Хар тамхитай тэмцэх газраас олон улсын карго үйлчилгээ ашиглан улсын хилээр синтетик төрлийн мансууруулах бодис нэвтрүүлэн, борлуулж байгаа үйлдлийг баримтжуулан шалгаж Чингэлтэй дүүргийн дугаар хороонд оршин суух иргэн Х-г энэ оны 9 дүгээр сарын 17-ны өдөр дайчлан баривчилж, сэтгэцэд нөлөөт “Мөс” гэх нэршилтэй бодис 310.5 граммыг бусдад худалдаалах зорилгоор хадгалж байсныг эд мөрийн баримтаар хураан авч холбогдох мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын наймаа нь НҮБ-ын Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенцод заасанчлан үндэстэн дамнасан, нарийн зохион байгуулалттай, нууц, далд аргаар үйлдэгддэг гэмт хэрэг юм.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэх арга, зохион байгуулалт боловсронгуй болж, манай улсын үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулах шинжтэй болж байна.




