CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-06-23 • 1м унших

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг АН-ын бүлгийн хурлаар 100 хувь дэмжсэн байна.  МАН-ын бүлэгч мөн уг хуулийн төслийг бүлэг дээрээ хэлэлцэж байгаа агаад МАН-ын бүлэг ЗГ-аас боловсруулж буй НД-ын багц хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Б.Түвшин нарын гишүүдийн боловсруулж хуультай хамтатган судлах шаардлагатай гэлээ.

Нийгмийн даатгалын тухай ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг 2025 оны зургаадугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Тус төсөлд зааснаар, Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) ногдуулах сарын цалин хөлсний дээд хэмжээг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (ХХДХ)-ний 10 дахин тэнцүү байхаар тогтооно гэж тусгасан.

Өнөөдрийн байдлаар ХХДХ нь 792,000 төгрөг бөгөөд үүнийг 10 дахин өсгөвөл, НДШ ногдуулах дээд хэмжээ: 7,920,000 төгрөг болно. Мөн НДШ-ийн суутгалын орлогуудаас /цалин, урамшуулал, хоол, унаа, байрны төлбөр гэх мэт /  татвар авахыг болино. Өөрөөр хэлбэл, көвхөн үндсн болон нэмэгдэл цалин, урамшуулал, хоол, унаа, байрны хөнгөлөлтөөс НДШ суутгахгүй гэсэн үг.

Ажил олгогчийн тухайд, цалинг өндөр тогтоосон аж ахуйн нэгжүүд илүү хэмжээний НДШ төлөх бол, төсөвт байгууллагуудын зардал өсөх боломжтой. Гэхдээ цалингийн бүтэц өөрчлөгдсөнөөр (жишээ нь унааны зардлаас НДШ суутгахгүй) зарим зардал буурах сайн тал бас бий.

Ажилтан буюу даатгуулагчийн хувьд өндөр орлоготой ажилчдын тэтгэвэр, тэтгэмжийн үндэс суурь нэмэгдэх боломжтой ч илүү өндөр шимтгэл төлөх шаардлага гарна. Өөрөөр хэлбэл, таны шимтгэл нэмэгдэнэ. Харин хоол, унаа, байр зэрэг хөнгөлөлтөд НДШ ногдуулахгүй болсон нь орлого багатай ажилчдад цэвэр цалин өсөх эерэг талтай гэж ойлгож болно. Жишээ нь та сард 10 сая төгрөгийн цалинтай бол 7.920.,000 төгрөгт нь НДШ төлөх бөгөөд хоолны мөнгөнд шимтгэл ногдуулахгүй гэсэн үг.

Хууль санаачлагчдын тодотгосноор уг хуулийн төсөл нь Даатгалын санд төвлөрөх орлогод өндөр орлоготой иргэд илүү хувь нэмэр оруулах шударга тогтолцоо бий болгох явдал. Мэдээж Тэтгэврийн даатгалын тогтвортой байдлыг хангахад ч нэмэртэй. Энгийнчилбэл Нийгмийн даатгалын ерөнхий хуульд 2022 онд орсон “дифференциал тогтолцоо”-г гүнзгийрүүлж байгаа аж. Хэрвээ уг хуулийг УИХ-аар дэмжиж, баталбал уг хууль ирэх он буюу 2026 оны нэгдүгээр  сарын нэгнээс хэрэгжих боломжтой юм байна.

 

Хуулийн төсөлтэй холбогдуулан бодлогын өөрчлөлтийн нөлөөллийг зардал, үр өгөөжийн шинжилгээ буюу Cost Benefit Analysis-ний аргаар тооцож үзсэн талаар хууль санаачлагчид, зардлын бага, дундаж, өндөр хувилбар бүхий нөхцөлөөр тооцоход бүх хувилбарууд эерэг үр өгөөжтэй гарсныг онцолж байсан.  

Хуулийн төсөл батлагдаж, бодлогын өөрчлөлт гарсны нөлөөллийн үр дүнг өнөөгийн үнэ цэнээр тооцоход дунджаар 254.0 тэрбум төгрөгийн цэвэр үр өгөөжтэй байх аж. Мөн 2025-2027 онд ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хассанаар 1508, хоол, унаа, түлээ, нүүрс, орон сууцны ашиглалтын зардлыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хассанаар 2479, ажил олгогчийн хариуцан төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээнд дээд хязгаар тогтоосноор 14371, нийт 18358 ажлын байр нэмэгдэнэ гэж тооцжээ. 

Шинээр бий болох ажлын байрны өсөлтөөр нийгмийн даатгалын шимтгэлийн болон татварын орлого 2025-2027 онд дунджаар 242.1 тэрбум төгрөгөөр өсөх юм. Түүнчлэн макро эдийн засагт үзүүлэх нөлөөллийг SVAR  буюу Structural Vector Autoregre загвараар тооцоход ДНБ эхний жилд 973 тэрбум, хоёр дахь жилд 820 тэрбум, гурав дахь жилд 695 тэрбум төгрөг, нийт 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр байгааг ч онцолсон.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Улс төр
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэнэ
2026-03-13 • 1м унших
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх