Монгол Улс энэ оны эхний найман сард 157 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 9.2 тэрбум, импорт 7.5 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 8.2 хувь буюу 1.5 тэрбум, экспорт 13.8 хувь буюу 1.5 тэрбум, импорт 0.3 хувь буюу 24.7 сая ам.доллар, тэнцэл 46.2 хувь буюу 1.4 тэрбум ам.доллароор багассан байна.
Түүнчлэн улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 19.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 572.2 (2.9%) тэрбум төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 18.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 818.1 (4.3%) тэрбум төгрөгөөр тус тус буурчээ.