Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Эзэн богд Чингис хааны эш хөргийг, билиг сургаалынх нь хамт Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны “Их Хуралдай” танхимд залсныг онцолж байлаа.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш 1992-2024 он хүртэлх хугацаанд бүрдсэн найман удаагийн парламент 76 гишүүнтэйгээр уг танхимд хуралдаж байсныг тэмдэглэсэн. Тэрбээр, 2024 онд болсон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд улс төрийн таван намын төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй парламент байгуулагдсаныг тодотгоод, энэ удаагийн парламентын гишүүд нийгмийн олон бүлгийн төлөөллөөс бүрдсэний зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон гээд хүний эрхийг дээдлэх, тэгш боломжийг бүрдүүлэх зорилгоор тусгайлан индэр зассан талаар танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.