Өмнөговь аймгийн Засаг даргын балаг дуусахгүй нь бололтой. Н.Энхбат дарга зөвхөн тендер будилуулж, тамгын газар, аж ахуй нэгж эрхлэгчдээ бааварладаг нь аль 2007 онд Ажнай Д.Бат-Эрдэнийн туслах байхаас суусан зан гэдгийг нутгийнхан нь дуу нэгтэй ярьдаг. Уг нь саарыг нь биш сэргэлэнг нь дуурайсан бол үеийн нөхөр Р.Сэддоржтойгоо мөр зэрэгцэн өнөөдрийн парламентад сууж байх байсан биз.
Учир нь өнгөрсөн сонгуулиар говийн бүсэд Р.Сэддорж гишүүнтэй хамт нэр дэвшсэн ч дээрэлхүү зан, ямаа омогноосоо болж өвдөг шороодсон байдаг.
Өмнөговь аймгийн толгой баян "Ажнай" Д.Бат-Эрдэнийн үнэнч туслахууд явсан үе тэнгийн хоёр нэг тойрогт нэр дэвшиж Р.Сэддорж УИХ-ын гишүүн болсон бол төрсөн нутаг, ард иргэд маань гэж цээжээ дэлддэг Н.Энхбат өвдөг шороодсон нь түүний нутаг орондоо үнэлэгдэх үнэлэмжийг бэлхэнээ харуулчихаж байгаа юм. Хаан банкны захирал байхаасаа доод албан тушаалтан, иргэдтэй зүй бус харьцаж, харин "сайн ах" нартаа саамширч гүйдгийг харсан Өмнөговьчууд түүнийг ядарсанд дээрэлхүү, задарсанд долигонуурт нь дургүй ч энгийн ардын бус эрх мэдэлтэй ах нарынхаа буянаар ийнхүү Засаг дарга болчихсон.
Гэхдээ дур эзнээ голох биш. УИХ-аас унаж Засаг даргын суудалд суусан түүний зорилго 2028 онд УИХ-ын гишүүн болж, төр барилцах. Төрсөн биенийхээ аашийг цэгцэлж чадалгүй өдийг хүрсэн Н.Энхбат УИХ-ын гишүүнээр сонгогдох нь юу л болдоо.