Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил, Дундговь аймгийн Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 83 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ боллоо. Хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Мөнхчулуун, аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Хүүхдийн төлөө зөвлөлийн үе үеийн төлөөлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын удирдлагууд, аймгийн Засаг даргын зөвлөх, ЗДТГ-ын холбогдох хэлтсийн дарга нар, ахмад пионер удирдагчид, гавьяат багш нар, салбарт ажиллаж байсан болон одоо ажиллаж буй ажилтан албан хаагчид, сурагчдын төлөөлөл өргөнөөр оролцсон юм.
Ойн баярын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ууганбаяр, ахмад үеийн төлөөлөл Д.Төмөрдорж, залуу үеийн төлөөлөл аймгийн хүүхдийн зөвлөлийн тэргүүн А.Мишээл нар мэндчилгээ дэвшүүлж, баярын үг хэлсэн.
Мөн ойн баярын арга хэмжээний хүрээнд салбартаа үр бүтээлтэй ажиллаж, хүүхдийн төлөө үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан багш, ажилтан, албан хаагчдыг төрийн болон салбарын шагнал урамшууллаар шагналаа. Тодруулбал,
“Алтан гадас” одонгоор Ж.Бархас, Н.Оюунчимэг, Гэр бүл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан” тэмдгээр А.Ууганбаяр, Б.Цэцэг, Б.Мөнх-Оргил, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны “Жуух бичиг”-ээр Ц.Сумъяабазар, Т.Эрдэнэсүх, Дундговь аймгийн “Хүндэт” тэмдгээр Л.Отгонтуяа, З.Цэнгэлжаргал, Н.Оюунчимэг, Ц.Ганзориг, Г.Баярсайхан, Ш.Эрдэнэсувд, Б.Энхбаяр, Ц.Галсандэжид, Э.Уртнасан, О.Сонор, Э.Батцэцэг, Т.Бадамханд, Дундговь аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр С.Банзрагч, С.Пүрэвдорж, Монголын Залуучуудын Холбооны “Хөдөлмөрийн алдар” цол тэмдгээр Я.Гэрэлмаа, Ц.Нармандах, Т.Гэрэлбаяр, Г.Дэлгэрсайхан, Г.Цэнд, Монгол Улсын гавьяат багш цол тэмдгээр Д.Төмөрдорж, “Гэр бүл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан” тэмдгээр С.Чинбат, Ш.Тунгалагтуяа нарыг тус тус шагналаа.





