Монгол улсад эрчимтэй хөгжиж буй "E-sport"-ыг Дундговь аймагт түгээн дэлгэрүүлж, цаашид цахим спортын хөгжлийг дэмжих зорилгоор аймгийн хүүхэд, залуучуудын дунд аймгийн аварга шалгаруулах E-Sport-ын тэмцээнийг анх удаа зохион байгуулж байна. Тэмцээний Pubg mobile төрөлд 24 баг 96 тоглогч, Mobile legend төрөлд 20 баг 100 тоглогч бүртгүүлэн оролцож байгаа юм.
Тэмцээний нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун оролцож, оролцогчдод амжилт хүслээ. Мөн тэмцээний шууд дамжуулалтыг Caster Munzu хийж байна.
Өнөөдөр Засаг даргын Тамгын газрын Говь танхимд Pubg mobile төрлийн финалын 16 багийн 64 тамирчин аваргын төлөө өрсөлдөж, гал гарсан тоглолтуудыг хийж, шилдгээ тодруулсан юм. Энэ сарын 4-нд Mobile legend төрлийн аварга шалгаруулах тэмцээнээр үргэлжилнэ.