Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээ хийнэ
2026.02.07 •
1м унших
Сар шинийн баярыг угтан НЗДТГ-аас бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-нд зохион байгуулна.
Нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, орон сууц, гэр хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх цэвэрлэгээнд дүүрэг, хороо, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.
Мөн их цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг хариуцсан байгууллагууд шуурхай тээвэрлэхээр дүүргүүдийн 300-500 машин, техник бэлэн байдалд ажиллана. Хог хаягдлыг цаг алдалгүй тээвэрлэхийн тулд шөнө уртасгасан цагаар ажиллах чиглэл өгч байгаа ажээ.