CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2022-06-11 • 1м унших

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийг ширээнийхээ ард нуугчихаад суугаад байлгүй, ил гарч ажлаа хий гэх шүүмжлэлийг хэлсэн. Мөн Богдхан уулын Дугуй цагаан дахь гэрүүдийг буулгах ажлыг хаацайлж, хэн нэгний хувийн өмчид халдаж чадахгүй гэх зүйл хэлсэн хэмээн ундууцав.

Түүний эл шүүмжлэлд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хариулт хийж, “хуульч хүн ийм зүйл яриад зогсож байх харамсалтай байна” гэв. Тэдний эл үйлдлээс дүгнэхэд, салбарын яам нь Хотын захиргаатайгаа хөлөө жийлцээд эхэлсэн бололтой юм. Хэн хэнийхээ гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, бурууг өөрсдөөсөө түлхэж байгаа тэдний үйлдлийг иргэд, олон нийт өөр өөрсдийнхөөрөө дүгнэх биз ээ.

-БОАЖЯ-наас олгосон аялал жуулчлалын зориулалт бүхий газарт өндөр байшин, орон сууц, хаус хотхон барих зөвшөөрлийг Нийслэл олгосон-

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ цахим хуудастаа “Би хууль зөрчихгүй. Хүний эрх болон хувийн өмчид хууль бусаар халдахгүй. Хуульч хүн ийм зүйл яриад зогсож байх гэж харамсалтай. Монгол Улсад өнөөдөр хууль дээдлэх ёс хэрэгжсэн хэвээр гэдгийг хэлье.  Дунд голын сав газарт Усан парк барих зөвшөөрөл олгоод дараа нь орон сууц болгож өөрчилсөн хууль зөрчсөн үйлдлээ зас. Мөн үүнд оролцсон авлигачдаа хуулийн байгууллагад шалгуул. Голын хамгаалалтын онцгой бүсэд хууль зөрчин газар олгосон захирамжаа цуцал гэсэн шаардлагыг 60 хоногийн өмнө хүргүүлсэн. Яагаад 60 хоног таг байв? Яагаад 60 хоногт хуулийг уландаа гишгэгчид 3-4 давхар байшин барьж амжив? Хуульд нийцсэн, шударга хариулт хүсье. 
Мөн БОАЖЯ-наас олгосон аялал жуулчлалын зориулалт бүхий газарт өндөр байшин бүхий орон сууцны хороолол, хаус хотхон барих зөвшөөрлийг Нийслэл олгох замаар өнөөдрийн байдалд хүрсэн. БОАЖЯ нь эдгээр зөрчилтэй асуудлуудыг шийдвэрлэх замаар Дархан цаазат Богд уулаа хамгаалах шат дараатай дараах арга хэмжээнүүдийг авсан. Үүнд:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бэлэн болгосон
2. Богд уулын хамгаалалтын бүсийг 5562га газраар тэлж нэмж газар олгох боломжийг хуулийн дагуу хаасан
3. Богд уулын зүүн талыг газар олголтыг цуцалж ногоон хэрэм байгуулах шийдвэр гаргасан
4. Туул голын урд хөвөөгөөр олгосон газруудын эрхийг хуулийн хүрээнд шийдвэрлэсэн
5. Уугуул иргэдийн асуудлуудыг шийдвэрлэсэн зэрэг
Иймд хуулийн хүрээнд идэвхи санаачлагатай хамтран ажиллаж бодит үр дүн гаргахыг Нийслэлийн Засаг даргын эрхэм зөвлөхөөс хүсье” гэжээ.

-Т.Бадамжунай тэргүүтэй газрын мафийнхныг хамгаалж, өмгөөлдөг улстөрчид байдаг-

Харин түүний энэ тайлбарын өмнөхөн  Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ  ““Энигма” компани болон түүнтэй холбоотой байгууллага, иргэн Богдхан уулын Зайсангийн амны 38.2 га талбайг ашигладаг. Ашиглана гэдэг нь газар эзэмшигчээс зөвшөөрсөн хүрээнд ашиглахыг хэлдэг. Тэнд орон сууц, барилга барьж болохгүй. Зөвхөн судалгаа, шинжилгээний зорилгоор түр отоглох байдлаар хүмүүсийг байршуулах ёстой. Сүүлийн таван жилд гэмт хэрэг зөрчлийн 150 дуудлага ирж байсан. Сүүлийн хоёр жилд нь ковидын улмаас үйл ажиллагаа явуулаагүй гэхээр энэ бол маш өндөр тоо. Тэнд хүмүүс архиддаг, бага насны хүүхдүүдийг цуглуулж буруу зүйл хийдэг газар болсон байсан. “Энигма” компани Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны нутагт л гэхэд дөрвөн барилгыг зөвшөөрөлгүйгээр эхлүүлсэн. Энэ байгууллага удаа дараа хууль, тогтоомж зөрчиж сурсан байна, үүндээ амташсан байна. Үүнийгээ улстөрчдөөр яриулж, дарамтлуулж, шүүхэд нөлөөлж, хуулийн дээгүүр “алхаж” сурсан байна. Энэ мэт хууль зөрчдөг газрын мафийн нөхөдтэй нийслэлийн удирдлага хатуу тэмцэнэ. Тэднийг өмгөөлж хамгаалдаг улстөрчидтэй хатуу тэмцэнэ. Энэ газрыг чөлөөлөөд, иргэд, тэр дундаа ахмад настан, хүүхэд багачуудад зориулан амралтын орчин бүрдүүлэх ажлыг энэ жил дуусгана. Энэ мэтчилэн Дархан цаазат газарт хууль зөрчдөг байдлыг нийслэл гаргуулахгүй.   2004 оноос Улаанбаатар хотын газрыг зарсан, баяжсан  Т.Бадамжунай тэргүүтэй газрын мафийн хүмүүстэй тэмцэнэ. Тэдний гар хөл болсон төлөөний хүмүүсийг хуулийн байгууллагад шалгуулна. “Энигма”-гийн газрын төлбөр л гэхэд тэрбум гаруй төгрөг байгаа. Тэднийг хамгаалж, өмгөөлдөг улстөрчдөд хэлэхэд “Хот дахин та бүхэнд дээрэлхүүлэхгүй, тууштай тэмцэнэ  Зайсангийн аманд зөвшөөрөлгүй, хууль бусаар барьж байгуулсан объектуудыг буулгах ажил бол хуулийн дагуу явагдсан ажиллагаа.  Нийслэлийн нутаг дэвсгэр дэх тусгай хамгаалалттай газар, байгалийн үзэсгэлэнт болон нөөц газруудад үе үеийн Байгаль орчны сайд нар хууль зөрчиж газрын зөвшөөрөл олгосон. Байгалийн цогцолборт газар болох Тэрэлж л гэхэд өнөөдөр байгалийн унаган төрхөө алдаж, битүү жорлон болчихоод байна. Байгалийн унаган төрхийг алдагдахад хүргэсэн газар ашиглагчийг үүргээ биелүүлэхэд нь хяналт тавих ёстой Байгаль орчны сайд ажлаа хийхгүй байна. Энэ мэт хууль бус үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийг хамгаалдаг бүлэглэл бий. Тусгай хамгаалалттай болон Дархан цаазат газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгож, барилга бариулж, хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй энэ алдааг яах вэ гэдгийг Байгаль орчны сайд, холбогдох албан тушаалтнууд нь хариулах юм. Яаралтай ажиллах ёстой. Таслан зогсоох үүрэг нь газрын зөвшөөрөл олгосон хүндээ байгаа” гэсэн юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
20 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
21 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
21 цагийн өмнө • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
22 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
22 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан мэдэгдэл хийжээ
22 цагийн өмнө • 1м унших
Улс төр
ӨМНӨГОВЬ: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа
2026-02-28 • 1м унших
Гадаад мэдээ
Иран цөмийн зэвсэгт ашиглах ураныг нутаг дэвсгэртээ хадгалахгүй гэлээ
2026-02-28 • 1м унших
Шууд
Мазаалай баавгайг хамгаалах өдөр
2026-02-28 • 1м унших
Шууд
“Музейн нээлттэй өдрүүд 2026” болно
2026-02-28 • 1м унших
Шууд
"Залуу офицерууд"-ын хөгжлийн жил болгон зарлалаа
2026-02-28 • 1м унших
Улс төр
МАН УНАЖ БАЙГАА РЕЙТИНГЭЭ ТОГТВОРЖУУЛЖ ӨСӨЛТИЙН МӨЧЛӨГТ ОРУУЛАХ АЯНД МОРЬДОВ
2026-02-27 • 1м унших
Улс төр
Г.ЗАНДАНШАТАР:МАН-ын дараа дараагийн ялалтын үндэс суурийг бат тавихын тулд бүхнээ зориулан хичээж ажиллах болно
2026-02-27 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛ:эрх мэдэл биш эрх чөлөөг хамгаалахын төлөө ухаанаа уралдуулах цаг болжээ
2026-02-27 • 1м унших
Улс төр
МАН-ын Бага хурлаар долоон асуудал хэлэлцэнэ
2026-02-27 • 1м унших
Улс төр
МАН-ын Бага хурлын II хуралдаан "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" уриатай эхэллээ
2026-02-27 • 1м унших
Шууд
Э.Билгүүнийг буруутайд тооцлоо
2026-02-27 • 1м унших
Гадаад мэдээ
Ким Жон Ун: АНУ-ын хандлагаас хоёр улсын харилцааны ирээдүй шууд хамаарна
2026-02-27 • 1м унших
Шууд
14 захыг хотоос нүүлгэхдээ дэд бүтцийг нь шийдэж өгнө
2026-02-27 • 1м унших
Улс төр
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЯАМ БАЙГУУЛЖ, ЭРХИЙГ НАРА М.НАРАНТУЯА ГИШҮҮНД ӨГЬЕ
2026-02-26 • 1м унших
Шууд
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд болон түүнийг дүүг залилангйин хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ
2026-02-26 • 1м унших
Эдийн засаг
Тариаланчдын зээлийн үндсэн төлбөрийг 6 сар хүртэл хойшлууллаа
2026-02-26 • 1м унших
Шууд
Зөрчлийн торгуулиа E-MONGOLIA системээр шалгаж, төлөх боломжтой
2026-02-26 • 1м унших
Шууд
“Эх орончдын өдөр”-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан болно
2026-02-26 • 1м унших
Эдийн засаг
Ирэх сарын нэгнээс Хотула аппликейшн болон иргэний үнэмлэх ашиглан түлшээ худалдаж аваарай
2026-02-26 • 1м унших
Шууд
Сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хуваарь
2026-02-25 • 1м унших
Гадаад мэдээ
Юн Сог Ёль давж заалджээ
2026-02-25 • 1м унших
Эдийн засаг
Гашуунсухайт болон Ханги боомтоор нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллахыг даалгалаа
2026-02-25 • 1м унших
Шууд
“Цагаан алт” хөдөлгөөн, “Атар-4” аяны хүрээнд 2026 онд олгох хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо
2026-02-25 • 1м унших
Шууд
Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-02-25 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх