CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-06-25 • 1м унших

Малчин, сэтгүүлч Х.Эрдэнэбулганд цөөн асуулт тавилаа.

-Мал дээр гараад хэдэн жил болж байгаа вэ. хааяахан малаа маллахаа болиод төв суурин бараадах бодол төрдөг үү?

-Мал дээр гарснаасаа хойш эргээд төв суурин газар амьдарч, олны хөлтэй нийлж амьдарна гэх хүсэл төрөхөө байчихсан. Естой үгүй шүү л гэж боддог. Малаасаа холдож хэсэг удвал бачуурмаар санагдан давчдаад хэцүүддэг. Хөдөөгийн агаар сайхан даа, стресс байхгүй амар. Хотод амьдрахад нийгмийн асуудлуудаас гадна өдөр тутмын амьжиргааны зардал овоо ихэссэн байна. Гэрээс гараад зардал, мөнгө. Нийслэлд амьдрах асуудалтай, зүрхшээмээр, халгамаар санагддаг. Хөдөө өөрөө янз бүрийн зүйл бодож сэдэж, дөвчигнөхгүй бол зардал чирэгдэл багатай, амар амгалан амьдарч болохоор газар.

-Монголчууд бид буянт малынхаа ашиг шимийг боловсруулж, эргэлтэд оруулах тал дээр жаахан учир дутагдалтай ханддаг болчихоо юу гэж бодогддог?

-Малчид малын түүхий эдээ үнэгүйдүүлээд байгаа юм биш. Тогтолцооны л гажуудал шүү дээ. Бодлого гаргаад малыг үнэ цэнэтэй болгох асуудал тулгамдсан нь үнэн. Засаж сайжруулах зүйл их бий. Угтаа улстөрчдийн нэн тэргүүнд хийх ажил. Яавал махаа 15 долларт хүргэж, нэхийгээ арай үнэд хүргэн хэдэн малчдаа мөнгөтэй болгох вэ. Хэрхэн өмнөд хөрш цаашлаад Вьетнам зэрэг улс оронд түүхий эдээ нийлүүлэх вэ. Хаягдаад үнэгүйдээд байгаа баялгаа хэрхэн үнэ цэнэтэй болгох вэ гэхчлэн хийх ажил их байна. Бид шахаж шаардаж, эрх баригчид эрх зүйн орчинг боловсронгуй болгох хэрэгтэй.

-Бэлчээрийн хомстол хэрээс хэтэрлээ. малын тоо толгой хэт ихэссэн нь үүнтэй холбоотой гэдэгтэй санал нийлэх үү?

-Нөхцөл байдал хүндхэн байна. Ний нуугүй хэлэхэд манай малчдад нэг том буруу хандлага суусан байна. “Хаяа багтвал бууна”, “хамар багтвал иднэ” гэсэн хандлагатай болж. Хэдэн малаа туугаад эх орныхоо хаа ч очоод амьдрах суурьших эрхтэй. Хаа ч миний л хэдэн мал өвсөө идэх эрхтэй. Энийг хориглосон хууль хаа ч байхгүй мэтээр асуудалд хандах нь зохимжгүй. Ийм хандлагаар нэг их хол алхахгүй. Аминч үзэл, би л болж байвал гэх хандлагаасаа хурдан салаасай, муухай шүү дээ. Ийм бодлоор газар нутагтаа хандаад байвал маш харамсалтай. Амиа бодсон бэртэгчин зан аль ч нийгмийн хэсэгт байдаг. Зөвхөн өөрсдийгөө л бодоод байвал тун удахгүй эвгүйтнэ. Өөрийн хэдэн мал л идээд өөрөө баяжаад авна гэж бодвол эмгэнэл.

Нөгөөтэйгүүр малчин хүн гэж 1000 мал малласандаа ч биш, сайн малчны болоод 1000-т малчны тэмдэг зүүсэн болгоныг хэлдэггүй. Мэдээж хэрэг ажил үйлсээрээ товойн гарч ирсэн олон сайн, мянгат малчин бий. Гэхдээ малынхаа бэлчээрийг хайрласан хүнийг л сайн малчин гэж нэрлэнэ. Энэ бэлчээр миний үеэр дуусах ёсгүй гэдгийг л сайн ойлгоосой. Хойч үе минь хэдэн зуун жилээрээ л малаа бэлчээсэн талхлагдаагүй ургаж байгаа ургамлынх нь бүтэц чанар нь алдагдаагүй чигээр нь онгон байгалиар нь хадгалагдан үлдэх ёстой. Чингисийн үед ч малчид малаа маллаж л байсан. Товчхондоо байгаль нутгаа хайрлаж хамгаалж ирсний улбаа шүү дээ. 800-н жилийн тэртээгээс бидэнд үлдээсэн нутаг гэпгийг бас бодууштай. Сүүлийн 30 гаруй жилийн турш бид онгон байгалиа ихээхэн сүйтгэлээ. Мал бэлчээрлэх газаргүй боллоо. Баянхонгор зэрэг зарим бүс нутгууд мал бэлчээрлэх нутаггүй боллоо. Угтаа бэлчээрээ хайрлаж байж л малын асуудал яригдана гэдгийг ойлгох хэрэгтэй. Бэлчээргүй бол мал чухал биш шүү дээ.

-Урд хөрш цөлжилтийн эсрэг томоохон бодлого хэрэгжүүлж эхэлжээ. малын ялгадас нь өөрөө бордоо болдог давуу талтай байгааг ярих болж. манай мал аж ахуйд тулгамдаж байгаа гол хүчин зүйлс юу вэ?

-Бэлчээртээ явж байгаа мал бааж шээгээд тэр нь бордоо болж байна гэдэг үндэслэлтэй асуудал. Адууны хомоол унасан газар өвс сайхан ургадаг гэдэг дээ. Оргүй зүйл биш л байх.

Сүүлийн үед эрчимжүүлсэн мал аж ахуй гэж их ярих болж. Эрчимжих, фермерийн аж ахуй эрхлэх гэдэг мал аж ахуйн бизнесийн өөр хэлбэр зүйл. Туйлшруулаад аль нэг талд нь байх ёстой гэж үзэж боломгүй юм. Нэг сая хүнтэй хотыг тодорхой хэмжээний өндөг тахианы аж ахуй, бордсон үхрийн махаар хангах нь зайлшгүй шаардлагатай. Бүх малаа бэлчээрлүүлж чадахгүй юм чинь цаашид улам л боломж бололцоо муудахад ийм арга замаар шийдвэрлэх гэж үзэх байх. Фермерээр малаа маллах зам мөр нь ч, хөрөнгө оруулагч нар нь ч тодорхой. Түүнийг дагасан малын өвс тэжээл бордоо, газар тариалан хөгжүүлэх арга зам ч тодорхой. Өртөгөө шингээгээд л махны килограммыг тооцоод буцаагаад ашиг олдог бизнесийн нэг төрлийн загвар шүү дээ. Харин бидний хувьд өөр. Органик малын махыг хэрхэн үр дүнтэй зарах вэ, бэлчээрийн малын махны үнэ цэнэ дэлхийд нийлүүлэх гарц гаргалгаа гэдэг өөрөө тусдаа асуудал.

Монгол малын махыг үнэ цэнэтэй гэдгийг мэдрүүлчихвэл нүүрс, төмрийн хүдрээс ч илүү мөнгө олох боломжтой. Монгол малын махаа зарж, мөнгө болгох гэхээр монгол мал өвчтэй болоод байдаг. Өөрсдөө идэх болохоор хамгийн эрүүл гэгдээд… Сүүлийн үед хорт хавдарын нөлөө гээд тоо баримт үзүүлээд байдаг болж. Тэр чинь мах идсэнтэй ч нэг их холбоогүй байх шүү. Малын махтай холбох гээд хэт туйлширсан яриа гаргах болж. Хэдэн сар вагоноор тээвэрлэж авчирсан лаазалсан, нөөшилсэн хүнсээ өдөр шөнөгүй идэж байна. Элдэв өвчний шалтгааныг заавал малын махнаас эрж, хайх шаардлагагүй.

-Малчдын дунд туслах малчдаар малаа маллуулчихаад өөрсдөө суурин газар амьдраад аварга малчин гэх алдарыг авдаг үзэгдэл гаарсан гэх юм. Үнэн үү?

-Түгээмэл биш байлгүй дээ. Туслах малчин хийх хүн олдохоо байсан шүү дээ. Туслах гэх ч бас буруу хэллэг, хөдөө аж ахуйн бизнест хамтрагч олдохоо байсан гэж хэлж болно. Мах, сүү, цагаан идээгээ боловсруулж бэлтгэнэ гэдэг маань өрхийн бизнес, үйлдвэрлэл шүү дээ. Салбар бүрд тулгамдаад буй ажиллах хүчний хомстолд мал аж ахуйн салбар ч орчихоод байна.

Сэтгүүлч Г.НАМУУН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Эдийн засаг
Төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 12.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэв
2 цагийн өмнө • 1м унших
Шууд
ЭТТ-н уурхайд баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс авто ачилтын байгууламж ашиглалтад орлоо
2 цагийн өмнө • 1м унших
Танд хэрэгтэй
Ном бэлэглэе” номын үзэсгэлэн худалдаа
6 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
ЗОХИОМЛООР ҮНЭ НЭМБЭЛ ТАВАН САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО
6 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
ОХУ-ЫН ГЕНЕРАЛЫГ БУУДСАН ЭТГЭЭДИЙГ ДУБАЙГААС БАРИВЧИЛЖЭЭ
6 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Японы ерөнхий сайд Санаэ Такаичигаар удирдуулсан эрх баригч нам түүхэн ялалт байгууллаа
6 цагийн өмнө • 1м унших
Улс төр
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлгийг шинэчлэн байгуулав
6 цагийн өмнө • 1м унших
Шууд
Х.Нямбаатар: Барилгын норм, журам зөвлөлтийн үеийн стандартаар явдгийг өөрчлөх ёстой
7 цагийн өмнө • 1м унших
Шууд
Б.Ачбадрах амжилтаа ахиуллаа
7 цагийн өмнө • 1м унших
Шууд
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэлийг илрүүллээ
7 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Анхны алтан медалийг Швейцарын тамирчин хүртлээ
2026-02-08 • 1м унших
Эдийн засаг
Монголын анхны ингэний ферм инкубатор хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна
2026-02-08 • 1м унших
Шууд
Монгол Улс морин хуур судлалын төвтэй боллоо
2026-02-08 • 1м унших
Шууд
Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
2026-02-08 • 1м унших
Гадаад мэдээ
Хиймэл оюунд оруулах хөрөнгө оруулалт нэмэгджээ
2026-02-07 • 1м унших
Шууд
Хичээл сургуулийг 9 дүгээр сарын 15-нд эхлүүлэх санал хүргүүлжээ
2026-02-07 • 1м унших
Шууд
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээ хийнэ
2026-02-07 • 1м унших
Гадаад мэдээ
Өвлийн олимпын нээлт
2026-02-07 • 1м унших
Шууд
VIP АВТОБУС
2026-02-06 • 1м унших
Эдийн засаг
Алтны үнэ нэг унц нь 5600-гаас 4770 ам.доллар руу буулаа
2026-02-06 • 1м унших
Шууд
“ҮР ДҮНД СУУРИЛСАН УДИРДЛАГА” СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ
2026-02-06 • 1м унших
Гадаад мэдээ
Норовирусийн халдвар илэрсний улмаас Олимпын тоглолтыг хойшлуулжээ
2026-02-06 • 1м унших
Шууд
Говийн биологийн олон янз байдлыг судлах шинэ хүрээлэнтэй боллоо
2026-02-06 • 1м унших
Шууд
Монгол хүүхдүүд оюуны спортоор дэлхийд тэргүүлэв
2026-02-05 • 1м унших
Гадаад мэдээ
Каддафийн хүүг хөнөөжээ
2026-02-05 • 1м унших
Шууд
Миланы тайзнаа Монголын тамирчдын гоёл
2026-02-05 • 1м унших
Шууд
“Улаанбаатар кап”
2026-02-05 • 1м унших
Шууд
ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
2026-02-05 • 1м унших
Шууд
Монголчууд IQ-ийн үзүүлэлтээр наймдугаарт эрэмбэлэгджээ
2026-02-04 • 1м унших
Ярилцлага
АНУ:Чухал ашигт малтмалын нөөц бүрдүүлнэ
2026-02-04 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
1 Жилийн өмнө • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
1 Жилийн өмнө • 1м унших
Бүгдийг үзэх