Ойд сураггүй алга болсон хүүг хоёр дахь өдрөө эрэн хайж байна
2025.09.18 •
1м унших
Бага насны хүүхэд ор сураггүй алга болсон гэх дуудлага өчигдөр өдрийн 16 цаг 55 минутад Хөвсгөл аймгийн Онцгой байдлын тусгай дугаарын утсанд иржээ.
Тодруулбал, иргэн "Ц" гэр бүлийн хүнийхээ хамт Хөвсгөл аймгийн Тариалан сумаас хойд зүгт 30 км зайд мод бэлтгэлийн ажил хийж байсан ба ингэхдээ хоёр настай хүүхдээ авч явжээ. Эцэг эхийгээ түр холдох үед авто машинд унтаж байсан хүү ор сураггүй алга болсон байна.
Эрлийн ажиллагаа 2 дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд 13 цагийн байдлаар Тариалан сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан орон нутгийн 250 гаруй иргэн, төрийн албан хаагч, 38 автомашин, 2 мотоцикл, 4 морьтойгоор 4-5 км-ийн радиуст самналт хийж байна. ОБEГ-аас нисдэг тэргээр хайхаар хүсэлт аймгаас ирүүлжээ.