CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2022-06-15 • 1м унших

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны 6-р сарын 8-ны өдөр байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн төлөөлөлтэй уулзаж, тэдний өмнө тулгамдаж байгаа асуудлаар санал солилцсон. Энэ хүрээнд гарсан санал хүсэлтэд үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжив.

Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хамгаалж, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрхэлсэн салбар, харьяалах нутаг дэвсгэртээ эрчимжүүлж, хяналт тавьж ажиллах, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд болон салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын үйл ажиллагааг дэмжиж, дүрмийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавихыг даалгав.

Түүнчлэн  26 асуудлыг судлан, шуурхай шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгасан бөгөөд гол заалтуудыг дор дурдав. Үүнд:

  1. Тархины саажилт, уналт таталттай хүүхдийн уналт таталтын эсрэг эм хангамжийн нөхцөл байдлыг судалж шаардлагатай эм, бэлдмэлийн нэр төрөл, бүртгэлийг нэмэгдүүлж, төлбөрийг төрөөс хариуцах эмийн жагсаалтад оруулж, яаралтай горимоор хангах; Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй хүүхдийн өвчин, эмгэгийг өндөр хөгжилтэй орны эмчилгээний багтай хамтран эх орондоо эмчлэх боломж нөхцөлийг судалж, яаралтай эмчилгээ, хагалгаанд орох хүүхдийн асуудлыг 2022 оны 9 дүгээр сард багтаан нэн тэргүүнд шийдвэрлэх;
  2.  Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч, хөдөлмөр эрхлээгүй байгаа эцэг эсхүл эх, хууль ёсны асран хамгаалагчийн эрүүл мэндийн болон тэтгэврийн даатгалын шимтгэлийг төрөөс бүрэн хариуцах талаар тооцоо, судалгаа хийж, холбогдох хуульд тусган батлуулах, шаардлагатай хөрөнгийг 2023 оны төсөвт тусган шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
  3.  Нийгмийн халамжийн тэтгэврийг 288,000 төгрөгөөр үргэлжлүүлэн олгох, цаашид нэмэгдүүлэх тооцоо судалгааг хийж, 2023 оны төсөвт тусган шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
  4.  Хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийг үнэлэх Үйлдлийн олон улсын ангилал (ICF)-ыг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх;
  5.  Эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчгүй, байнгын асаргаа шаардлагатай, хүнд хэлбэрийн сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй хүний асрамжийн газрыг СЭМҮТ-ийн дэргэд байгуулах асуудлыг судалж, санхүүжилтийг 2023 оны төсөвт тусган шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
  6.  Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургах, тэдний өвөрмөц хэрэгцээнд нийцүүлэн суралцах орчин, нөхцлийг бүрдүүлэх, дэмжлэг, тохируулгын тогтолцоог хөгжүүлэх;
  7.  Тархины саажилт, уналт таталттай, оюун ухааны болон тулгуур эрхтний зэрэг хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүргэх боловсролын болон дэмжих цогц үйлчилгээг нэвтрүүлэх, холбогдох хууль тогтоомжид тусган, хэрэгжилтийг хангах;
  8.  Хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, дохионы хэлний хэлмэрч, орчуулагч, протез, ортопедийн зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хүний нөөцийн судалгааг хийж, дутагдалтай байгаа мэргэжилтнийг 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн үе шаттайгаар бэлтгэж, хөгжлийн бэрхшээлтэй хүн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх тухайн мэргэжлээр суралцахад шаардлагатай дэмжлэг үзүүлэхийг сургалтын орчин материаллаг баазыг бэхжүүлж ажиллах, холбогдох мэргэжлийн индексийг батлах;
  9.  Тусгай цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн, сурах бичиг, эд хогшил, дотуур байрны тавилга, зөөлөн эдлэлийг бүхэлд нь шинэчлэх асуудлыг судлан, шаардагдах зардлыг 2023 оны төсөвт тусган батлуулахад шаардлагатай арга хэмжээ авах;
  10.  Аймаг, дүүрэг бүрт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, сэргээн засах, асаргааны цогц үйлчилгээний хөгжлийн төвийг байгуулж, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагатай ажил үйлчилгээ гэрээлэн гүйцэтгүүлэх байдлаар байрны түрээсийн дэмжлэг үзүүлэхийг аймаг, дүүргийн Засаг дарга нарт, төвийн эрүүл мэндийн болон нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээ, хөгжлийн дэмжлэг, боловсролын үйлчилгээтэй холбоотой зардлыг нэг хүүхдэд ногдох хувьсах зардлаар тооцон санхүүжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэхэд холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
  11.  Бага орлоготой, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, гишүүнтэй өрхийг орон сууцны дэмжлэгт нэн тэргүүнд хамруулах тусгайлсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх.

2021 оны мэдээгээр улсын хэмжээнд нийт 11.835 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Энэ нь нийт хөгжлийн бэрхшээлтэй хүний 11.2 хувийг эзэлж байх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 59 хувь нь эрэгтэй, 41 хувь нь эмэгтэй, 76 хувь нь төрөлхийн, 24 хувь нь олдмол бэрхшээлтэй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2 цагийн өмнө • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2 цагийн өмнө • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2 цагийн өмнө • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
23 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
23 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
23 цагийн өмнө • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Гадаад мэдээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан мэдэгдэл хийжээ
2026-03-01 • 1м унших
Улс төр
ӨМНӨГОВЬ: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа
2026-02-28 • 1м унших
Гадаад мэдээ
Иран цөмийн зэвсэгт ашиглах ураныг нутаг дэвсгэртээ хадгалахгүй гэлээ
2026-02-28 • 1м унших
Шууд
Мазаалай баавгайг хамгаалах өдөр
2026-02-28 • 1м унших
Шууд
“Музейн нээлттэй өдрүүд 2026” болно
2026-02-28 • 1м унших
Шууд
"Залуу офицерууд"-ын хөгжлийн жил болгон зарлалаа
2026-02-28 • 1м унших
Улс төр
МАН УНАЖ БАЙГАА РЕЙТИНГЭЭ ТОГТВОРЖУУЛЖ ӨСӨЛТИЙН МӨЧЛӨГТ ОРУУЛАХ АЯНД МОРЬДОВ
2026-02-27 • 1м унших
Улс төр
Г.ЗАНДАНШАТАР:МАН-ын дараа дараагийн ялалтын үндэс суурийг бат тавихын тулд бүхнээ зориулан хичээж ажиллах болно
2026-02-27 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛ:эрх мэдэл биш эрх чөлөөг хамгаалахын төлөө ухаанаа уралдуулах цаг болжээ
2026-02-27 • 1м унших
Улс төр
МАН-ын Бага хурлаар долоон асуудал хэлэлцэнэ
2026-02-27 • 1м унших
Улс төр
МАН-ын Бага хурлын II хуралдаан "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" уриатай эхэллээ
2026-02-27 • 1м унших
Шууд
Э.Билгүүнийг буруутайд тооцлоо
2026-02-27 • 1м унших
Гадаад мэдээ
Ким Жон Ун: АНУ-ын хандлагаас хоёр улсын харилцааны ирээдүй шууд хамаарна
2026-02-27 • 1м унших
Шууд
14 захыг хотоос нүүлгэхдээ дэд бүтцийг нь шийдэж өгнө
2026-02-27 • 1м унших
Улс төр
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЯАМ БАЙГУУЛЖ, ЭРХИЙГ НАРА М.НАРАНТУЯА ГИШҮҮНД ӨГЬЕ
2026-02-26 • 1м унших
Шууд
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд болон түүнийг дүүг залилангйин хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ
2026-02-26 • 1м унших
Эдийн засаг
Тариаланчдын зээлийн үндсэн төлбөрийг 6 сар хүртэл хойшлууллаа
2026-02-26 • 1м унших
Шууд
Зөрчлийн торгуулиа E-MONGOLIA системээр шалгаж, төлөх боломжтой
2026-02-26 • 1м унших
Шууд
“Эх орончдын өдөр”-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан болно
2026-02-26 • 1м унших
Эдийн засаг
Ирэх сарын нэгнээс Хотула аппликейшн болон иргэний үнэмлэх ашиглан түлшээ худалдаж аваарай
2026-02-26 • 1м унших
Шууд
Сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хуваарь
2026-02-25 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх