үүсгэгддэг, цагаан цэцэг өвчинтэй төстэй боловч хүндрэл багатай өвчин ажээ. 1980 онд дэлхийд дахинд цагаан цэцэг өвчнийг устгах үед ч сармагчны цэцэг өвчин нь баруун Африкийн орнуудад бүртгэгдэж байсан, халуун орны ширэнгэн ойд тархсан зоонозын өвчин юм байна.

Уг өвчин нь ихэвчлэн халуурах, тууралт гарах, тунгалгийн зангилаа томрох зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 2-4 долоо хоног үргэлжилдэг бөгөөд нас баралтын хувь 3-6 байна. Сармагчны цэцэг өвчин нь өвчтэй хүн, амьтантай ойр харьцах үед дуслаар эсвэл вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжин халдварладаг. 

Одоогоор уг өвчний лабораториор батлагдсан 80 гаруй тохиолдол байгаа ба 50 гаруй тохиолдлыг судалж байна. Тандалт судалгаа өргөжихийн хэрээр илүү олон тохиолдол бүртгэгдэх төлөвтэй байна. ДЭМБ өвчлөл гарсан улс орнууд болон бусад улстай хамтран ажиллаж, өртөж болзошгүй хүмүүсийг олж, илрүүлэх, тандалт хийх, хариу арга хэмжээ авах талаар зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна.

Өвчилсөн хүмүүсийг гутаан доромжлохыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд эдгээр хүмүүс тусламж хүсэхээс татгалзаж, халдварыг нуун дарагдуулах нь дэгдэлтийг зогсооход саад учруулж болзошгүй гэж ДЭМБ-аас анхаарууллаа.

САРМАГЧНЫ ЦЭЦЭГ ӨВЧИНД САНАА ЗОВОХ УУ,  ҮЛ ТООМСОРЛОХ УУ?

Тэгвэл ийм гарчигтай нийтлэлийг BBC-ийн Эрүүл мэнд, шинжлэх ухааны сэтгүүлч Жэймс Галлахерын бичжээ. Түүний нийтлэлд анхаарлаа хандуулна уу.

Хэрэв та Ковидын тахал өвчнөөр шаналж байгаа бол уучлаарай, дахин өөр вирустай тэмцэх шаардлагатай болоод байна. Энэ удаад сармагчны цэцэг өвчин бөгөөд Их Британи зэрэг 12 улсад дэгдэж, төсөөлөөгүй 80 орчим тохиолдол бүртгэгдсэн байна.

Тэгэхээр одоо яах вэ? Санаа зовох уу эсвэл үл тоомсорлох уу?

Энэ удаад дэгдсэн сармагчны цэцэг өвчин ер бусын бөгөөд урьд өмнө байгаагүй вирусээр үүсгэгдсэн нь мэргэшсэн эрдэмтдийг гайхшруулж байна. Учир нь уг өвчний вирус зан төлөвөө өөрчилж, ковид шиг тааварлахад бэрх байгаа юм.

Өнөөг хүртэл сармагчны өвчнийг урьдчилан таамаглах боломжтой байсан.

Вирусийн байгалийн эх үүсвэр нь зэрлэг амьтад бөгөөд тэднийг сармагчин гэхээсээ илүү мэрэгч амьтад гэж үздэг. Баруун болон Төв Африкийн ширэнгэн ойд хэн нэгэн халдвар авсан амьтантай харьцаж, улмаар вирусийн халдвар авдаг. Халдвар авсан хүний арьсаар тууралт гарч, цэврүүтэж, дараа нь хамуутай төстэй болно.

Цөөн тооны тохиолдол өмнө нь дэлхийн бусад оронд, тэр дундаа Их Британид гарч байсан. Харин одоо Баруун болон Төв Африктай холбоогүй хүмүүст вирус анх удаа илэрч байна. Хүмүүс хаанаас, хэнээс халдвар авч байгаа нь одоогоор тодорхойгүй байна.

Сармагчны цэцэг нь мөн бэлгийн харьцааны үед халдварладаг бөгөөд бэлэг эрхтний ойр орчимд тууралт гардаг.

Халдварт өртсөн хүмүүсийн ихэнх нь гей, бисексуал залуус юм.

Оксфордын их сургуулийн Тахал өвчний шинжлэх ухааны хүрээлэнгийн захирал профессор Питер Хорби "Бид маш шинэ нөхцөл байдалд байна. Энэ бол гэнэтийн бас санаа зовоосон асуудал" гэв.

Тэрбээр энэ нь "Ковидын шинэ хувилбар биш" гэж хэлж байгаа ч энэ вирусийг газар авахгүйн тулд "Бид үйлдэл хийх хэрэгтэй" гэдгийг онцолсон юм.

Харин сармагчны цэцэг өвчнөөр өвчилсөн өвчтөнүүдийг эмчилж байсан доктор Хью Адлер "Энэ бол бидний өмнө нь харж байсан хэв маяг биш байна. Энэ маш гэнэтийн зүйл" гэдэгт санал нэгтэй байгаагаа илэрхийллээ.

Эх сурвалж: BBC
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Улс төр
ЗГХЭГ: Ураны төсөл зогссон гэдэг нь ташаа мэдээлэл
44 минутын өмнө • 1м унших
Улс төр
С.Билэгсайхан: 1990 онд ХҮНИЙ ШУНАЛ төр засаг, МОНГОЛ УЛСЫН дээр гарна гэдгийг л тооцоолоогүй
2025-05-16 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Улсын өмнөөс ураны асуудлыг шийдэгч Ё.Отгонбаяр та нуувчнаасаа гарах болоогүй юу?
2025-05-16 • 1м унших
Улс төр
ДУНДГОВЬ: Аварга малчин З.Гэрэлчулуунд “АЛТАН УНАГА” шагнал гардууллаа
2025-05-15 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаа зөвхөн баруун бүс төдийгүй говийн аймгийн газрыг наймаалцсан уу?
2025-05-12 • 1м унших
Улс төр
Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун УБ-ДУА-ӨМА чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгох зайлшүй шаардлагатай байгааг онцлон хэллээ
2025-05-12 • 1м унших
Улс төр
"НОГООН ДУНДГОВЬ" ТӨСЛИЙН ХҮРЭЭНД НОГООН БАЙГУУЛАМЖ, ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2025-05-07 • 1м унших
Шууд
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ЯАП ВАН ХЕЙРДЭН ГУЯАНЫ ТӨГӨЛД МОД ТАРИЛАА
2025-05-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Хуулийн байгууллагын нэрийг барьж СЭТГҮҮЛЧИЙГ ДАРАМТАЛЖЭЭ
2025-05-05 • 1м унших
Шууд
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна
2025-05-03 • 1м унших
Шууд
ДУНДГОВЬ АЙМГИЙН “E-SPORT”-ЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА
2025-05-03 • 1м унших
Шууд
ДУНДГОВЬ АЙМГИЙН “МАНДАЛЫН ХУРД – 2025” ХАВРЫН БҮСИЙН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН БОЛЖ БАЙНА
2025-05-03 • 1м унших
Шууд
Бороо, гал, химийн бодист тэсвэртэй зэвэрдэггүй гангын үйлдвэр нээгджээ
2025-04-30 • 1м унших
Улс төр
“ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ-ШИНЭ ДУНДГОВЬ” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-30 • 1м унших
Ярилцлага
"Багш, эмч, инженер гэх мэт 170 орчим нээлттэй ажлын байр зарлаж байна"
2025-04-29 • 1м унших
Шууд
Богдхан ууланд гарсан түймрийн голомтыг бүрэн унтраажээ
2025-04-29 • 1м унших
Сэдвийн мөрөөр
"Монцемент" компанийн ажилтан учир битүүлгээр амиа алдсан ноцтой хэрэг гарчээ    
2025-04-28 • 1м унших
Сэдвийн мөрөөр
"УБДС" ТӨХК-ийн захирал Ц.Амарсанаа төрийн өмчит компани дээр ураг садан, ах дүүгийн модоо цэцэглүүлж байна
2025-04-28 • 1м унших
Сэдвийн мөрөөр
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Тэргүүн Шадар сайд болохын тулд Л.Гантөмөрийг "мөргөх үү"
2025-04-28 • 1м унших
Шууд
Төрийн айчлалыг мартагдуулсан ГЭРГИЙ
2025-04-28 • 1м унших
Шууд
Т.МАРГАД-ЭРДЭНЭ: Бүдүүлэг зангаа шаардлага тавьж байна гээд андуурч, эндүүрчихсэн
2025-04-28 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
2025-04-28 • 1м унших
Шууд
Өнөөдөр Монгол Улсад генерал цол бий болсны 81 жилийн ой тохиож байна
2025-04-28 • 1м унших
Улс төр
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг тэргүүтэй төлөөлөгчид “Их Хуралдай” танхимтай танилцлаа
2025-04-28 • 1м унших
Улс төр
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа
2025-04-25 • 1м унших
Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
2025-03-10 • 1м унших
Улс төр
Цэцэрлэг барих тендерийг “ханцуйны наймаа” болгов уу?
2025-03-10 • 1м унших
Шууд
Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан суманд гарсан хоёр хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
2025-03-10 • 1м унших
Улс төр
УБТЗ-аар 2025 онд тээвэрлэх ачааны асуудлыг энэ 7 хоногт хэлэлцэж байна
2025-03-10 • 1м унших
Улс төр
КОНЦЕСС, ТЕНДЕРЭЭР ХӨЛЖСӨН САЙД С.БЯМБАЦОГТ ХОВДОД ГАНЦААРАА ЭЗЭН СУУХААР УЛАЙРЧ БАЙНА
2025-02-25 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2 Жилийн өмнө • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
11 Сарын өмнө • 1м унших
Бүгдийг үзэх