НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор жил бүрийн зургаадугаар сарын 23-ныг “Төрийн албаны өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэсэн.
Энэ өдрийг тохиолдуулан гишүүн орнууддаа хөгжлийн үйл явцад төрийн албанаас оруулж буй хувь нэмрийг онцгойлон авч үзсэн тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулж байхыг уриалсан байдаг.
Төрийн албаны өдрийн зорилго нь улс орны хөгжилд төрийн албаны оруулах хувь нэмрийг үнэлж цэгнэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, үр нөлөө, инновацыг хэлэлцэн, сайн туршлагыг түгээх, төрийн байгууллага, албан хаагчдын сайн ажил үйлсийг сурталчлан таниулах, төрийн албаны үе үеийнхний туршлага солилцох, мэдлэг хуваалцах, залуу үеийнхэнд төрийн албанд ажиллах урам зориг өгөх өргөн агуулгатай байна гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.