CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-06-25 • 1м унших

 Нийслэлийн хамгийн урт гүүр гэх тодотголтой олны нэршсэнээр Яармагийн гүүр буюу албан ёсны хэллэгээр бол Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 78,9 тэрбум төгрөгийн өртөг бүхий 780 метр урт гүүр барих тендерийг 2022 онд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарлажээ. 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэж өгөх уг тендерт 5 компани өрсөлдсөнөөс “Мотор сервис” ХХК шалгарсан ч ажлаа бүрэн хүлээлгэж өгөлгүй, элдэв шалтаг хэлж, бүрэн гүйцэд хийлгүй хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн билээ.

Хамгийн ноцтой нь, анх дөрвөн хэсэг бүхий 780 метр урт гүүр барихаар тооцооллоо ирүүлж, тендерт шалгарсан атлаа өнөөдөр 483 метр урт гүүр хүлээлгэж өгч, 17,7 тэрбум төгрөгөөр хийх ёстой 150 метр урт гүүр нь хаашаа алга болсныг хэлэх хүн байтугай хариуцах хүн олдохгүй байна.

Энэ талаар эрэн сурвалжилж, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодруулахад "Магадлалыг нь харахаар 750 м урт гүүр гэж байгаа боловч зураг төслийг нь харахаар  483 м урт гүүр болчихож байгаа юм. Тухайн үед замын урд хэсэгт явж буй трасс нь өөдөө тэмүүлэх гүүрийн трасстай давхцсан учраас тэр гүүрийг түр замаар шийдээд, тэгж байгаад гүүрийн асуудлыг оруулж ирнэ гэсэн яриатай байсан юм билээ” гэж сарын өмнө сэтгүүлчдэд өөрийн амаар хэлж байлаа. Гэтэл тендерийн шалгуурт зааснаар, 780 м урт гүүр нь 391 м, 150м, 54 м, 36 м урт дөрвөн хэсэг бүхий төмөр бетон гүүр бөгөөд энэ нь ч гүүрийн зураг төслийг гүйцэтгэсэн “ГБЭТ” ХХК-ийн экспертизийн дүгнэлт болон  Зам тээврийн хөгжлийн төвийн магадлалын ерөнхий дүгнэлтээр тус тус баталгаажиж байгаа юм. Энэ тооцооллын дагуу ч тендер зарлагдаж, улмаар “Мотор сервис” ХХК шалгарсан аж.

 Өнгөрсөн жил орон нутгийн сонгуулийн өмнө хэл амтайхан нээлтээ хийсэн Яармагийн гүүрээс ийнхүү 17,7 тэрбум төгрөгийн өртөг бүхий 150 м урт гүүр нь алга болчихоод байхад эрэл сурал тавьж буй эрх мэдэлтэн алга.

Харин энэ гүүрийн асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа эсэх асуудлаар Нийслэлийн замын хөгжлийн газраас нэхэн сурвалжилсан юм. Харамсалтай нь, төсвийн мөнгөнд хяналт тавьж ажиллах ёстой тус газрын дарга Б.Одбаяр сарын өмнө ярьж байсан үгээсээ буцаж, “Эхнээсээ л 3 гүүр бүхий тендер зарласан, тэгээд ч намайг энэ ажлыг авахад баригдаж дууссан байсан гүүр” хэмээн хариуцлагаас зугтахыг санаархаж байна.  Уг нь өмнөх даргаас илүү ажил сайжруулах зорилгоор томилогдож ирсэн бол хэн буруутай этгээдэд хариуцлага тооцуулж, төсвийн мөнгөнд хяналт тавих ёстой баймаар. Бүхэл бүтэн 150 м урт гүүрийн мөнгө болох 17,7 тэрбум төгрөг хэний халаасанд орчихов? Тендер нэрээр төсвийг цөлмөгч ийм албан тушаалтнуудад хэзээ төр төмөр нүүрээ харуулах ёстой вэ?  

Ц.ЦОЛМОН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
“НУТГИЙН ЧУЛУУ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ
2 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Их говийн хаврын баяр-2026”
2 цагийн өмнө • 1м унших
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
2026-04-04 • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
2026-04-04 • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
2026-04-04 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-04-03 • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Ж.Дугардорж: Тендерийн хууль зөрчиж 22 тэрбум завшсан хэргийн ард Б.Батцэцэг сайд байгаа
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учрал:Улстөрч та бүхнийг үндэстний эрх ашгийн төлөө ухаан бодлоо уралдуулж, ажиллахыг уриалъя
2026-04-01 • 1м унших
Шууд
Монгол, Францын Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
2026-04-01 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: Төвийн бүсийн физикийн олимпиадаас багш, сурагчид зургаан медаль хүртлээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Улаанбаатарын өдрүүд эхэллээ
2026-04-01 • 1м унших
Эдийн засаг
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал
2026-04-01 • 1м унших
Шууд
Өнөөдөр инээдмийн өдөр
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болжээ
2026-03-29 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
1 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх