Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт дээдийн номын анхны айлдвараа айлдав
2026.02.20 •
1м унших
Гал морин жилийн шинийн хоёрны балжиннямтай билэгт сайн өдөр Монголын Бурханы шашны тэргүүн Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт дээдэс МБШТ- Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд морилж лам хуврагуудын хүсэлтээр дээдийн номын анхны айлдвараа айлдлаа. Мөн лам хуврагууд Богд гэгээндээ мөргөн золгов.
Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт таны өлмийн лянхуа мянган галавт батжин, үйлс зохионгуй шашин амьтны тусын тулд огторгуй сацуу түгэн, энэрэл нигүүлсэл, амирлангуй амгалангийн цэцэг дэлгэрч, утга төгөлдөр номын үйлс тань цаглашгүй бадарч байх болтугай!