CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-09-17 • 1м унших

Шарк, "UB групп"-ын үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар гэж нэг нөхөр байх. "Хүүхдээ багаас нь зовлон үзүүлж сургахаар“ автобусанд суулгана гэсэн пост оруулж, зовлонтой ард түмнээрээ даажин хийлээ хэмээн шүүмжлэлийн бай болж явсан удаатай тэрбээр барилга бүтээн байгуулалт, уул уурхайн зэрэг найман салбарт 20 гаруй охин компанитай гэгддэг.

Монголын зах зээлд хийгээгүй юмгүй гэдэг шиг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг гэх цагаан дээр хараар бичсэн намтар байх ч хийсэн үйлдсэн нь нүдэнд харагддаггүй нууцлаг тэрбээр Ж.Энхжаргалантай хамтран BRB койн гаргасныг нь харин олон хүн мэдэх байх. Монголын соёлын контентыг дэлхийд экспортолно гэх сүржин амбицтайгаар “Circle park” төслөө хэрэгжүүлж, койн арилжаалсан гэх. Нэгэн үе олныг хуйлруулж хожмоо хямрааж, эдийн засгийн хямралд оруулсан балагт койнчдын нэг гэсэн үг л дээ. Товчхондпоо өдгөө олон койнууд шалгагдаж байгаагийн нэг нь тэднийх.

Улаанбаатар групп ХХК-ийн Ерөнхий захирал, үүсгэн байгуулагч Ц.Батбаатар  2006 онд компаниа үүсгэж байгуулсан юм билээ. Түүний голлох хоёр бизнесийн нэг нь барилгын салбар. Улаанбаатарыг утаагүй болгоход хувь нэмрээ оруулахаар 20.000 ногоон орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэж мэдэгдсэн нь харин олон жилийн өмнөх явдал.  Буруу санаагүй бол аль 2022 онд өнөө 20 мянган айлынх нь 3000 мянгыг нь барьж байгуулчихсан, байр савандаа иргэд орж, Улаанбаатарын утаа учиргүй их биш юмаа гэхэд ядаж 0,1 хувиар буурчихсан байх учиртай ч таг чиг байсаар өнөөг хүрсэн.  

Эргэн сануулахад, Тэмээтэй хөшөөтэй уулзварын зүүн талд ШАРК Ц.БАТБААТАР барилга барина хэмээн хашаа хатгаж, барилгын суурь ухсанаас хойш даруй хоёр жил өнгөрсөн. Уг барилгын нүх зуны усархаг бороонд хэдэнтээ дүүрч хальсан бөгөөд үүний улмаас хөрсний нуралт үүсч, ойр хавийн барилгуудыг цахилгаанаар хангадаг 10 гаруй өндөр хүчдэлтэй цахилгааны утаснууд ил гарч, иргэд аюулгүй байдал алдагдлаа хэмээн шүүмжилж байсан ч асуудлыг шийдэлгүй анир гүмхэн байсаар өнгөрсөн.

Олон мянган хүний амь насанд ноцтой аюул заналхийлэл учруулах эрсдэлтэй уг үйлдлийнх нь  талаар нэг иргэн УБЦТС компанид гомдол гаргасан боловч хоёр ажилтан нь ирж үзчихээд ямар ч арга хэмжээ авахгүй буцаад явсан гэдэг. Чухам тэр үеэс л Шарк Ц.Батбаатар асар их хөрөнгө мөнгөтэй, улс төрд нөлөө бүхий танил талтай учраас түүний энэхүү зүй бус үйлдэлд хариуцлага тооцож чадах ямар ч эрхэм энэ улсад байхгүй гэх яриа түгсэн.

Тэгтэл саяхнаас өнөө Хан-Уул дүүргийн тэмээтэй хөшөөтэй уулзварын зүүн талд хажууд ухагдсан нүхэнд барилга барьж эхэлсэн. Уг газарт уг нь Женкогийн “Хьюндай моторс” үйл ажиллагаа явуулдаг байсныг нийслэлчүүд андахгүй. Яагаад төлөвлөлттгүй хотын гамшгийг түмэн олноороо хүртээд, зовоод байхад боломжгүй газар барилга бариад унав гэтэл өнөө ногооон барилгажилтын ажил өрнөж байгаа нь тэр гэнэ. Бүр тодруулбал, Шарк Ц.Батбаатарын компани уг барилгын  ажлыг эхлүүлжээ. Ил мэдээлэлтэй зэрэгцэн энд хууль бус хөрөнгө эргэлдэж байгаа юм биш биз гэх хардлага гарлаа.

Ийн хардах болсон шалтгаан мань эрийг УИХ-ын дарга Д. Амарбаясгалан, экс хотын дарга Д.Сумъяабазартай үй зайгүй нөхөрлөдөг гэх сурагтай холбоотой. Тэр ч утгаараа Бор тээгийн уурхайгаас хууль бусаар ашиг олсон гэх шүүмжлэлд өртөөд Д.Амарбаясгалангийн нүүрсний хулгайн мөнгийг барилгын салбараар дамжуулан угааж байна гэх шүүмжлэл гарсан. Шалгах л ёстой, АТГ-ынхан... Өдгөө Улаанбаатарт, тэр дундаа А бүсэд баригдаж буй тэнгэр багандсан барилгуудын санхүүжилт болоод цаад эздийг шалгавал өнөө Баялгийн болон хуримтлалын сан маань цулайгаад л явчих байх шүү. Ажлаа хий АТГ-ынхан...

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 2 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
5 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
5 цагийн өмнө • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
6 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
23 цагийн өмнө • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
23 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-04-03 • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Ж.Дугардорж: Тендерийн хууль зөрчиж 22 тэрбум завшсан хэргийн ард Б.Батцэцэг сайд байгаа
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учрал:Улстөрч та бүхнийг үндэстний эрх ашгийн төлөө ухаан бодлоо уралдуулж, ажиллахыг уриалъя
2026-04-01 • 1м унших
Шууд
Монгол, Францын Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
2026-04-01 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: Төвийн бүсийн физикийн олимпиадаас багш, сурагчид зургаан медаль хүртлээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Улаанбаатарын өдрүүд эхэллээ
2026-04-01 • 1м унших
Эдийн засаг
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал
2026-04-01 • 1м унших
Шууд
Өнөөдөр инээдмийн өдөр
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болжээ
2026-03-29 • 1м унших
Шууд
Алга болсон цэрэг эсэн мэнд олдлоо
2026-03-29 • 1м унших
Сэдвийн мөрөөр
"Сахалтай дарга"
2026-03-18 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх