Австрали улсын цагдаагийн байгууллагаас Ази төрхтэй гурван эрэгтэйг эрэн сурвалжилж буй талаар бид мэдээлсэн. Тодруулбал, өнгөрөгч ням гарагт (2022.5.15) шилжих шөнийн 01.15 цагийн орчимд Австрали улсын Стратфилд галт тэрэгний буудлын ойролцоох зам дээр 31 настай эрэгтэй тархиндаа гэмтэл авсан хэрэг гарч, улмаар уг хэрэгтэй холбогдуулан камерт бичигдсэн ази төрхтэй гурван залууг эрэн хайж байсан юм.
Тэгвэл тус улсын цагдаа нар сэжигтэн этгээдүүдийг 2022 оны 5-р сарын 15-ны ням гарагийн 23:30 цагийн орчимд баривчилсан тухай мэдээллээ албан ёсны сайтдаа нийтэлсэн байна. Тэдний хоёр нь 18 настай бөгөөд тэднийг бусдын биед гэмтэл учруулсан хэрэгт буруутган, саатуулан шалгаж байгаа ажээ. Харин нэгийг нь өнөөдөр орон нутгийн шүүхээс батлан даалтад гаргасан байна.
Манай улсын зарим хэвлэлүүд дээрх залуусыг Монгол улсын иргэн байж болзошгүй гэж мэдээлж байгаа ч албаны эх сурвалжийн мэдээлэлд улсын нэр дурдаагүй байгаа юм. Мөн Монгол улсын иргэн гэх мэдээлэл ГХЯ, АНУ дахь Монгол улсын ЭСЯ-нд ирээгүй байна.