УИХ-ын гишүүн С.Ганбаатар шууд бичлэг хийж байна. Эх сурвалжийн өгүүлснээр түүнийг Төрийн ордонд ажиллаж байх үеэр гэрт нь нэгжлэг хйихээр ирлээ гэх дуудлага ирснээр тэрбээр гэртээ иржээ. Шалгалтын аижллагааг АТГ-аас явуулж байгаа аж.
“Хүрэлсүхээ сайн шалгаарай, яршиг амар зүгээр. Ер нь УИХ-ын гишүүдээ дөрвөн жилдээ нэг шалгаж, аудит оруулаарай. Дээгүүр доогуурх хүн чинь алдаа хийсэн байхыг хэн байг гэх вэ. Манайхыг шалгах яах вэ, манай хажуугийн айлыг шалгаад байх юм.
Би ч давхар бичлэг хийгээд л сууж байна. Би өөрийгөө өмгөөлөх сонирхолгүй шүү. Манайд ор гэхээр хажуу айлыг л шалгаад байх юм. Би өөрийгөө өмгөөлөөгүй шүү, эхнэр, хүүхдүүд бөөн уйлаан майлаан болоод залгахаар нь би давхиад ирлээ.
УИХ-ын 126 гишүүн дотор Засгийн газраар нь тоглоод, стратегийн 34 хувийг нь авч ард иргэддээ өгье гэхээр өөрийнхөө тоглоом шиг Засгийн газрыг унагаж болохгүй. Би Засгийн газар, ураныг болохгүй л гэсэн.
Юуг нь нуух вэ, Намайг сүүлийн 5-6 сар мөрдөж байгаа. За бараг 20 жил мөрдөж, утас чагнаж байгааг мэддэг болчихож дээ. Надад 320 мянган хүн итгэж санал өгсөн. Бусад гишүүд яагаад “гөлөг” болдгийг сая л ойлголоо.
Эднүүс маань шалгаад л байх шиг байна. Хүлэмж л ажиллуулдаг улсууд. Тэр залуу намайг бас бичээд л байна. Буруутгахгүй ээ ажлаа л хийж байгаа. Гараад явчихлаа. Хойноос гарвал яах юм бол. Зодуулах юм болоюв уу. Гарчихвал орж чадахгүй юм болов ууу яах юм бол гээд л эргэлзээд байна. Хүүхээд, Хүрэлсүх рүү яриач ээ, солиороод байна гэж хэлээч.
За за намайг хуулиараа та гэрч биш гэж л байна. Гараад явчихлаа. Өө за утсаа салгаад хоёр минут болчих, хэдэн үг солиодхоё гэнээ. Энэ цагдаа нар худлаа ярьж байгаа шүү, би итгэхгүй байна. Худлаа яриад л хойшлуулшгүй гээд гар мушгиад л явах гэж байгаа. Энэ хажу уайл маань оло жил нөхөрлөж яваа танил дүүгийнх маань шүү. Одоо эхнэр нь гэрчээр байж, би гадаа гарчихлаа. Өнөө залуус ажлаа хийгээд шалгаж байгаа байх аа. Би ч гадаа л байж байна” гэлээ.