Монгол залуу судлаач, Харвардын Анагаахын сургуулийн (Harvard Medical School) оюутан Г.Энэрхэн хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй хамгийн том сорилт болох хорт хавдрын судалгаагаар дэлхийн шилдэг залуу эрдэмтэн гэдгээ батлан харууллаа.
Тэрбээр 2026 оны 2 дугаар сарын 20-ны өдөр элэгний хорт хавдрын суурь судалгаагаараа Харвардын сургуулийн "#Шилдэг залуу судлаач" (New Investigator Research Award) болж, тэргүүн байрт шалгарлаа.
Цоо шинэ нээлт: Түүний ахалсан баг элэгний хорт хавдрын эсийн нөхөн төлжилт болон эрт үеийн оношилгооны цоо шинэ аргачлалыг танилцуулсан нь шинжлэх ухааны ертөнцөд жинхэнэ тэсрэлт болов.
Дэлхийн үнэлгээ: Харвардын шүүгчид түүний судалгааг "Шинжлэх ухааны асар өндөр ач холбогдолтой" хэмээн онцолж, хамгийн өндөр үнэлгээг өгсөн байна.




