CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-11-11 • 1м унших

"Оюурах" төвийн академик болосролын эрхлэгч  Дашибалданова Туяна Юрьевнатай ярилцлаа. Уг төвийг үүсгэн байгуулагч нь Ц.Мөнх-Эрдэнэ эмч юм байна. 

-Та өөрийн ажиллаж буй сургалтын байгууллага, ялангуяа аутизмтай хүүхдүүдтэй хэрхэн ажиллаж эхэлснээ ярьж өгнө үү?

-Намайг Дашибалданова Туяна Юрьевна гэдэг. Би дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй. Боловсролын салбарт 1992 оноос хойш ажиллаж байна. Улаан-Үд хотын “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийгмийн дасан зохицох дунд сургууль № 60” зэрэг нийгмийн сургуульд ажиллаж байсан туршлагатай. 2022 оноос тусгай хэрэгцээт  хүүхдүүдтэй хувийн репетиторын практик эхлүүлсэн бөгөөд энэ нь илүү утга учиртай, нийгэмд ач холбогдолтой ажил л даа. Одоогоор би өөрийн зохиосон хөтөлбөр дээр ажиллаж, тусгай дэвтрүүдийг боловсруулсан. Миний ажлын туршлагаас харахад уламжлалт дэвтрүүд аутизмтай хүүхдүүдэд тохиромжгүй байдаг. Ийм үед графи-мотор ур чадвар дээр суурилсан альтернатив харилцаа гарч ирсэн. Би математик, бичиг үсэг, яриа хөгжүүлэх болон хүрээлэн буй орчны тухай ажиллах дэвтэрүүд боловсруулсан. Эдгээр нь сурахад хүндрэлтэй хүүхдүүдэд зориулагдсан бөгөөд багцаар болон тусгаар ашиглах боломжтой.

-Анх ийм хүүхдүүдтэй уулзахад ямар мэдрэмж төрж байв?

-2016 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийгмийн дасан зохицох сургуульд ажилд орсон. Тэр үед ийм олон хүүхэд байгаа нь намайг гайхшруулсан. Энэ нь эмээх, хариуцлага, бага зэрэг төөрөлдөлт хосолсон мэдрэмж байлаа. Юуны өмнө уламжлалт арга үр дүнгүй  гэдгийг ойлгосон. Нэг хүү үг хэлэхийн оронд ритмикээр савлаж эхэлсэн. Би ойлгосон л доо. Зогсоох гэж оролдох биш, харин түүний ритмд орж, үгийн бус хэлээр нь ойлгох хэрэгтэй. Хамгийн хүчтэй мэдрэмж нь тэдний өвөрмөц ертөнцийг ойлгож, холбоо тогтоох хүсэл. Энэ нь айдас биш, харин тэдний онцлогийг хүндэтгэх мэдрэмж юм. Энэ туршлага “ердийн” гэж үздэг ойлголтыг дахин харах боломжийг олгосон. Би онош биш, харин хувь хүнийг харахыг эрхэмлэж эхэлсэн. Тэгээд анхны төөрөлдөлтөөс хурдан хугацаанд тэдний хүч чадал, чин үнэнч байдлыг үнэлсэн хайр болон бахархал төрсөн.

-Энэ ажил таньд зөвхөн мэргэжил биш, жинхэнэ урам зориг болсон гэж хэлж болох уу?

-Мэдээж. Миний ажил 17:00 цагт дуусахгүй. Байнгын суралцах, сэтгэл хөдлөл, тэвчээр шаардана. Дотоод мэдрэмж, интуиц, хүүхдийн боломжид итгэх итгэлгүйгээр энд удаан ажиллах боломжгүй. Миний хувьд энэ нь урам зориг жинхэнэ утга учрыг мэдрүүлдэг. “Суралцаж болохгүй” гэж үзсэн хүүхэд жаахан алхам хийхэд би үүнийг хоёрхон хүн л ойлгож байна гэдэгт итгэдэг. Энэ нь таныг бүрмөсөн өөрчилдөг.

Заримдаа би өөрийгөө багш биш, харин ховор, өвөрмөц цэцгийг ургуулах цэцэгчин мэт санагддаг. Урам зориг гэдэг нь хэн хэнд нь юу хэрэгтэйг мэдрэх, хэн ч цэцэглэж чадах итгэлтэй байхыг хэлнэ. Хамгийн гол нь, энэ ажил таны оруулсан хүчин чармайлтын төлөө жинхэнэ шагнал өгдөг. Та үнэлгээ биш, харин цэвэр аз жаргал, итгэлийг буцаан авдаг. Тиймээс, тийм ээ энэ нь абсолют урам зориг юм.

 -Эхний шавийгаа санаж байна уу. Тэр одоо хэрхэн хөгжиж байна вэ?

-Эхний шавь зүрхэнд минь мөнхөд үлддэг. Энэ нь сэтгэл мэдрэлийн бага зэрэг хоцрогдолтой, энгийн сургуульд сурч байсан хүү. Бага сургууль төгссөнийх нь дараа захиргаа ПМПК-д илгээхээр шийдсэн ч бид ээжтэй нь өөр замыг сонгосон. Эцэг эхийн хүчин чармайлт, бидний хамтын ажиллагаагаар хүүхдийг 11 дүгээр анги сургасан. Одоо шавь маань 34 настай, дацанд хуваракаар ажиллаж байна. Бид онлайнаар харилцдаг. Гэрлээгүй ч сайн амьдарч, аз жаргалтай байгаа. Миний хувьд энэ бол хамгийн дээд шагнал. Зөвхөн “дасан зохицсон” хүн биш, харин амжилттай, аз жаргалтай хувь хүн болохыг харах.

-Танай төвд аутизмтай хүүхдийн хичээлийн өдөр хэрхэн зохион байгуулагддаг бэ?

-Манай “Оюурах” төв нь хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, хөгжлийг дэмждэг. 4-12 насны хүүхдүүдийг өдөрт хоёр ээлжээр, дөрвөн хичээлээр хичээллүүлдэг. Нэгдүгээр ээлж 08:00-12:00, хоёрдугаар ээлж 13:00-17:00. Хичээл 45 минут, амралт 15 минут. Гэхдээ гол нь тоо биш, агуулга. Өдөр тутмын хичээлийг дүрслэх хуваарь дээр үндэслэнэ (үйлдлийн дарааллыг харуулсан зургууд). Энэ нь хүүхдэд таамаглах боломж өгч, сэтгэл түгшүүрийг бууруулна. Хичээл 10-15 минутын богино хэсгүүдээс бүрддэг бөгөөд төрөл бүрийн үйл ажиллагааг ээлжлүүлнэ. Жишээ нь ширээний ажил, хөдөлгөөний дасгал, мэдрэл зүйн завсарлаг. Ийм зохицуулалт физиологийн хувьд үндэслэсэн бөгөөд анхаарлыг хадгалах, ачааллыг бууруулахад тусална.

Бид бүсчлэгдсэн орон зай, альтернатив харилцааны хэрэгслүүдийг идэвхтэй ашигладаг. Ингэснээр сургууль нь хүүхэд бүрт өөрийн боломжоо нээж, ойлгогдож, хамгаалагдаж байгаа мэдрэмжийг өгөх аюулгүй, бүтэцтэй орчныг бий болгодог.

-Хүүхдийн онцлогт тохируулан хичээлийг хэрхэн зохицуулдаг вэ?

-Хүүхдийг хичээлд дасгахын тулд эхлээд тайван орчин бүрдүүлэх хэрэгтэй. Тодруулбал, нам гүм орчин, хувийн орон зай, хичээлийн тодорхой төлөвлөгөө.  Хоёрдугаарт, үр дүнтэй харилцааны аргыг ашиглана. Тодорхой, богино ярьж, шаардлага тавихгүй байх. Хэрэв хэл яриа хүнд бол диалогоор ярьж болно (асуулт, хариултын хооронд завсарлага тавих). Би-үг хэллэгээр ярь.  “Би харж байна… би сонсож байна… би мэдэрч байна…” гэх маягаар... Гуравдугаарт, үйл ажиллагааны өмнө тодорхой заавар өгөх, хичээлийн үеэр сахилга бат сахих, төгсгөлд нь тусгал хийх. Дөрөвдүгээрт, хүүхэд бүх зүйлийг өөрийн гараар хийх ёстой. Хүүхэдтэй тайван харьцаж, нийгэмшүүлэх, бие даахыг сургах, хүрээлэн буй орчныг ойлгохыг заах хэрэгтэй.

 -Та багийнхаа мэргэжилтнүүдтэй ямар хэлбэрээр хамтран ажилладаг вэ?

-Баг хэлбэрээр хийдэг. Багш-координатор (академик чадвар-бичиг үсэг, тоо, унших. Амьдралын чадвар-өөртөө үйлчилгээ. Нийгмийн чадвар-харилцаа, нийтийн газар очих), логопед (яриа, харилцаа), сэтгэл судлаач (зан байдал, сэтгэл хөдлөл), АФК-ийн дасгалжуулагч (адаптив биеийн тамир), багш-терапевт (АВА), массажист (биеийн массаж, ялангуяа гар, хуруу), сэтгэцийн эмч (эцэг, эхтэй ажиллах). Бид байнга ажиглаж, хүүхэд бүрт нэг стратеги баримталдаг.

-Сургалтанд хөгжим, хөдөлгөөн, урлаг ашигладаг уу?

-Мэдээж, урлаг зугаа цэнгэл биш, хүчирхэг хэрэгсэл юм. Хөгжим нь харилцаа тогтоох, сэтгэл хөдлөлийг зохицуулахад тусална. Хүүхэд уйлж, ширээнд суумааргүй үед тайван байдлыг хадгалж, хичээлийн төлөвлөгөөний дагуу хөгжмийн, урлагийн үйл ажиллагааг хийдэг. Гарын хөдөлгөөн үргэлж идэвхтэй байх ёстой. Тиймээс гарын массаж нь хүчдэлийг бууруулна. Урлаг (зурах, хэвлэх) нь хүүхдэд үг хэлэх боломжгүй мэдрэмжээ илэрхийлэх нэг арга болдог.

 -Ангид ямар уур амьсгал байдаг вэ? Хүүхдүүд бие биетэйгээ хэрхэн харилцдаг вэ?

-Бид аюулгүй, хүлээн зөвшөөрсөн, таамаглах боломжтой уур амьсгалыг бүрдүүлэхийг эрмэлздэг. Багахан ч ахиц дэвшил гархад бид баярладаг. Хүүхдүүд энгийн сургуульд байгаагаар биш ч харин бие биетэйгээ ойр байх, хувийн орон зайг хүндэтгэх, заримдаа бүтэцтэй тоглоомоор хамт тоглож суралцдаг.

 -Та эцэг эхтэй хэр идэвхтэй ажилладаг вэ?

-Эцэг эх бол бидний гол түнш. Ажлыг байнгын, олон форматаар явуулдаг. Зөвлөмж, мастер-класс, хамтдаа хөгжлийн хөтөлбөр боловсруулах. Эцэг эхэд манай аргуудыг зааж, гэртээ хүүхэдтэйгээ нэг орчныг бүрдүүлэхэд тусална. Хэрэв ур чадвар гэрт нэвтэрч байвал ахиц хурдан, тогтвортой болдог. Гол зорилгонь гэр бүлд аз жаргалтай амьдрах хэрэгслүүд өгөх.

 -Та эцэг эхийг хөгжлийн багт оролцуулахад хэрхэн тусалдаг вэ?

-Бид үйлдлийн логикийг тайлбарлаж, ижил аргуудыг зааж, гэртээ хүүхэдтэйгээ амжилттай харилцах боломжийг олгодог. Эцэг эх өөрийгөө буруутай биш, чадварлаг оролцогч гэдгээ мэдрэх хэрэгтэй. Ингэснээр төөрөлдсөн ажиглагчийн үүргээс итгэлтэй удирдагч, мэргэжилтэнд шилжихэд тусална.

-Хүүхдийн ахицад гэр бүл хэр чухал гэж та боддог вэ?

-Энэ нь суурь юм. Төв нь хэрэгсэл, чиглэл өгдөг, харин гэр бүл нь хүүхдэд аюулгүй, хайртай мэдрэмжийг бүрдүүлдэг. Манай ажлыг барилга барихтай зүйрлэвэл бид архитектор, гэр бүл нь суурь. Тогтвортой суурьгүйгээр хамгийн дэвшилтэт аргууд ч тогтвортой үр дүн өгөхгүй.

 -Эцэг эх ядарч, итгэлээ алдах үе бий. Тэдэнд та юу хэлдэг вэ?

-“Би таны ядарч байгааг харж байна. Танай мэдрэмж хэвийн. Бүх замыг нэг дор харж бүү санаа зов. Өнөөдөр хийсэн жижиг алхамдаа баярлацгаая. Жижиг алхмуудаас их зам бүрэлддэг. Та ганцаараа биш, бид хамт байна. Өдөр бүр үргэлжлүүлэх хүч тань том амжилт. Та хүүхдийнхээ баатар юм, үүнийг мэдэрэхгүй байсан ч хамаагүй. Өнөөдөр зүгээр л байхыг зөвшөөр.” гэж хэлдэг дээ.

-Хүүхэд чухал алхам хийвэл та яаж хариу үйлдэл үзүүлдэг вэ?

-Энэ нь үргэлж их баяр баясал авчирч, заримдаа нулимс мэлтэрдэг. Анхны харилцан нүдний холбоо, товчлуур өөрөө товчлох, үг хэлэх оролдлого, асуух, биеэ зөв барих, бичих нь гэрэл гэгээ мэт бөгөөд олон сар эрч хүч өгдөг.

-Та шавь нараасаа юу сурдаг вэ?

-Үнэнч байдал, “энд ба одоо”-д амьдрах чадвар, ертөнцийн жижиг нарийн зүйлсийг анзаарахыг сурдаг. Тэд жижиг баярын урлагийн мастерууд бөгөөд тэдний нарны гэрэлд баярлах нь надад аз жаргалын утга учрыг сануулдаг.

-Аутизмтай хүүхдүүдийн онцгой авьяас юу вэ?

-Тэдний ертөнцийг өвөрмөц харах чадвар. Манай perception нь бэлэн кино үзэж байгаа мэт бол, тэдний perception нь нарийн деталь бүрийг нийцүүлэн угсрах шиг. Тэд “үгүйлэл” харж чадахгүй ч нарийн зүйлсийг олж хардаг.

Тэд феноменаль санах ой, нарийн анхаарал, системийн сэтгэлгээ, үнэнч байдалтай байдаг. Энэ нь ирээдүйд шинжлэх ухаан, IT, урлагт гениаль ур чадварын үр үндэс болно.

-Танд сэтгэлд хамгийн их хүрсэн мөч байна уу?

-Маш олон бий… Тэд тань руу очиж, тэврэх, нүд рүү харах… Гуравхан үг хэлэхэд ч миний сэтгэл хөдөлдөг. 7 настай хүү надад “20… оны нэгдүгээр сарын 1-нд би танд цэнхэр ээмэг бэлэглэнэ” гэж хэлсэн. Бусад хүүхдэд энгийн үг боловч миний хувьд үүний цаана маш олон алхам байсан.

-Оросын боловсролын систем аутизмтай хүүхдүүдэд хэрхэн дэмжлэг үзүүлдэг гэж та боддог вэ?

-Байдал сайжирч байна. Онцгой хүүхдэд зориулсан сургууль баригдаж, ресурсын ангиуд нээгдэж, эрт туслалцааны үйлчилгээ хөгжиж байна. Гэхдээ мэргэжлийн багш дутагдалтай, цалин хангалтгүй. Гол нь хандлага өөрчлөгдөж, тусгаарлалаас инклюзирүү шилжиж байна.

-Эдгээр хүүхдүүд энгийн сургуульд сурах боломжтой юу?

-Боломжтой, гэхдээ бэлтгэл, дэмжлэг шаардлагатай. Энэ нь хүүхдийн амьдрал, сургууль орчныг өөрчилдөг. Гэхдээ миний бодлоор, тусдаа инклюзив сургууль, нийгмийн дасан зохицох асрамжийн газар байгуулах нь илүү үр дүнтэй.

-Тусгай сургуулийн багшийн ажилд нийгэм хэрхэн ханддаг вэ?

-Нийгэм өөрчлөгдсөн ч ойлголт дутмаг хэвээр. Олон хүн зөвхөн “ердийн хүүхэдтэй хичээллэх” гэж боддог. Үнэндээ энэ бол өндөр мэргэжлийн, шинжлэх ухаанд суурилсан, сэтгэл хөдлөл их шаардсан ажил. Бид ихэвчлэн “тэвчээртэй сувилагч” гэж бодогддог. Гэхдээ ард нь олон судалгаа, аргачлал байдаг. Том шагнал нь хүүхдийн амжилтаар нийгмийг илүү ойлгомжтой, тэвчээртэй болгох явдал.

Зураг нээх

 

Ц.Мөнх-Эрдэнэ "Оюурах" төвийн үүсгэн байгуулагч, эмч

-Монголд ч онцгой хүүхдийг дэмжих төвүүд хөгжиж байна… Манай багш нарт зөвлөх зүйл байна уу?

-Сониуч зан, шүүмжлэлгүй хандах. Хүүхдийг өөрчлөх биш, ойлгохыг эрмэлз. Аюулгүй орчин бүрдүүл, сурга.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 4 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Эдийн засаг
Төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 12.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэв
16 цагийн өмнө • 1м унших
Шууд
ЭТТ-н уурхайд баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс авто ачилтын байгууламж ашиглалтад орлоо
16 цагийн өмнө • 1м унших
Танд хэрэгтэй
Ном бэлэглэе” номын үзэсгэлэн худалдаа
19 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
ЗОХИОМЛООР ҮНЭ НЭМБЭЛ ТАВАН САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО
19 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
ОХУ-ЫН ГЕНЕРАЛЫГ БУУДСАН ЭТГЭЭДИЙГ ДУБАЙГААС БАРИВЧИЛЖЭЭ
20 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Японы ерөнхий сайд Санаэ Такаичигаар удирдуулсан эрх баригч нам түүхэн ялалт байгууллаа
20 цагийн өмнө • 1м унших
Улс төр
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлгийг шинэчлэн байгуулав
20 цагийн өмнө • 1м унших
Шууд
Х.Нямбаатар: Барилгын норм, журам зөвлөлтийн үеийн стандартаар явдгийг өөрчлөх ёстой
20 цагийн өмнө • 1м унших
Шууд
Б.Ачбадрах амжилтаа ахиуллаа
20 цагийн өмнө • 1м унших
Шууд
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэлийг илрүүллээ
20 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Анхны алтан медалийг Швейцарын тамирчин хүртлээ
2026-02-08 • 1м унших
Эдийн засаг
Монголын анхны ингэний ферм инкубатор хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна
2026-02-08 • 1м унших
Шууд
Монгол Улс морин хуур судлалын төвтэй боллоо
2026-02-08 • 1м унших
Шууд
Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
2026-02-08 • 1м унших
Гадаад мэдээ
Хиймэл оюунд оруулах хөрөнгө оруулалт нэмэгджээ
2026-02-07 • 1м унших
Шууд
Хичээл сургуулийг 9 дүгээр сарын 15-нд эхлүүлэх санал хүргүүлжээ
2026-02-07 • 1м унших
Шууд
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээ хийнэ
2026-02-07 • 1м унших
Гадаад мэдээ
Өвлийн олимпын нээлт
2026-02-07 • 1м унших
Шууд
VIP АВТОБУС
2026-02-06 • 1м унших
Эдийн засаг
Алтны үнэ нэг унц нь 5600-гаас 4770 ам.доллар руу буулаа
2026-02-06 • 1м унших
Шууд
“ҮР ДҮНД СУУРИЛСАН УДИРДЛАГА” СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ
2026-02-06 • 1м унших
Гадаад мэдээ
Норовирусийн халдвар илэрсний улмаас Олимпын тоглолтыг хойшлуулжээ
2026-02-06 • 1м унших
Шууд
Говийн биологийн олон янз байдлыг судлах шинэ хүрээлэнтэй боллоо
2026-02-06 • 1м унших
Шууд
Монгол хүүхдүүд оюуны спортоор дэлхийд тэргүүлэв
2026-02-05 • 1м унших
Гадаад мэдээ
Каддафийн хүүг хөнөөжээ
2026-02-05 • 1м унших
Шууд
Миланы тайзнаа Монголын тамирчдын гоёл
2026-02-05 • 1м унших
Шууд
“Улаанбаатар кап”
2026-02-05 • 1м унших
Шууд
ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
2026-02-05 • 1м унших
Шууд
Монголчууд IQ-ийн үзүүлэлтээр наймдугаарт эрэмбэлэгджээ
2026-02-04 • 1м унших
Ярилцлага
АНУ:Чухал ашигт малтмалын нөөц бүрдүүлнэ
2026-02-04 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх