CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2026-02-20 • 1м унших

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сук Ёл 2024 оны арванхоёрдугаар сарын 3-нд онц байдал зарласантай холбоотойгоор бослого удирдсан гэм буруутайд тооцогдож, Пүрэв гаригт (2026.02.19) түүнд бүх насаар нь хорих ял оноожээ.

Юн Үндэсний ассамблей руу цэрэг илгээсэн нь Үндсэн хуулийн байгууллагын эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл бөгөөд бослогын хууль зүйн тодорхойлолтод нийцэж байна гэж шүүх үзсэн. Түүнчлэн ассамблейн үйл ажиллагааг саатуулах, гол улс төрчдийг баривчлах зорилготой байж болзошгүй гэж шүүгчид дурдсан. Үндсэн хуулийн дэг журмыг эвдэх санаа зорилго нотлогдвол албан тушаал эрхэлж буй ерөнхийлөгч хүртэл бослогын хэрэгт яллагдаж болно гэдгийг мөн онцолжээ.

Солонгосын хуулиар бослого удирдсан хэрэгт гурван төрлийн ял оногдуулдаг. Тодруулбал цаазаар авах ял, бүх насаар нь хөдөлмөртэй хорих, эсвэл бүх насаар нь хөдөлмөргүй хорих ял. Прокурорууд цаазаар авах ял шаардаж байсан ч шүүх бүх насаар нь хорих ял оноосон.

Төлөвлөгөө нарийн боловсруулагдаагүй, шууд бие махбодын хүчирхийлэл харьцангуй бага байсан, мөн Юн өмнө нь ял шийтгэл авч байгаагүйг харгалзан үзсэн байна.

Шүүх мөн уг онц байдал зарласан үйл явдал нь төрийн байгууллагуудад ноцтой хохирол учруулж, арми, цагдаагийн улс төрийн төвийг сахих байдалд сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байна. Түүнчлэн Солонгос улсын олон улсын нэр хүндэд сэв суулгасан гэж дүгнэжээ. Юн өөрөө энэ үйлдлийг удирдаж, төдийлөн гэмшил илэрхийлээгүйг шүүмжилсэн байна.

Прокуроруудын зүгээс Юн батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хён зэрэг өндөр албан тушаалтнуудтай хамтран Үндсэн хуульд заасан нөхцөл бүрдээгүй байхад онц байдал зарласан гэж мэдэгдсэн. Тэд мөн ассамблейг онц байдлыг цуцлах санал хураалт явуулахаас сэргийлж цэрэг, цагдаа байршуулсан, улс төрийн нэр бүхий хүмүүсийг баривчлахыг оролдсон гэж үзжээ.

Харин Юны өмгөөлөгчид энэ нь үндэсний хямралын талаар олон нийтэд анхааруулах зорилготой, ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд хийсэн хууль ёсны шийдвэр байсан гэж мэдэгдсэн. Мөн Үндсэн хуулийн дэг журмыг түлхэн унагаах оролдлого биш гэж маргасан. Шүүхийн шийдвэрийн дараа түүний хуульчид давж заалдана гэдгээ мэдэгдсэн байна.

Мөн энэ хэргийн хүрээнд батлан хамгаалахын сайд асан Кимд 30 жилийн хорих ял, тэтгэвэрт гарсан хошууч генерал Но Сан Вонд 18 жилийн хорих ял, үндэсний цагдаагийн газрын дарга асан Чо Жи Ход 12 жилийн хорих ял тус тус оноожээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
"УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийг хэлэлцэх эсэхийг ирэх долоо хоногт шийднэ
7 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Т.Аубакир: Ахмад настнуудад 15 сая хүртэлх хүүгүй зээлийг 3 хүртлэх жилийн хуацатай олгох асуудлыг судалж байна
7 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Швейцарь улс АНУ руу зэвсэг нийлүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзав
8 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Улаанбаатар марафон-2026”
8 цагийн өмнө • 1м унших
Шууд
Ах, эгч, дүүсийн өдөр
8 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Алдарт Эх-2026” спортын VIII наадам
8 цагийн өмнө • 1м унших
Шууд
Маргаашнаас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцож эхэлнэ
2026-04-09 • 1м унших
Шууд
“Playtime”
2026-04-09 • 1м унших
Шууд
Циркчид 7 хоногийн турш үнэгүй тоглоно
2026-04-09 • 1м унших
Гадаад мэдээ
Европын Холбоо нүүрстөрөгчийн татвар тогтоожээ
2026-04-09 • 1м унших
Шууд
УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДЫН ТУРШИЛТЫН БҮТЭЭЛИЙН УРАЛДААНД ДУНДГОВЬ АЙМГИЙН БАГШ НАР ТЭРГҮҮЛЛЭЭ
2026-04-09 • 1м унших
Шууд
11 прокурорт сахилгын шийтгэл оногдууллаа
2026-04-09 • 1м унших
Эдийн засаг
Төлөвлөгөөт 9376  хяналт шалгалтын ажлыг цуцлажээ
2026-04-09 • 1м унших
Сэдвийн мөрөөр
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн Б.Энхбаяртай гомдлыг хүлээн авч хэрэг үүсгэжээ
2026-04-09 • 1м унших
Эдийн засаг
ХААГДСАН ДАНСНУУДЫГ НЭЭЛЭЭ
2026-04-06 • 1м унших
Шууд
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард хилийн зарим боомт түр хаана
2026-04-06 • 1м унших
Шууд
С.Ичинхорлоо: Ээдрээтэй хэрэг дээр судалгаа хийж, хүссэн үр дүндээ хүрэх хамгийн сэтгэл догдлом мөч байдаг
2026-04-06 • 1м унших
Шууд
Шинэлэг санаа, шинэ эхлэлийг илтгэх “GalOl” аппликейшн нээлтээ хийлээ
2026-04-06 • 1м унших
Шууд
Альшаа аймагт болох бөхийн барилдаан
2026-04-06 • 1м унших
Гадаад мэдээ
Алькатрасыг ахин шорон болгоно
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Монголбанк 3.2 тонн үнэт металл худалдан авчээ
2026-04-06 • 1м унших
Шууд
“НУТГИЙН ЧУЛУУ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ
2026-04-05 • 1м унших
Шууд
“Их говийн хаврын баяр-2026”
2026-04-05 • 1м унших
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
2026-04-04 • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
2026-04-04 • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
2026-04-04 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх