2018 оноос эхлэн Монголын зах зээлд сүр дуулиантайгаар орж ирсэн CU сүлжээ дэлгүүртэй холбоотой асуудлууд цөөнгүй гарсан. Тэр бүрд үйлчлүүлэгчид буруутан CU гавьяатан болж өнгөрдөг. Асуудал бүрийн эхэнд ажилчдын эрх ашгаа ярьж хаацайлдаг ч компани дотроо ажилчдаа улнаас дор үздэг гэнэ.
Тодруулбал, уг сүлжээ дэлгүүрийн ажилчид нэг ээлжиндээ хоёр ажилтан ажиллахаар заасан байдаг ч ажиллавал зохих хугацаанаасаа илүү цаг ажилласан бол ачаалалтай байгаагаас үл хамааран нэг л хүнд бүх ажлаа шахдаг болоод удаж байгаа.
Ээлжийн ахлах, салбар хариуцсан менежерүүд нь цагийн зохицуулалт хийж цагийн ажилчдын цалин хөлснөөс ч хумсалдаг гэнэ. Түүгээр ч зогсохгүй салбар хариуцсан менежер, цалингийн нягтлангийн буруутай үйлдлээс болж ажилтан хохирсон ч хэв нэг загнаад өнгөрдөг гэх мэтчилэн гомдлууд тасрахгүй гардаг нь нотлох баримт, гэрчүүдтэйгээ байгаа юм.
Өнгөрсөн онд гэхэд л 600 тэрбумын орлоготой ажиллаж, 48,4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан уг компани дэлгүүрийн орлогоос гадна ажилчдынхаа хөлснөөс хумсалж хөрөнгөждөг бололтой.