CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-06-25 • 1м унших

Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож буй. Энэхүү ойг тохиолдуулан автотээвэрчдийн улсын III зөвлөгөөн"-ийг Төрийн ордонд зохион байгуулж байна. Зөвлөгөөнийг нээж Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы үгийг бүрэн эхээр нь хүргэе.

"Автотээврийн салбарын үе үеийн ахмадууд, автотээвэрчид, инженер, техникийн ажилтнууд, нийт салбарын хамт олон, хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн  аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөгчид өө!

Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан энэхүү зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, баярын мэндийг өргөн дэвшүүлье! 

Бид өнөөдөр энэ түүхэн босгон дээр нэгэн зууны амжилт, алдаа оноог эргэн харж, ирээдүйн зорилго, зорилтоо шинэ өнгөөр тодорхойлох их үйлсийн өмнө хамтдаа зогсож, бахархалт мөчийг хамтдаа угтаж байна.

Тэртээ ХХ зууны эхэн үе буюу 1925 онд “Монгол тээх нэвтрүүлэх газар” нэртэй анхны бие даасан байгууллага 7 автомашинтайгаар байгуулагдаж байсан нь Монгол Улсад автотээврийн салбарын өрхийг татаж, үүдийг нээсэн үйл явдал байлаа. Энэ л салбараас үүдэн агаарын, төмөр замын гээд тээврийн төрлүүдийн эхлэл байсан нь дамжиггүй.

Энэ түүхэн цаг үеэс хойш хөгжил дэвшлийн 100 жилийг туулан өнгөрүүлж эдүгээ цаг үетэй золгож байгаа манай үе үеийн тээвэрчдийн ажил үйлс өөдрөг, ололт амжилт арвин, түүхэн тэмдэглэлт үйл явдлаар дүүрэн байлаа.

Манай тээвэрчид “бумтны” болон “саятны” зэрэг олон төрлийн өндөр бүтээлийн хөдөлгөөнийг анх санаачлан өрнууүлж, улмаар орон даяар түгээн дэлгэрүүлсэн нь тухайн үеийн нийгэм эдийн засагт асар их ач холбогдолтой байсныг нэхэн дурсах учиртай.

Ахмад тээвэрчид маань морин өртөөг халж, улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэх, эдийн засгийн томоохон бүтээн байгуулах үйлсэд оролцож, соёл боловсролыг түгээн хөгжүүлэхэд томоохон үүргийг гүйцэтгэж чадсныг цохон тэмдэглэх нь зүйтэй.

Манай тээвэрчид “Тэргүүний тээвэрчдийн улсын анхдугаар зөвлөгөөн”-ийг 1964 онд, Улсын ll зөвлөгөөнийг 1982 онд тус тус зохион байгуулж байв.

Улаанбаатар хотод 1982 онд зохион байгуулагдсан Улсын II зөвлөгөөнөөр автотээврийн байгууллагуудын ажлыг үнэлж, автотээврийн үйлчилгээ, тээврийн хэрэгслийн техник ашиглалтыг сайжруулах зорилтыг тавьж, энэхүү зорилт арга хэмжээ нь автотээврийн салбарын түүхэнд томоохон хувь нэмэр оруулснаараа өндөр ач холбогдолтой болж байв.

Үүнээс хойш 43 жилийн дараа “Автотээвэрчдийн Улсын III зөвлөгөөн”-ийг түүхт ой угтан өнөөдөр зохион байгуулж байгаагаараа онцлогтой болж байна.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийнтогтолцоо бүхэлдээ өөрчлөгдсөн 1990 оноос хойшхи нийгэм шинэ тогтолцоонд шилжих хугацаанд автотээврийн ихэнх байгууллага, тээврийн хэрэгсэл хувийн хэвшилд шилжиж, автомашины тоо эрс нэмэгдэж, шинэ хийц загварын хурд, хүчтэй болон хүнд даацын хөдлөх бүрэлдэхүүнтэй болж, авто замын сүлжээ ч нэлээдгүй өргөжин тэллээ.

Гадаад, дотоодын зах зээлд тээвэрлэлтийн болон тээврийн хэрэгслийн аюулгүй, найдвартай байдлыг хангах, тээврийн байгууллагуудын үйл ажиллагааны болон санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх, жолоочийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, тээвэр, худалдааг хөнгөвчлөх, гадаад худалдааг нэмэгдүүлэх чиглэлээр 10 гаруй Олон Улсын гэрээ, конвенцид нэгдэн орж, 17 улстай “Олон улсын автотээврийн харилцааны тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулан, үндэсний тээврийн сүлжээгээр дамжуулан олон улсын тээврийн сүлжээнд нэгдэх гарцыг нээж, Ази, Европыг холбосон улс хоорондын алс холын замд тээвэрлэлтийг гүйцэтгэдэг боллоо.

Ингэснээр үндэсний тээврийн сүлжээг бүрдүүлэгч Автотээврийн салбар нь Монгол Улсын ачаа тээврийн 65 хувийг, зорчигч тээврийн 98 хувийг гүйцэтгэж буй материаллаг үйлдвэрлэлийн дөрөв дэх том салбар болон хөгжиж байна.

Цаашид бид Монгол Улсын Их хурлын 2020 оны  52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг Монгол Улсын хөгжлийн бодлогын бичиг баримтад тусгагдсанаар:

  • Эдийн засгийн өсөлтийг дэмжих;
  • Эрэлтэд нийцсэн, аюулгүй, ая тухтай тээврийн үйлчилгээг үзүүлэх тээврийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх;
  • Бүс нутгийн дэд бүтэц, тээврийн интеграцид нэгдэх;
  • Дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх;
  • “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцааг өргөжүүлэн, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, бусад улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Өнөөдөр бид зөвхөн өнгөрсөн 100 жилийн амжилтыг тэмдэглэх биш, харин ирэх 100 жилийн автотээврийн салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, салбарын шинэ зорилтыг хамтдаа хэлэлцэн баталгаажуулах чухал зөвлөгөөнд оролцож байна. Иймд энэхүү зөвлөгөөнөөс гарах зөвлөмж, шийдлүүд нь Монгол Улсын автотээврийн салбарын ирээдүйн хөтөч болно гэдэгт итгэлтэй байна.

Монголын Улсын автотээврийн салбарт залуу халуун насаа зориулж, ачааны хүндийг үүрч өнөө үетэй золгуулсан ахмад буурлууд, тэдний гэр бүл, үр хүүхдүүд, өнөөгийн автотээвэрчид, залуустаа, салбарын ирээдүйг бэлтгэж буй эрдэмтэн багш, судлаачдадаа, зөвлөгөөнд оролцож буй нийт төлөөлөгчид Та бүхэндээ Монгол Улсад автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн мэндийг дахин өргөн дэвшүүлье.

10 хүн ба хурим нарын зураг байж магад

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
“НУТГИЙН ЧУЛУУ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ
2 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Их говийн хаврын баяр-2026”
2 цагийн өмнө • 1м унших
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
2026-04-04 • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
2026-04-04 • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
2026-04-04 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-04-03 • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Ж.Дугардорж: Тендерийн хууль зөрчиж 22 тэрбум завшсан хэргийн ард Б.Батцэцэг сайд байгаа
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учрал:Улстөрч та бүхнийг үндэстний эрх ашгийн төлөө ухаан бодлоо уралдуулж, ажиллахыг уриалъя
2026-04-01 • 1м унших
Шууд
Монгол, Францын Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
2026-04-01 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: Төвийн бүсийн физикийн олимпиадаас багш, сурагчид зургаан медаль хүртлээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Улаанбаатарын өдрүүд эхэллээ
2026-04-01 • 1м унших
Эдийн засаг
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал
2026-04-01 • 1м унших
Шууд
Өнөөдөр инээдмийн өдөр
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болжээ
2026-03-29 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
1 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх