CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
1 цагийн өмнө • 1м унших

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд томоохон зах, худалдааны төвүүдийг нүүлгэх тухай бараг л 20 жил ярилаа. Гэвч өнөөдөр бүгд бахь байдгаараа, юу ч өөрчлөгдсөнгүй. Иргэд ч энэ "үлгэр"-т итгэхээ больсон. Үе үеийн хотын дарга нарын энэ амлалт хоосон уриа лоозонгийн шинжтэй болсныг хүмүүс хэлж, шүүмжилдэг. Тэгвэл одоогийн хотын дарга Х.Нямбаатар нийслэлд хэрэгжүүлж буй 16 мега төслийн нэг болох Туулын хурдны замын бүтээн байгуулалтын хүрээнд томоохон захуудыг үе шаттай нүүлгэнэ шилжүүлэхээ мэдэгдээд буй.

Тэрбээр нэг жилийн өмнө "Шинээр баригдах Туулын зам дагуу хотын зүүн, баруун талуудад төрөлжсөн худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлэх талаар эзэмшигч, өмчлөгчтэй нь яриа хэлцэл хийж, зөвшилцөхөөр төлөвлөж байна. Хэзээ мөдгүй хааж, боогоод нүүлгэх гэсэн зүйл байхгүй. Нэг талдаа худалдаа үйлчилгээг төрөлжүүлж хөгжүүлэх, нөгөө талд хотын иргэдийн амьдрах орчныг сайжруулж түгжрэлийг бууруулах шаардлага бий. Зах худалдааны төвүүдийг шилжүүлэхэд олон хүний бизнес, олон өрхийн амьжиргаа яригдах учраас сайтар төлөвлөж үе шаттай хийнэ.

Шийд гараагүй байхад ингэж олон нийтийг сандаргах зүйл хийхээ болих хэрэгтэй. Хэлээгүйг минь хэлсэн болгож олон нийтийг үймүүлэхгүй байхыг хүсье" гэдэг байр суурийг илэрхийлж байсан юм.

НИТХ-аас 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр энэ долоо хоногт /2026.02.24/ хэлэлцэж, санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг танилцуулав.

Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг 111 томоохон зах, худалдааны төв байдаг. Эдгээр төвд 25,288 худалдаа эрхлэгч үйл ажиллагаагаа явуулдаг гэх тоо бий.

Харин энэ ажил 2026 онд хэр явцтай байгаа талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайгаас тодруулахад "Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажлын зургийг хийж дууссан. Төв кэмпийн бүтээн байгуулалтын ажил бас дуусч байна. Төв кэмпийн дэргэд том дам нуруунууд цутгах бэлтгэл ажлыг 60 хувьтай хийж байгаа. Ирэх дөрөвдүгээр сард шаваа тавьж, нээлтээ хийж, газар шороо ажлыг эхлүүлнэ. Тийм учраас БНХАУ-аас ажиллах хүчин оруулж асуудал яригдаж байна.

Туулын хурдны зам нь 24 км урттай, зургаан эгнээтэй бөгөөд Улаанбаатар хотыг баруунаас зүүн тийш дайран өнгөрөх гол зам.

Энэ бүтээн байгуулалтын ажлын явц 50, 60 хувьд хүрэхээр нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 14 томоохон зах худалдааны төвийг тодорхой байршил руу нүүлгэн шилжүүлнэ. Ингэхдээ Улаанбаатар хотын баруун, зүүн болон хойд тал руу дэд бүтцийг нь шийдэж, богино хугацаанд нүүлгэх ажлыг үе шаттай хийнэ. Тэр утгаараа хоёр жилийн өмнөөс мэдэгдэж, хэлж байгаа. Бид өмнө нь 2024 онд "Да хүрээ" захыг нүүлгэх талаар автомашин борлуулагчдын холбоотой уулзаж, ярилцаж байсан" гэсэн юм.

Туулын хурдны зам байгуулах төслийн нийт өртөг 1.9 их наяд төгрөг. Үүнээс ТЭЗҮ-г боловсруулахад 2026 онд 4.2 тэрбум төгрөгийг төсөвлөхөөр нийслэлийн төсвийн тодотголд багтжээ. Нийслэлээс 2027 онд Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг хийж дуусахаар төлөвлөж байгааг холбогдох албаныхан мэдээлж байв. Энэ ажлыг хийхийн тулд маш их хөрөнгө мөнгөөр газар чөлөөлж, нөхөн төлбөр олгох шаардлагатай болно. Тэр хэрээр цаг хугацаа шаардаж таарна. Хэрэв тэгж чадвал Улаанбаатар хотын замын түгжрэлийг 15-20 хувиар буурна гэж мэргэжилтнүүд тооцоолж байгаа аж. Одоо хотын дарга Х.Нямбаатар олон жил ярьсан энэ ажлыг хийж чадах эсэхийг харах л үлдлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Улс төр
МАН-ын Бага хурлаар долоон асуудал хэлэлцэнэ
20 минутын өмнө • 1м унших
Улс төр
МАН-ын Бага хурлын II хуралдаан "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" уриатай эхэллээ
58 минутын өмнө • 1м унших
Шууд
Э.Билгүүнийг буруутайд тооцлоо
1 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Ким Жон Ун: АНУ-ын хандлагаас хоёр улсын харилцааны ирээдүй шууд хамаарна
1 цагийн өмнө • 1м унших
Шууд
14 захыг хотоос нүүлгэхдээ дэд бүтцийг нь шийдэж өгнө
1 цагийн өмнө • 1м унших
Улс төр
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЯАМ БАЙГУУЛЖ, ЭРХИЙГ НАРА М.НАРАНТУЯА ГИШҮҮНД ӨГЬЕ
14 цагийн өмнө • 1м унших
Шууд
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд болон түүнийг дүүг залилангйин хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ
14 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Тариаланчдын зээлийн үндсэн төлбөрийг 6 сар хүртэл хойшлууллаа
14 цагийн өмнө • 1м унших
Шууд
Зөрчлийн торгуулиа E-MONGOLIA системээр шалгаж, төлөх боломжтой
15 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Эх орончдын өдөр”-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан болно
15 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Ирэх сарын нэгнээс Хотула аппликейшн болон иргэний үнэмлэх ашиглан түлшээ худалдаж аваарай
15 цагийн өмнө • 1м унших
Шууд
Сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хуваарь
2026-02-25 • 1м унших
Гадаад мэдээ
Юн Сог Ёль давж заалджээ
2026-02-25 • 1м унших
Эдийн засаг
Гашуунсухайт болон Ханги боомтоор нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллахыг даалгалаа
2026-02-25 • 1м унших
Шууд
“Цагаан алт” хөдөлгөөн, “Атар-4” аяны хүрээнд 2026 онд олгох хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо
2026-02-25 • 1м унших
Шууд
Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-02-25 • 1м унших
Шууд
ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ӨРӨӨ
2026-02-25 • 1м унших
Шууд
Монгол Улсын Дэлхийн Энх тайвны индекс сайжирчээ
2026-02-25 • 1м унших
Шууд
МОНГОЛ ОХИН Г.ЭНЭРХЭН ХАРВАРДЫН "ШИЛДЭГ ЗАЛУУ СУДЛААЧ"-ААР ШАЛГАРЧ, ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЖЭЭ
2026-02-25 • 1м унших
Шууд
Шар усны үерээс болгоомжил
2026-02-25 • 1м унших
Шууд
Оюутан цэрэг
2026-02-25 • 1м унших
Гадаад мэдээ
Ханиад томууны бүх вирусийн эсрэг вакцин бүтээжээ
2026-02-22 • 1м унших
Шууд
“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу автобус 24 цагаар үйлчилж байна
2026-02-22 • 1м унших
Эдийн засаг
Монголын өвлийг үзэхээр 60 мянган жуулчин иржээ
2026-02-22 • 1м унших
Гадаад мэдээ
Нефтийн үнэ 6,5 хувиар өсжээ
2026-02-22 • 1м унших
Эдийн засаг
Г.ЗАНДАНШАТАР:Эдийн засаг 6.8 хувийн өсөлттэй гарсны 40 хувь буюу 2.9 хувь нь хөдөө аж ахуйн өсөлт байна
2026-02-22 • 1м унших
Шууд
Төрийн хан хуурчаар Ц.Соёл-Эрдэнэ үе залгамжлан томилогдлоо
2026-02-22 • 1м унших
Гадаад мэдээ
Юн Сук Ёлд бүх насаар нь хорих ял оноов
2026-02-20 • 1м унших
Шууд
Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт дээдийн номын анхны айлдвараа айлдав
2026-02-20 • 1м унших
Шууд
Хот хоорондын автобус өнөөдрөөс хэвийн үйлчилнэ
2026-02-20 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
3 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
3 Жилийн өмнө • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх