CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-06-26 • 1м унших

“Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон зарим нэг татаасын мөнгөөр өөрсдийгөө “угжиж” байдаг бүлэглэл үүсээд удлаа. Энэ бол “Эрдэнэс Монгол” компанийн Дэд бүтэц, ложистикийн газрын дарга Л.Нямбаяр, “Гашуун сухайт автозам” компанийн Гүйцэтгэх захирал З.Амарсанаа нараар магнайлуулсан бүлэглэл гэдгийг эх сурвалж хэлж байна. Тэдэнд нүүрсний тээвэр, бараа үйлчилгээ нийлүүлдэг компаниуд, тендер гээд оролцохгүй зүйл нэгээхэн ч үгүй. Гэхдээ хамгийн гол “сааж” байдаг зүйл нь Тавантолгой орд газраас Гашуун сухайт хүртэлх 239 километр автозам аж. Мэдээж энэ бүхний цаана “Эрдэнэс Монгол” компанийн захирал С.Наранцогт байх магадлалтай. Яагаад гэхээр хурган дарга нар нь хулгай хийж байхад мэдэхгүй байна гэж үгүй л болов уу. Тэгээд ч уул уурхайн 30 орчим компанийг эгнээндээ нэгтгэсэн асар баян айл бол “Эрдэнэс Монгол”. Өөрөөр хэлбэл эдгээр компаниудаас татаас авч байдаг газар.

С.НАРАНЦОГТЫН БАГТ БАЙГАА Л.НЯМБАЯР ГЭЖ ХЭН БЭ

Л.Нямбаяр нь урьд өмнө “Хөтөлийн цемент шохой” Төрийн өмчит компанид Бизнес хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан нөхөр. Тэрбээр ийн ажиллахдаа сарын  8.000.000 төгрөгийн цалинтай ч цалингаасаа цай, шатахуунаа гаргадаггүй, цайны мөнгөнд 2,3 сая төгрөг, шатахууны зардалд 2,2 сая төгрөгийг “Хөтөлийн цемент шохой” компаниас гаргуулаад зогсохгүй тус компанийг Улаанбаатар хотын төвд түрээсийн оффистой болгож, түүнийхээ түрээсэнд хэдэн зуун сая төгрөг зарцуулсан зэрэг нь ч дуулиан болж байлаа.

Харин өдгөө “Эрдэнэс Монгол” компанийн мөнгөнд шунаж яваагийн цаана хэн хэн байна вэ гэдгийг ч тодруулах цаг нь болсон. Ийм нэг төсвийн мөнгөөр гараа угааж дадсан нөхөр “Эрдэнэс Монгол” компанийн Дэд бүтэц, ложистикийн газрын даргаар очиж, улмаар олон хүний эрдэнэт амиар мөнгө хийгээд эхлэв үү гэх хардлага төрөхөөс өөр аргагүй нөхцөл байдал ч бий. Хардах үндэслэл ч байна.

УДИРДЛАГАД БАЙГАА ШИНЭ, ХУУЧИН ЗАХИРЛУУД ГЭЖ ХЭН БЭ

“Эрдэнэс Монгол” компанийн охин компани болох “Гашуунсухайт автозам”-ын захирлаар ажиллаж байсан Ж.Баянмөнх нь давуу эрхээ ашиглан “Чингис хаан” банкинд асар их хэмжээний мөнгө удаа дараа байршуулж байсан нь тогтоогдон, АТГ-т шалгагдан, хэрэг нь прокурорт шилжсэн аж. Тиймээс түүнийг ажлаас нь чөлөөлж, З.Амарсанаа гэгч нөхрийг томилсон нь Л.Нямбаяртай гар сэтгэл нийлэх томоохон шалтгаан болсон бололтой. З.Амарсанаа нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг, нүүрс тээвэр, хаанаас хэрхэн мөнгө олох аргаа мэддэг нөхөр гэдгийг нутгийнхан ярьж байна.

АВТОЗАМЫГ ТЕНДЕР ЗАРЛАЛГҮЙ ШУУД ГЭРЭЭГЭЭР ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА НЬ МӨНГӨ ЗАВШИХ ШАЛТГААН БОЛЖ БАЙНА

Ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар Гашуунсухайт Тавантолгой чиглэлийн автозамын засвар бусад ажлыг тендерээр гүйцэтгэдэг байсан бол одоо шууд гэрээгээр гүйцэтгэх болсныг хэлж байна. Ингэхдээ “Эрдэнэс Монгол” компаниас “Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн замыг засах тендер зарлахаар хугацаа орж, хүний амь эрсдэж, тэрэг техник эвдэрч байна. Тиймээс үүнд аж ахуйн нэгж, компаниудтай гэрээ байгуулж, хурдан хугацаанд засварлаж байхгүй бол болохгүй” гэх шалтгаанаар тендер зарлахаа больжээ. Тиймээс “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагууд танил тал, магадгүй халаасных нь компаниуд ч гэрээгээр гүйцэтгэх болсон нь бас нэгэн мөнгө угаах арга хэрэгсэл байх гэх хардлага бий. Нээлттэй тендер зарлалгүйгээр шууд гэрээгээр гүйцэтгэнэ гэдэг нууц байдалд хэнийхээ ч компанийг оруулж байсан мэдэх аргагүй зүйл.   

“ГАШУУНСУХАЙТ АВТОЗАМ”-ААС ӨДӨРТӨӨ 700 ГАРУЙ САЯ ТӨГРӨГ ОЛДОГ

“Гашуун сухайт автозам” компанийн замаар өдөртөө 1400 гаруй автомашин дамжин өнгөрч байгаагийн дийлэнх нь буюу 98.5 хувь нь чиргүүлтэй буюу даац хэтэрсэн байдгийг С.Наранцогт захирал өөрөө мэдээлж байсан. Харин нэг хоёр тэвшнээсээ хамаарч нэг машинаас 250-500 хүртэлх мянган төгрөг авдаг байна. Үүнээс харахад өдөртөө 700 гаруй сая төгрөг болж байгаа бөгөөд үүнийг “Гашуунсухайт автозам” компанийн бүлэглэл дарга нартайгаа нийлэн халаасладаг гэх хардлага хаа сайгүй болжээ. Учир нь ийм хэмжээний мөнгө олж байж замаа засахгүй байгаа нь ихээхэн хардлага дагуулж байгаа хэрэг.

ТАВАНТОЛГОЙ ГАШУУНСУХАЙТЫН ЗАМД ЖИЛДЭЭ 50 ОРЧИМ ХҮН АМИА АЛДДАГ

Өдөртөө 700 гаруй сая төгрөг олж байгаа энэ замаас сардаа дундажаар 20 орчим, жилдээ 200 гаруй тэрбум төгрөг олж байна гэсэн үг. Харин замаас олж байгаа их мөнгө хаашаа ороод байгааг шалгах цаг нь болсон. Яагаад гэхээр замын байдал огт дээрдсэн зүйлгүй, машин техник эвдэрч, хүний амь эрсдсээр байгааг дуулгаж байна. Энэхүү автозамаас олон жил мөнгө “сааж” байгаа ч замаа засварлаж чаддаггүй, жилдээ 50 орчим хүний эрдэнэт амь үрэгдсээр байна. Хатуухан хэлэхэд хүний амиар мөнгө хийж байна гэж ч хардаж ч болохоор харагдана.

                                                                                                                                          Ц.ЦОЛМОН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
МЗЭ-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГААР Д.НЯМДОРЖИЙГ СОНГОЖЭЭ
6 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Юн Сог Ёльд таван жилийн хорих ял оноожээ
10 цагийн өмнө • 1м унших
Шууд
Битүүний өдрийн зохицуулалтын санал асуулга эхэллээ
10 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Нөөцийн махыг энэ сарын 20-ноос хүнсний 410 дэлгүүрээр худалдаална
10 цагийн өмнө • 1м унших
Шууд
Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтад 50138 хүүхэд хамрагджээ
10 цагийн өмнө • 1м унших
Шууд
ХӨСҮТ: Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна
10 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Ирэх сарын 1-нээс АН-ын нийт гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг эхлүүлнэ
2026-01-16 • 1м унших
Шууд
БНСУ БОЛОН МОНГОЛ ИРГЭД НИЙЛЭН ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙЖЭЭ
2026-01-16 • 1м унших
Гадаад мэдээ
Иранд 800 хүнийг цаазлах гэж байсныг Трамп зогсоосон гэнэ
2026-01-16 • 1м унших
Шууд
“Сүүн дархлаа” хөтөлбөр
2026-01-16 • 1м унших
Шууд
Улаанбаатарт өдөртөө 24 хэм хүйтэн
2026-01-16 • 1м унших
Шууд
А.Амартүвшин: Ногоон оноо тооцох журмыг боловсруулж байгаа
2026-01-15 • 1м унших
Шууд
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гурван чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжүүлнэ
2026-01-15 • 1м унших
Эдийн засаг
“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа
2026-01-15 • 1м унших
Улс төр
Х.Булгантуяа СДМЭХ-ны тэргүүний албаа өгөхөөр болжээ
2026-01-15 • 1м унших
Гадаад мэдээ
АНУ: Цагаачлалын визний хоригтой 75 улсад Монгол Улс багтав
2026-01-15 • 1м унших
Шууд
Өгийнуурын мөсний баяр
2026-01-15 • 1м унших
Гадаад мэдээ
Иран: Баривчлагдсан хүмүүсийн хэргийг түргэвчилсэн байдлаар шийдвэрлэнэ
2026-01-15 • 1м унших
Эдийн засаг
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ
2026-01-14 • 1м унших
Шууд
АТГ: ДЦС-IV ТӨХК-ийн захирал Н.Тавинбэхийг шалгаж байна
2026-01-14 • 1м унших
Эдийн засаг
Борлуулалтын цэгийг нэмэгдүүлж, нийлүүлэлт дэмжих замаар махны үнийг тогтворжуулна
2026-01-14 • 1м унших
Шууд
Алдарт эхийн одонгийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ
2026-01-14 • 1м унших
Гадаад мэдээ
ИРАН ОХУ-Д 4 ТЭРБУМ ГАРУЙ АМ.ДОЛЛАРЫН ЗЭВСЭГ НИЙЛҮҮЛЖЭЭ
2026-01-14 • 1м унших
Шууд
Эрс хүйтрэхийг анхаарууллаа
2026-01-14 • 1м унших
Шууд
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 үйлдлийг илрүүлжээ
2026-01-14 • 1м унших
Шууд
ТЭМЭЭ ДЭЭРЭЭС НАРАН ОЙРХОН
2026-01-13 • 1м унших
Шууд
"ХҮҮХЭД БҮРТ ГЭРЭЛ БЭЛЭГЛЭЕ" АЯН
2026-01-13 • 1м унших
Эдийн засаг
Алтны үнэ 4600 ам.долларт хүрлээ
2026-01-13 • 1м унших
Шууд
Ардчилсан Үндсэн хуулийн 34 жилийн ой
2026-01-13 • 1м унших
Гадаад мэдээ
Трамп: Ирантай худалдаа хийдэг улсуудад 25 хувийн татвар ногдуулна
2026-01-13 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
3 Жилийн өмнө • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
3 Жилийн өмнө • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх