CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-03-10 • 1м унших

Боловсрол шинжлэх ухааны яам, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын төсвийн 1 тэрбум 560 сая төгрөгийн өртөг бүхий 75 ортой хүүхдийн цэцэрлэгийн тендерийг 2024 онд зарласан. “Харганы ус констракшн” компани энэ тендерт гурван удаа ороод "шаардлага, стандарт хангаагүй" гэдэг үндэслэлээр хасагдсан ч сонгуулийн үр дүнд бий болсон удирдлага, захиргааны байгууллагын үйл ажиллагаа хэрэгжиж эхэлснээр аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын гэрээ байгуулах эрх олгох тухай 2024 оны 12 сарын 20-ны өдрийн 791 дугаар албан бичгийг гаргажээ.

Улмаар ашиглалтад ороод 9 жил болсон нийтийн халуун ус, сауны зориулалттай барилгыг хүүхдийн цэцэрлэг болгож, урьд зарлагдсан цэцэрлэгийн барилга барих тендерийн батлагдсан төсвийг (1 тэрбум 560 сая төгрөг) мөнөөх “Харганы ус констракшн” ХХК-д олгохоор тохиролцон, аймгийн Засаг даргын орлогч Э.Уртнасан, тухайн компаний захирал Г.Баянмөнх нар өнгөрсөн оны сүүлээр гэрээ байгуулж амжжээ.

Тухайн барилгын газар болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, ажлын зураг зэргийг хүлээлцсэн актад Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Эрдэнэбат, ХБТХОХ-ийн мэргэжилтэн Л.Батгэрэл, ЗДТГ-ын нярав Х.Болормаа, компанийн захирал Г.Баянмөнх нар гарын үсэг зурж, баталгаажуулжээ. 1 тэрбум 560 сая төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө худалдан авахад Засаг даргын Тамгын газрын эрх бүхий дарга, ерөнхий архитектор, нягтлан бодогч хүлээж авмаар санагдана.

Нийтийн халуун ус, сауныг цэцэрлэгийн зориулалтаар худалдан авах санаачилгыг 2023 онд Жаргалант сумын Засаг дарга Ц.Цогтбаяр гаргаж, аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханд уламжилсан. 2023 оны 04 сарын 26-ны өдрийн 1/238 албан бичигтээ “12, 14 дүгээр цэцэрлэгийн барилга муудсан, тус цэцэрлэгийн удирдлагуудаас ирүүлсэн саналын дагуу цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэн Д.Алтанцэцэгийн барилгыг цэцэрлэг болгон худалдан авах саналтай байгаа тул шийдвэрлэж өгнө үү” хэмээн мэргэн санаагаа сэдсэн аж. Уг бичгийг хүлээн авсан Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан цааш УИХ-ын гишүүн Ш.Адьшаад 2023 оны 04 сарын 27-ны өдрийн 1/711 тоот албан бичгээрээ санхүүжилтийг шийдвэрлүүлж өгөхийг хүсчээ. Уг бичгийг хүлээн авсан Ш.Адьшаа халуун ус, сауны барилгыг цэцэрлэгийн зориулалттай барилга хэмээн төөрөгдүүлэн 2023 оны 05 сарын 16-ны өдрийн УИХ-03/4250 тоот албан бичиг, 30 хуудас бүхий хавсралт материалыг Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд илгээжээ. Сайд маань 30 хуудас бүхий хавсралт материалтай танилцахдаа халуун ус, сауныг цэцэрлэг болгох гэж буйг мэдэхгүй өнгөрсөн баймааргүй... БШУЯ-ын сайд Л.Энх-Амгалан цааш Сангийн сайд Б.Жавхланд 2023 оны 09 сарын 08-ны өдрийн 1а/4196 албан бичигтээ УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн ирүүлсэн саналд үндэслэн төсөл арга хэмжээний санал нэмэлтээр уламжилснаар халуун ус, сауныг худалдан авах ажлын үндэс ийн тавигджээ. Энэ шийдвэр Жаргалант сумын Буянт, Цамбагарав багийн хүүхэд багачуудын төлөөх шийдвэр үү? Аль эсвэл зориулалтын бус, хуучирч муудсан барилгаа улсад өндөр үнээр шахах ханцуй доторх мэргэн тохироо юу?

Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах иргэн Д.Алтанцэцэгийн эзэмшлийн 414 метр квадрат талбай бүхий саун, халуун усны зориулалттай барилга 2016 онд ашиглалтад оржээ. Уг барилга нь хоёр том цонх, 5 жижиг салхивчтай, хоёр давхар, хажуудаа ойр орчмын оршин суугчдын хогийн цэг болон оршин суугчдын машины зогсоолтой хаяа зэрэгцэн байрлаж байна. Халуун ус, сауны барилгын зүүн талын таван давхар орон сууц түүнээс 3-4 метрийн зайд байрлаж байна. Оршин суугчдын төлөөлөл энэ талаар саналаа илэрхийлэхдээ “Хүүхдийн тоглоомын талбайгүй, авто зогсоолгүй, ойрхон хоёр ч цэцэрлэг байгаа тул энэ бүсэд цэцэрлэг хэрэггүй. Харин бидний хүүхдүүдэд байрныхаа гадна тоглож наадах, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин хэрэгтэй байна” гэсээр ирсэн.

Гэвч оршин суугчдын саналыг үл харгалзснаар барахгүй халуун ус, сауны хуучин барилгыг цэцэрлэг болгохоор шийдсэн нь хэн бүхний гайхлыг төрүүлж байна. Түүгээр ч барахгүй тухайн нийтийн халуун ус, сауны барилгын өмчлөгч Д.Алтанцэцэг гэдэг хүн байгаа атал гэрээнд “Харганы ус констрашкн” компанийн захирал Г.Баянмөнх гарын үсэг зурсан нь бас ойлгомжгүй. Г.Баянмөнх ярихдаа “Барилгын анхны зургийг өөрчилж өргөтгөн, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын стандартад нийцүүлэн засварлана. Гуравхан сар ашигласан шинэ барилгаа улсад үнэгүй шахуу буюу 1 тэрбум 560 сая төгрөгөөр өгч байна. Өргөтгөл, дотоод зохион байгуулалт, гадна орчныг өөрчлөх төлөвлөлтийг “Прайм проект” ХХК-аар, мөн барилгын хүчитгэх тооцооллыг ШУТИС-ийн профессор Я.Дүйнхэржаваар хийлгэсэн” гэв. Прайм проект ХХК-ийн захирал Энхзаяатай утсаар холбогдоход "Я.Дүйнхэржав багшийн хийсэн хүчитгэх тооцооллыг үндэслэж манайх нийтийн халуун ус, сауны зориулалттай барилгыг 75 ортой хүүхдийн цэцэрлэг болгох зургийн ажлыг гүйцэтгэсэн. Анхны хийц нь тоосгон барилга /зүрхэвчтэй/ хүчитгэхэд асуудалгүй гэсэн дүгнэлт байгаа. Манай зураг хүүхдийн цэцэрлэг болгоход 100 хувь нийцэхээр хийгдсэн. Цонх гаргахад ямар нэгэн эрсдэл байхгүй гэж үзэж байна. Харин телевизэд яриа өгөх боломжгүй" гэв. Энд яригдсан тооцоолол, дүгнэлтийн талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтэс болон аймгийн Ерөнхий архитектор Б.Түмэндэмбэрэл нараас тодруулахад бидэнд ямар нэг дүгнэлт ирүүлээгүй гэж хариулав. Мөн Ерөнхий архитектор Б.Түмэндэмбэрэлээс ярилцлага авах гэсэн ч “дарамт шахалт, сүрдүүлгийн улмаас илүү тайлбар өгөх боломжгүй байна, миний хувьд энэ барилгыг хүүхдийн цэцэрлэг болгохын эсрэг байр суурьтай байгаа учраас ямарваа нэгэн баримт бичигт гарын үсэг зураагүй, мөн зуруулъя ч гээгүй” гэсэн юм.

Хуульд үйлчилгээний зориулалттай барилгыг улсын комисс хүлээн авахаар заасан байдаг. Тухайн барилгыг хүлээн авсан улсын комиссын акт, анхны зураг төсөл нь бий эсэхийг аймгийн Ерөнхий архитектор асан, Газрын харилцаа, барилга хот байгуулалын газрын Хот байгуулалтын хэлтсийн дарга З.Өмиртайгаас тодруулахад “2016 онд ашиглалтад орсон гэх боловч тухайн үед уг барилгыг барих зөвшөөрлийг манайхаас аваагүй, тэрчлэн уг барилгыг хүлээж авахаар улсын комисс ажиллаагүй. Хэрвээ өмчлөх эрхийн гэрчилгээ байгаа бол улсын комиссын дүгнэлтгүйгээр бичиг баримтыг нь олгох боломжгүй. Тэгэхээр Улсын бүртгэлийн хэлтэс хууль зөрчин бичиг баримт олгосон байна” хэмээв. Мөн тухайн хэлтсийн мэргэжилтэн н.Өнөржаргалаас нэмэлтээр тодруулахад “Манайд тухайн нийтийн халуун усыг барьж эхлэх болон ашиглалтад хүлээн авсан улсын комиссын дүгнэлт гэх зүйл байхгүй байна” гэсэн юм.

Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тасгийн дарга, улсын ахлах байцаагч Б.Эрдэнэсүрэнтэй уулзаж, иргэн Д.Алтанцэцэгийн өмчлөлийн нийтийн халуун ус, сауны зориулалттай барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон хувийн хэрэгтэй танилцахыг хүсэхэд “Хувь хүн болон хуулийн этгээдийн нууцыг бусдад өгөх эрхгүй, гэхдээ баримт бичгийн бүрдлийг нь шалгаж өгч болно” гэснээр шалгав.

Шинээр баригдсан орон сууц, оффис, үйлчилгээ, авто зогсоол зэрэг нийтийн зориулалттай эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэлд анх бүртгэхдээ хувийн хэрэгт дараах материалыг бүрдүүлснээрэд хөрөнгөө бүртгүүлэх эрх үүсдэг байна. Үүнд:

1. Мэдүүлэг

2. Гүйцэтгэгч болон захиран зарцуулах эрх бүхий иргэн, хуулийн этгээдийн тодорхойлолт, тухайн иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээ /хөрөнгө оруулж үл хөдлөх эд хөрөнгө захиалан бариулах гэрээ, худалдах, худалдан авах гэрээ, орон сууц захиалгын гэрээ/,

3. Тухайн үл хөдлөх хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон дугаар, байршлын зураг /хуулбар/,

3.1 Барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах Улсын комиссын дүгнэлт /хуулбар/

4. Барилга байгууламжийн зураг төсөл, барилгын гэрэл зураг

5. Тэмдэгтийн хураамж зэргийг төлсөн байх.

Б.Эрдэнэсүрэн яриандаа “Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах Иргэн Д.Алтанцэцэгийн өмчлөлийн 414 метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга, 600 метр квадрат талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өмчлүүлсэн бүртгэлийн хувийн хэрэгт тухайн барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан Улсын комиссын дүгнэлт, барилга байгууламжийн зураг төсөл байхгүй байна. Тухайн үед хариуцан ажиллаж байсан хүн одоо манай байгууллагад ажиллахгүй байгаа” гэлээ.

Барилгын тухай хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д зааснаар “барилга байгууламж”-ийг /шинээр барих, өргөтгөх, шинэчлэх/ ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд комиссын даргаар Аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагын барилгын асуудал хариуцсан нэгжийн дарга, нарийн бичгийн даргаар нь захиалагч байгууллагын төлөөлөл гишүүдэд нь аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөлөл (2-оос ихгүй улсын байцаагч), аймаг, нийслэлийн онцгой байдлын асуудал хариуцсан байгууллагын төлөөлөл (2-оос ихгүй улсын байцаагч), барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын төлөөлөл, зураг төслийн байгууллагын төлөөлөл (холбогдох зураг төсөл зохиогчид), хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөлөл тэрчлэн гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл, инженерийн хангамжийн байгууллагын төлөөлөл (тус бүр 1-ээс ихгүй), ашиглалт хариуцах байгууллагын төлөөлөл, архивын байгууллагын төлөөллүүд ажиллах ёстой ажээ.

Улсын бүртгэлийн хэлтсээс хэрэгтэй материалаа олж чадаагүй тул Архивын тасгийн дарга Д.Батдоржтой уулзахад “Манай архивт нийтийн халуун ус, сауны зориулалттай барилгын анхны зураг, бусад холбогдох бичиг баримт байхгүй, улсын комисст орж ажиллаагүй тул мэдэхгүй байна. Манайх зураг төслийг архивлах үүрэггүй” гэв.

Төрийн байгууллагууд баримт материалуудыг бүрдүүлж бүртгэж, архивлах тухайд хуульд заагдсан үүргээ ёсчлон биелүүлдэггүй, ажлын уялдаа холбоо нэн сул байгааг эндээс ажиглаж болохын зэрэгцээ хувийн компаний өмчид буй ашиглалтад албан ёсоор хүлээн аваагүй, баталгаагүй, зориулалтын бус барилгыг төсвийн мөнгөөр худалдан авч, хүүхдийн цэцэрлэг болгохоор гэрээ байгуулсан нь тодорхой болж байна.

Үүнээс гадна “хангагч байгууллагууд” гэгдэх Ховд цахилгаан түгээх сүлжээ ХХК, Шим-Ус ОНӨААТҮГ, Шинэ дулааны станцуудын 2015-2018 он хүртэлх архивын баримтыг нягтлаж үзэхэд техникийн нөхцөл олгосон шийдвэр ч бас байхгүй байна. Тэгэхээр эрчим хүч, дулаан, цэвэр, бохир ус зайлуулах зэрэг дэд байгууламжууд нь мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтгүй, зөвшөөрөлгүй хийгдсэн гэсэн үг. Цахилгаан түгээх станц болон Шинэ дулааны станцуудтай гэрээ байгуулсан боловч тухайн байгууллагуудын мэргэжлийн зөвлөлөөс хангагч байгууллагын хувьд техникийн нөхцөл ч олгоогүй байна.

Хэдийгээр хүүхдийн цэцэрлэгийн эрэлт хэрэгцээ байгаа боловч хуучин, зориулалтын бус, стандарт хангаагүй халуун усны газрыг хүүхдийн цэцэрлэг болгох гэж байгаа нь харамсмаар...

Нөгөө талаас гэрээ байгуулсан “Харганы ус констракшн” компаний захирал Г.Баянмөнх нь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар томилогдсон Б.Шинэзоригтой төрөл садны холбоотой гэх. Үүнээс үзвэл ашиглалтад ороод 9 жил болсон, барилгын болон барилгын дэд бүтцийн чанар, стандартын хувьд шаардлага хангасан гэж үзэх боломжгүй халуун усны хуучин барилгыг улсад өндөр үнээр “шахсан” энэ тендерт албан тушаалтнуудын нөлөө орсон байхыг үгүйсгэхгүй юм. Тиймээс холбогдох яам, аймгийн удирдлагууд улсын мөнгө хэрхэн юунд зарцуулагдаж байгаад хяналт тавьж, хариуцлага нэхэх ёстой.

Компаний захирлын ярьсан “ШУТИС-ийн профессор Я.Дүйнхэржавын гаргасан барилгыг хүчитгэх тооцоолол гэгч нь үнэхээр байгаа эсэх, тэрчлэн улсын комиссын дүгнэлт гарсан эсэхийг тогтоох эрлээ үргэлжлүүлж, нэхэн сурвалжлах болно.

Г. ЭНХЖАРГАЛ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
“Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа
23 цагийн өмнө • 1м унших
Шууд
Буруу, буруу бүхэн бусдынх байдаг
23 цагийн өмнө • 1м унших
Шууд
Улаанбурхан өвчнөөр 7 хүн нас барав
2025-06-20 • 1м унших
Шууд
“The Hu” хамтлаг Увс аймагт бүрэн хэмжээний тоглолт хийнэ
2025-06-20 • 1м унших
Шууд
Нийслэл хотын баяраар Хүй 7 худаг руу нийтийн тээвэр үнэгүй зорчино
2025-06-20 • 1м унших
Гадаад мэдээ
ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилсон нь ардчиллаас ухарсан явдал
2025-06-20 • 1м унших
Гадаад мэдээ
650 км/цагийн хурдтай хөдөлгүүрээр хурдны гэлт тэрэгний замыг туршив
2025-06-19 • 1м унших
Улс төр
Засгийн газарт багтсан гурав дахь казах үндэстэн Т.Аубакир
2025-06-19 • 1м унших
Улс төр
Х.Ганчулууныг нутаг буцааж хуулийн дагуу хийх ёстой ажлыг нь хийлгэ, Б.Чойжилсүрэн сайд аа
2025-06-19 • 1м унших
Шууд
Нийслэлчүүд дээр хийх MCS-ийнхний туршилт үргэлжилсээр л байг уу?
2025-06-19 • 1м унших
Шууд
ҮЭ-ийн 200 мянган гишүүний эрх ашгийг 200 гишүүн төлөөлөх үү?
2025-06-19 • 1м унших
Шууд
Б.Жавхлан: 2.3 их наяд төгрөгийн алдагдлаас 535 тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалтаас, 1.8 тэрбум төгрөг нь урсгал зардлаас хасагдана
2025-06-19 • 1м унших
Шууд
“Дэлхийн Монголчуудын наадам”
2025-06-19 • 1м унших
Улс төр
Шинэ Засгийн газрын анхны ээлжит хуралдаан хуралдаж байна
2025-06-18 • 1м унших
Шууд
Л.Оюун-Эрдэнийн хүүгийн талаарх гомдлыг шалгах хугацааг 30 хоногоор сунгажээ
2025-06-18 • 1м унших
Шууд
Нүүрсний үнэ унасны цаад учир...
2025-06-18 • 1м унших
Улс төр
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
2025-06-18 • 1м унших
Шууд
Чацарганы тос, ингэний сүүний стандартыг олон улсын түвшинд батлуулна
2025-06-18 • 1м унших
Улс төр
Засгийн газрын хамгийн ахмад ба залуу гишүүд
2025-06-18 • 1м унших
Улс төр
ЗАЛУУС ДУНДГОВЬД ЦӨЛЖИЛТ, ГАЗРЫН ДОРОЙТОЛТОЙ ТЭМЦЭХ САЙН ТУРШЛАГА, ШИЙДЛЭЭ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-06-17 • 1м унших
Улс төр
ШУУРХАЙ: УИХ-ын чуулганы хуралдаанаар ЗГ-ын бүтцийг танилцуулна
2025-06-17 • 1м унших
Улс төр
Я.Содбаатар: Манай намаас томилогдсон сайд нарын 40 хувийг шинэчлэнэ
2025-06-17 • 1м унших
Улс төр
Эмэгтэйчүүдийн яам байгуулж, эрхийг нь М.Нарантуяа-Нара гишүүнд өгье
2025-06-17 • 1м унших
Шууд
“ТҮЦ-33” үзэсгэлэн худалдаанд тавтай морил
2025-06-17 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
2025-06-17 • 1м унших
Шууд
Б.Ганхайч Монголын жүдо бөхийн ДАШТ-ий 33 дахь медаль, 20 дахь хүрэл медалийн эзэн боллоо
2025-06-17 • 1м унших
Улс төр
ХҮН нам болон ИЗНН-ын удирдлагууд хуралдаж ЗГ-тай хэрхэн хамтрахаа зөвшилцөнө
2025-06-17 • 1м унших
Улс төр
Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д хамтран ажиллах хүсэлт хүргүүлэв
2025-06-16 • 1м унших
Улс төр
Төрийн ажлыг гацаанаас гаргах ачааны тэнг татах сайдууд
2025-06-16 • 1м унших
Шууд
“ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХЭД ЗАЛУУСЫН ОРОЛЦОО” ҮНДЭСНИЙ ФОРУМ ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНА
2025-06-16 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
1 Жилийн өмнө • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
Баянбүрдийн уулзварт 4 машин мөргөлдөж, түгжрэл үүсчээ
2024-10-10 • 1м унших
Бүгдийг үзэх