Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд болон түүнийг дүүг залилангйин хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ
2026.02.26 •
1м унших
Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, түүний дүү Э.Батбаяр нарыг АТГ-аас хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.
Тодруулбал, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан болон түүний төрсөн дүү Э.Батбаяр нарт 30 тэрбум төгрөг залилуулсан гэх асуудлаар “Зэс-Эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцаа эзэмшигч 25000 иргэнийг төлөөлж 7000 орчим иргэн нэгдэн, АТГ-д ханджээ.
Энэ асуудлаар АТГ-аас тодруулахад "Сайд Э.Бат-Амгалан, түүний дүү Э.Батбаяр нарт хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн нь үнэн" гэлээ.
Эх сурвалжийн өгүүлснээр Б.Бат-Амгалан төрсөн дүү, хамаарал бүхий этгээдийн хамт БЗД, Гачууртын аманд тансаг зэрэглэлийн хаус, хотхон, үйлчилгээний төв рүү оруулж, мөнгө угааж байж болзошгүй бололтой.