Т.Сэдэд
Т.Сэдэд - Сэтгүүлч
2022-06-13 • 1м унших

Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 148 тоот тогтоолоор “Кью Эс Си” ХХК-тай 2014 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр байгуулсан Концессын гэрээг цуцалсан. Харин уг тогтоолыг "сахал" Д.Эрдэнэбилэгийн гэгддэг “Кью Эс Си” ХХК эсэргүүцэж, Засгийн газрын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Тэгвэл үүнтэй холбогдуулан өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн захирал А.Ариунболд нар хариу мэдэгдэл гаргалаа. 

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл "Засгийн газар буюу Эдийн засаг хөгжлийн яам 2014 онд Кью Си Эс компанитай "Уул уурхайн металлургийн цогцолбор байгуулах төслийн тухай" Концессын гэрээ байгуулсан ч гэрээний биелэлт хангалтгүй байсан.  Иймд Засгийн газраас энэ гэрээг цуцлах шийдвэр гаргасан.  Энэ дагуу ТӨБЗГ мөн тухайн үед гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг буцаан төрийн мэдэлд шилжүүлсэн. Дараа нь Сангийн сайдаар ахлуулсан өргөн бүрэлдэхүүн Дарханы үйлдвэрт ажиллан, төрийн төлөөлөгчийг томилсон юм.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрт санхүүгийн иж бүрэн шалгалт хийж байна. Ирэх долоо хоногт дуусна. Ингэснээр санхүүгийн зөрчил дутагдлууд нь ил болно. Бид олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

Концессын гэрээний 11.2-т зааснаар гэрээг цуцалсан. Энэ бүлэгт хариуцлагын тухай заасан. Концесс эзэмшигч төслийн үйл ажиллагааг хоёроос доошгүй жил зогссон, цаашид үргэлжлэх боломжгүй болсон гэж үзвэл эрх бүхий этгээд гэрээ цуцлах саналыг Засгийн газарт хүргүүлж шийдвэрлүүлнэ гэж заасан.

Бид энэ заалтад үндэслэн шийдвэрээ гаргасан. Өнөөдрийг хүртэл манай улсад гангийн үйлдвэр бий болоогүй. Дарханы төмөрлөгийн үйлдвэр гурван уурхайтай. Эдгээрээс гол уурхай нь 217 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй. Нөгөө хоёр нь бага нөөцтэй ч энэ бол стратегийн орд. Гэтэл анхан шатны боловсруулалт хийсэн төдийхнөөр шууд экспортолсоор ирлээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт техникийн шинэчлэл хийх үүргээ биелүүлээгүй. 

Маш хүнд байдалд орчихсон үйлдвэрийг бид хүлээж авлаа. Хүний нөөцийн, санхүүгийн эх мэт бүх бодлого төлөвлөлт нь алдагджээ. 630 тэрбум төгрөгийн өртэй болжээ. Засгийн газраас А.Ариунболд захирал бид хоёрыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон. Шүүхээс нэхэмжлэлийн нэг хувийг бидэнд албан ёсоор гардууллаа. Бид сөрөг нэхэмжлэл гаргана. Бидэнд ноцтой баримтууд бий" гэсэн юм.

Харин ТӨБЗГ-ын дэд дарга асан, Дарханы төмөрлөгийн  үйлдвэрийн захирал А.Ариунболд "Кью Си Эс компани биднийг шүүхэд өгөх биш харин ч өр төлбөрөө төлье гэх ёстой. Бид үйлдвэрийг хүлээж авахад үйлдвэрлэл үндсэндээ зогссон байсан.

Уурхайн технологийн үйл ажиллагаа, горим алдагдсан.  Дарханы ард түмэн, Монголчууд гангийн үйлдвэрийг найман жил хүлээлээ. 

Тоосго ч тавиагүй тул төр гэрээгээ цуцалсан. Төр эрхээ шилжүүлж авсан, гангийн үйлдвэрээ барина. Кью Си Эс өнгөрсөн хугацаанд нийт 1.5 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн. Гэвч 120 тэрбум төгрөгийн татварын өртэй байна. Энэ өрийг төр төлөхгүй" гэх мэдээллийг өглөө.

Кью Си Эс компанийн тухайд, Засгийн газрын Концессын гэрээг цуцлах тухай 148 дугаар тогтоолоос гадна ТӨБЗГ-ын 2022 оны 04,17-ны өдрийн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагын эргэх хөрөнгийг компанид буцаан шилжүүлсэн тухай шийдвэрийг хүчингүй болгохыг нэхэмжлэлдээ дурджээ. 

Тус компанид ХХБ-ны их хэмжээний зээл болон нийтдээ 630 орчим тэрбум төгрөгийн өрийн асуудал яригдаж буй. Энэ өр, авлагатай нь төр шилжүүлэн авсан юм.  

Түүнчлэн “Кью Эс Си” ХХК нь “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлыг санхүүжилтийн хүрээнд 2014 онд Монгол Улсын Хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулж, улмаар 2015 оны арванхоёрдугаар сард гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр 71.3 сая ам.долларын зээлийг авсан байдаг. 

Тус зээлийн гэрээний дагуу 2018 оны арван хоёрдугаар сард зээлээ төлж дуусгах заалттай байсан хэдий ч төлөлт хийгдээгүй байна. Иймд Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 200 гаруй тэрбум төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандаж, уг хэргийн шүүх хурал 3 шатны шүүх дамнасан юм. Шүүх хуралд мөн Монгол Улсын Хөгжлийн банк гуравдагч этгээдээр оролцсон билээ.

Ингээд 2022 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Хөгжлийн банканд олгуулахыг Улсын дээд шүүх  “Кью Эс Си” ХХК-иас 192,572,187,590.244 /нэг зуун ерэн хоёр тэрбум таван зуун далан хоёр сая нэг зуун наян долоон мянга таванзуун ер/ төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2 цагийн өмнө • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2 цагийн өмнө • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2 цагийн өмнө • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
23 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
23 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
23 цагийн өмнө • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Гадаад мэдээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан мэдэгдэл хийжээ
2026-03-01 • 1м унших
Улс төр
ӨМНӨГОВЬ: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа
2026-02-28 • 1м унших
Гадаад мэдээ
Иран цөмийн зэвсэгт ашиглах ураныг нутаг дэвсгэртээ хадгалахгүй гэлээ
2026-02-28 • 1м унших
Шууд
Мазаалай баавгайг хамгаалах өдөр
2026-02-28 • 1м унших
Шууд
“Музейн нээлттэй өдрүүд 2026” болно
2026-02-28 • 1м унших
Шууд
"Залуу офицерууд"-ын хөгжлийн жил болгон зарлалаа
2026-02-28 • 1м унших
Улс төр
МАН УНАЖ БАЙГАА РЕЙТИНГЭЭ ТОГТВОРЖУУЛЖ ӨСӨЛТИЙН МӨЧЛӨГТ ОРУУЛАХ АЯНД МОРЬДОВ
2026-02-27 • 1м унших
Улс төр
Г.ЗАНДАНШАТАР:МАН-ын дараа дараагийн ялалтын үндэс суурийг бат тавихын тулд бүхнээ зориулан хичээж ажиллах болно
2026-02-27 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛ:эрх мэдэл биш эрх чөлөөг хамгаалахын төлөө ухаанаа уралдуулах цаг болжээ
2026-02-27 • 1м унших
Улс төр
МАН-ын Бага хурлаар долоон асуудал хэлэлцэнэ
2026-02-27 • 1м унших
Улс төр
МАН-ын Бага хурлын II хуралдаан "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" уриатай эхэллээ
2026-02-27 • 1м унших
Шууд
Э.Билгүүнийг буруутайд тооцлоо
2026-02-27 • 1м унших
Гадаад мэдээ
Ким Жон Ун: АНУ-ын хандлагаас хоёр улсын харилцааны ирээдүй шууд хамаарна
2026-02-27 • 1м унших
Шууд
14 захыг хотоос нүүлгэхдээ дэд бүтцийг нь шийдэж өгнө
2026-02-27 • 1м унших
Улс төр
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЯАМ БАЙГУУЛЖ, ЭРХИЙГ НАРА М.НАРАНТУЯА ГИШҮҮНД ӨГЬЕ
2026-02-26 • 1м унших
Шууд
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд болон түүнийг дүүг залилангйин хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ
2026-02-26 • 1м унших
Эдийн засаг
Тариаланчдын зээлийн үндсэн төлбөрийг 6 сар хүртэл хойшлууллаа
2026-02-26 • 1м унших
Шууд
Зөрчлийн торгуулиа E-MONGOLIA системээр шалгаж, төлөх боломжтой
2026-02-26 • 1м унших
Шууд
“Эх орончдын өдөр”-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан болно
2026-02-26 • 1м унших
Эдийн засаг
Ирэх сарын нэгнээс Хотула аппликейшн болон иргэний үнэмлэх ашиглан түлшээ худалдаж аваарай
2026-02-26 • 1м унших
Шууд
Сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хуваарь
2026-02-25 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх