CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-06-24 • 1м унших

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо нь 1917 онд Монгол Улсад анх байгуулагдсан гэж үздэг олон нийтийн байгууллага. 1990 оны МҮЭ-ийн VI бүгд хурлаар үйлдвэрчний эвлэлийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж, үйдвэрчний эвлэлүүдийг чөлөөт холбооны хэлбэрээр зохион байгуулсан. Тус хурлаас "Үйлдвэрчний эвлэл нь аль нэг нам, төрийн байгууллагаас үл хамааран ажилладаг, гишүүдийнхээ язгуур эрх ашгийг хамгаалан, амьжиргааны үндсэн хэрэгцээг хангахуйц баталгаат цалин хөлстэй байх, ашиг сонирхлыг хамгаалах гол үүрэгтэй хөдөлмөрчдийн байгууллага" хэмээн тодорхойлжээ.

Өнөөдөр МҮЭ-ийн холбоо нь хөдөлмөр эрхэлж буй 200 гаруй мянган гишүүн, мэргэжил үйлдвэрлэлийн 14, аймаг, нийслэлийн 22 холбоотой хамгийн өргөн олон нийтийн, нийгмийн нөлөө бүхий хүчин хэмээгддэг. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоодын уриа нь “МҮЭ-Таны  хөдөлмөрлөх эрх, хөгжлийн төлөө” юм.

Хоёр зууны түүхтэй МҮЭ Их хурлаа хийх гэж байгаа зар бий. Эх сурвалжийн хэлснээр энэ удаагийн хурал зургаадугаар сарын 25, 26-ны өдөр болох бөгөөд холбооны ерөнхийлөгчийг сонгоно. Учир нь МҮЭ холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат УИХ-ын гишүүн болсонтой холбоотойгоор энэ оны 12 дугаар сард болох хуваарьтай байсан хурлыг наашлуулж байгаа гэсэн.

Гэтэл Их хуралд 200 гишүүн оролцож, ерөнхийлөгчөө сонгох нь төлөөллийн зарчмыг хангахгүй хэмээн эсэргүүцэгчид бас байна. Харин холбооны зүгээс 20 мянган гишүүнтэй хуралдах боломж байхгүй гэх тайлбарыг өгөх аж. Үүнтэй зэрэгцэн Авлигатай тэмцэх газраас МҮЭХ-ны ерөнхийлөгч асан Х.Амгаланбаатарыг шалгаж байгаа талаар мэдээллээ. Түүнийг Эрүүгийн хуулийн авлигын гэмт хэргийн 22.12 болон 22.13 зүйл ангиар буюу эрх мэдлээ урвуулан ашигласан, хахууль авсан үндэслэлээр шалгаж байгаа гэнэ.  Хэрэг үйлдсэн байх магадлалтай хугацаа нь МҮЭ-ийн холбоодын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан үетэй нь хамааралтай гэнэ.

Таны хөдөлмөрлөх эрх, хөгжлийн төлөө гэх уриатай энэ байгууллага яг үнэндээ ямар ажил хийж, хэрхэн бидний эрхийг хамгаалж байна вэ гэх асуулт эндээс гарна. Албан мэдээллээс харвал Үйлдвэрчний эвлэлийн гишүүн ажлын хөлснийхөө 1 хувийг татварт төлдөг. Тус холбоонд гишүүнчлэлтэй 200 мянган гишүүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1хувиар буюу 7920 төгрөгөөр үржүүлэхэд дунджаар 1.584.000.000 төгрөг болж байна. Дээр нь МҮЭ-ийн Соёлын төв, Төв байр гээд үл хөдлөх хөрөнгө ч цөөнгүй. Эдгээрийн ихэнх хувийг түрээсэлж орлого олдог нь нууц биш.

Нөгөөтэйгүүр үйлдвэрчний өмч хөрөнгө дүрэмдээ ч, хуульдаа ч Үйлдвэрчний эвлэлийн үе, үеийн гишүүдийн цалингаас авсан татвараас бий болсон.Төв байрныхаа 70-80 хувийг түрээсэлсэн учраас гишүүд нь ороод суух өрөө ч байдаггүй гэх гомдлыг хэлдэг юм байна лээ. Басхүү МҮЭ-өөр дөрөөлж, УИХ-ын гишүүн бэлдээд баймааргүй байна гэх шүүмжийг ч эргээд нэг харахад илүүдэх юун...

Тухайлбал, МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ш.Батбаяр, Г.Адъяа, Н.Содномдорж, С.Ганбаатар, С.Эрдэнэбат нарыг дурьдаж болно. Угтаа МҮЭ-Таны  хөдөлмөрлөх эрх, хөгжлийн төлөө ажиллах үүрэгтэй. Тэр ч утгаараа гишүүд нь “ухамсаргүйгээр” цалингаасаа татвар төлдөг. Ажилчид зүгээр л хамгаална гэж найдаж татвараа чимээгүйхэн төлдөг болохоос хамгаалахыг шаарддаггүй. Харин МҮЭ-ийн холбоо, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүд гэх есөн этгээд дээгүүрээ жаалж,  УИХ-ын гишүүн болох замаа засдаг газар болж хувираад удлаа. Гаднын хөрөнгө оруулалттай уул ууурхайн компанийн ажилчид талбай дээр эрхээ хамгаалахаар цуглаж, акц хийх ч МҮЭ-д падгүй. Гагцхүү яажшуухан Их хурлаа сэмхэн хийж, өөрийн хүнээ ерөнхийлөгчөөр сонгон ирээдүйд их хурлын гишүүн болгох тухай л хуйвалдаж суугаа гээд мөрийцчих үү?  

 

З.УРСГАЛ

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Улс төр
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэнэ
2026-03-13 • 1м унших
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх