CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-05-16 • 1м унших

“Бадрах Энержи” компанийн хэрэгжүүлж байгаа Зөөвч-Овоо төсөлд хамаарах Хөрөнгө оруулалтын гэрээг өнгөрсөн нэгдүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, хөрөнгө оруулагч талтай байгуулсан. Уг гэрээ нь манай улсын хувьд  гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт бүхий хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ болж байгааг эдийн засагчид тодотгодог. Хөрөнгө оруулалтын гэрээгээр Монгол Улс төслийн үр өгөөжийн дийлэнхийг татвар хураамж, АМНАТ болон ноогдол ашгаар дамжуулан төвлөрүүлэх ба төслийн бүтээн байгуулалт барилгын ажлуудаа эхлэх төлөвлөгөөтэй байсан ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад зогсонги горимд шилжчихээд буй гэхэд хилсдэхгүй. 

“Менежмент Форум”-аас “Бадрах Энержи” компанийг Шилдэг хөрөнгө оруулагчаар шалгаруулж, тус компанийн захирал Марк Мелеард шагналыг гардан авахдаа “Зөөвч-Овоо төслийн хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулагч Орано групп бүрэн хариуцах ба төсөл 1600 шинэ ажлын байр бий болгоно” хэмээн онцолсон ч нутгийн иргэдийн сэтгэлд ирээдүйд итгэх итгэлийн цучил асаасангүй. Уг нь орон нутагт тогтвортой ажлын байр бий болно гэдэг талархууштай үйл явдал.  Гэвч уран эсэргүүцэгч иргэд ураны хор нөлөөгөөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын мал аж ахуйг бүрэн устгаж байна хэмээн уран гэж дуугарсан болгоныг төрийн дайсан, түмнийг хорлогч мэт үзэж, хараасаар өнөөдрийг хүрлээ. Уг хараалын хамгийн том бай нь Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр. Дараагийн бай нь “Бадрах Энержи” компанийн захирал Марк Мелеард. Араас нь Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Гүйцэтгэх захирал Д.Далайжаргал гэхчлэн урт жагсаал хөвөрнө. Өнөө дэд захирлын сураг ч алга.

Одоогоор иргэдтэй уулзах үеэрээ заамдуулж маажуулсан “Бадрах Энержи” компанийн захирал Марк Мелеард гомдол гаргаж, малтаж маажсан эмэгтэй цагдаагийн үүд сахиж буй гэх мэдээлэл бий. Үнэндээ Н.Тэгшбаяраас өөр ураны асуудлын талаар ултай суурьтай ойлголт, мэдээлэл өгсөн хүн одоогоор алга. Тэр ч утгаараа “Бадрах Энержи" компанийн дэд захирлаар өнгөрсөн оны сүүлээр томилогдсон Ё.Отгонбаярын байр суурийг сонсохыг хүлээсээр өнөөг хүрлээ гэж үглэгсэд олон байна. 2017-2022 онд Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайд, УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан эл хүмүүн дипломатч, түүхч мэргэжилтэй юм гэсэн. 
Хотоо харлуулж, цөхрөнгөө бараад нутгаасаа дүрвэж үзлээ. Өрөөл татанхай, уруул ам нь сэтэрхий хүүхдүүд төрж байна. Төр түмэндээ зовлонгоо дэлгэж зөндөө л хэллээ. Улаанбадрах сум устах нь гэх иргэдийн гомдлыг барагдуулах эс бөгөөс эцэслэх хэн ч алга. Гагцхүү уран олборлох эрхийн бичгээ халаасалсан франчуудтай нүүр тулж, ажиллах эрх бүхий цорын ганц монгол хүн болох Ё.Отгонбаярыг ямар нэг хариу үйлдэл үзүүлэх байгаа гэх горьдлого л үлдэж.  Эл эрхэм дээрх албанд томилогдсоноосоо хойш таг чиг, нуувчиндаа бүгсэн мэт таг анир гүм. Гагцхүү “Тусгаар тогтнолын товчоон” гурван ботио гаргаж, “Би улстөрч хүн. Өнөөгийн улстөрчид энэ номыг уншиж үзээсэй. Одоо бид туурга тусгаар улсад юу дуртайгаа хийж амьдарч байна. Тэгэхэд хүний гарт байсан манай удирдагчид өөрийнхөө бодлогыг яаж явуулж чадаж байсан юм бэ бодож үзээсэй” хэмээж байсан нь санаанд тодхон үлдэж. Бас ч гэж багагүй хугацаа өнгөрлөө, албаа авснаас хойш… 
 Угаас мань эр зөөлөн дулаанд дуртай этгээд гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Гэхдээ одоо ил гаралгүй нуувчинд суух цаг биш. Албаа авсан юм бол ажлаа хий.  Асууя албан бусаар, Ё.Отгонбаяр дэд захирлаа… Нуувчнаасаа гарч бид “Бадрах энержи”-тэй хамтрахдаа өөрийнхөө буюу Улаанбадрахын малчдынхаа бүр цаашлаад Монголынхоо эрх ашгийг хамгаалж чадаж байгаа юм уу.
 Эс бөгөөс өөрийн тань хэлснээр хүний гарт байх үедээ улсаа тусгаар болгохын төлөө зүтгэж, амиа өгч чадаж байсан энэ ард түмэн өөрийнхөө эрхэнд байхдаа улсаа сүйдэлж байгааг зүгээр л харж суугаад олон нийтийн телевизээр түүхийн алдаа оноог ярьсаар байх юм уу. Өнөөг дүгнэж, өндөг шидүүлснээс өнгөрсний алдааг шүүх нь илүү хялбар юм уу, таньд… Ирээдүйд өөр нэгэн яг тань шиг өөрийн чинь өндөг шидүүлэхээс айж, аниргүйхэн суусан түүхийг дүгнэх цагийг хүлээх хэрэг байна уу. Хэрэв тийм бол албаа өгөөд асуудлаас алсраад түүхийн шаргал хуудсыг эргүүлдэг ажилдаа шамдвал яасан юм бэ. Таны аниргүйдэл түүхэн шийдэлд хүрчихээд энэ цаг үед ухаарал бус хорлол болчих гээд байна… 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
23 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэнэ
23 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх