УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа олонхын бүлэг сүүлийн үед УИХ-ын чуулганд ирцээ бүрдүүлж чадахгүй байна гэж шүүмжлэв. Улмаар ирцээ бүрдүүлж чадахгүйгээс байнгын хороод хуралдахгүй байгаа гэсэн юм.
Үргэлжлүүлэн “Өнөөдөр улс орны асуудал ямар байгаа билээ. Ийм үед МАН өөрсдийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, чуулгандаа оролцохгүй байна. Ялангуяа гол хууль болох Газрын тухай хуулийг хэлэлцэж байхад энэ танхимд 10 хүрэхгүй гишүүн байсан.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдээ чуулганд нь суулгадаг болгомоор байна. Орон нутгийн болон ардчиллыг гажуудуулсан асуудалд Ерөнхий сайд хуруу дүрж байна. Архангай аймагт иргэдийн хурал олонхоороо нэр дэвшүүлсэн, бүх шалгуурыг хангасан В.Мөнхбат гэж хүнийг Засаг даргаар томилуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр энэ хүнийг томилохоос татгалзсан. Энэ мэт тухайн орон нутгийн иргэдийн сонголтыг хүндэтгэхгүй байна. Та нар эрх мэдлээр хахаж байгаа. Ийм үедээ нэг аймаг, нэг сумын эрх мэдлийг хязгаарлаж битгий онигоонд орооч. Ажлаа хиймээр байна” хэмээв.