Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Хуулийн төсөлд:
1-рт 200 мянган малчин өрхдөө ТЭЖЭЭЛИЙН УРГАМАЛ ТАРИАЛАХ ЗОРИУЛАЛТААР 5 ГА ГАЗРЫГ ДАВУУ ЭРХЭЭР ЭЗЭМШҮҮЛЭХ
2-рт МАЛЧДАДАА ӨВӨЛЖӨӨ ХАВАРЖААНЫ ЗОРИУЛАЛТАЙ 1 ГА ХҮРТЭЛХ ГАЗРЫГ ҮНЭГҮЙ ЭЗЭМШҮҮЛЭХ
3-рт Иргэн аж ахжйн нэгжид ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР ГАЗАР ОЛГОХ зохицуулалтыг илүү оновчтой нарийвчлан зохицуулах
4-рт Иргэд газраа өмчлөх, эзэмших асуудлыг Ззөвхөн Засгийн газар дээр төвлөрүүлэн баталдаг байдлыг чирэгдэлгүй болгож, орон нутгийн эрх мэдлийг ,нэмэгдүүлэх зохицуулалтыг тусгалаа. Ингэснээр газартай холбоотой асуудлыг цэгцлэх, газар өмчлөх, эзэмших иргэдийн эрхийг боомилж буй чөдөр тушаа тйалагдаж, чөлөөлөх боломж бүрдэх юм.




