Хот хоорондын автобус өнөөдрөөс хэвийн үйлчилнэ
2026.02.20 •
1м унших
Цагаан сарын баярын өдрүүдэд орон нутгийг зорих иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах хүрээнд хот хоорондын зарим чиглэлийн үйлчилгээг түр зогсоосныг өнөөдрөөс хэвийн үйлчилж эхэллээ.
Тодруулбал, шинийн 1, 2-нд Дархан, Хэнтий, Дундговь, Төв, Орхон зэрэг 10 чиглэлд нийт 18 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилжээ. Харин холын чиглэлүүд буюу Ховд, Говь-Алтай, Увс, Завхан, Баян-Өлгий зэрэг орон нутгийн чиглэлийн зорчих хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоосон юм. Энэ нь баярын өдрүүдэд замын ачааллыг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилготой зохицуулалт аж.
Тэгвэл өнөөдрөөс хот хоорондын нийтийн тээврийн бүх чиглэл хэвийн цагийн хуваарийн дагуу автобус явж, иргэдэд саадгүй үйлчлэх юм байна.